Д.Сумъяабазар: Согтууруулах ундаа борлуулахыг зөвшөөрсөн – ХУДАЛ

Өнөөдөр өглөө буюу 2022 оны 2-р сарын 1-ний 09:25 цагт твиттер хуудаст Д.Сумъяабазар (@ 118_Mugi) гэх хаягаас “Өглөөний мэнд. Сар шинийн баяр болж байгаа тул өнөөдөр дэлгүүр үйлчилгээний төвүүд бүх газраар архи согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл өгсөн байгаа болно. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!” гэсэн жиргээг оруулжээ.

Уг жиргээ нь хотын дарга Д.Сумъяабазарын хаяг биш бөгөөд ийм шийдвэр гаргаагүй болохыг хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлсэн боловч, тус жиргээг үнэн хэмээн хүлээн авах иргэд байсаар байгаа юм.

Иргэд төдийгүй худалдаа эрхлэгчид хүртэл энэхүү жиргээг худал үнэнг эс ялган, шийдвэр өөрчлөгдсөн эсэхийг ч лавлажээ.

2009 онд НИТХ-аас сар бүрийн эхний өдөр архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр гарсан. Энэ дагуу өнөөдөр 2022 оны 2-р сарын 1-ний өдөр тул согтууруулах ундаа, худалдан борлуулж болохгүй. Гэвч өнөөдөр үхэр жилийн сүүлийн өдөр буюу битүүний өдөр таарч байгаа тул дээрх жиргээг нөхцөл байдалтай холбогдуулан өөрчилсөн шийдвэр гэж хүлээн авах хүмүүс байгаа юм.

Тэгвэл албан тушаалтны нэрээр гаргаж буй мэдээллийг үнэн эсвэл худал эмээн хүлээн авахаас урьтаж дараах мэдээллийг шалгах нь зүйтэй.

Нийгмийн сүлжээнд өөрийн хаягийн нэрийг өөрчлөх боломжтой байдаг ч ард нь байгаа үндсэн үүсгэсэн нэрийг өөрчлөх боломжгүй. Тухайлбал, өнөөдрийн жиргээд Д.Сумъяабазар гэх нэр зургаар жиргэсэн боловч, үүсгэсэн нэр нь 118_mugi гэх хаяг байгаа юм.

Хоёрдугаарт хотын дарга, УИХ, Засгийн газрын гишүүн зэрэг албан тушаалтнуудын дийлэнх нь албан ёсны хаягтай байдаг. Үүнийг нийгмийн сүлжээнд цэнхэр, зөв тэмдгээр тэмдэглэсэн байдаг. Аливаа мэдээллийг үнэн гэж итгэхээсээ өмнө тухайн хаягийн нэр, хэзээ үүсгэсэн болон өмнө нь ямар мэдээлэл оруулж байсныг нь нягталж байхыг зөвлөе.

Өнөөдөр өглөө оруулсан уг жиргээ олон хүнд эргэлзээ төрүүлж, залруулга мэдээлэл гарч байгаа бөгөөд ийнхүү асуудал үүссэний дараа энэхүү жиргээг оруулсан хүн жиргээгээ устгасан байгаа юм.

Төстэй мэдээлэл

Япон улсад хүүхдийг төрөнгүүт шууд вакцин хийдэггүй гэсэн

Товч агуулга Батсайхан Амараа Амартүвшин гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.12.02-нд “Хэзээ ч 20 -30 жилийн дараах эрсдлээс хамгаалах вакцин дэлхий дахинд байхгүй!!! Умайн хүзүүний хорт хавдраас хэзээ ч папалома вирус илрээгүй!!!!” гэсэн пост оруулжээ. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. “Хэзээ ч 20 -30 жилийн дараах эрсдлээс хамгаалах вакцин дэлхий дахинд байхгүй!!!” Factcheck: Вакцинууд […]

Аливаа хүчирхийлэл, осол, байгалийн гамшиг зэрэг тусламж шаардлагатай болсон үед шүгэл үлээж яаралтай тусламж хүсэх “Шүгэл” төслийг УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлэг болон УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс эхлүүлж байгааг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан. “Хүүхдийн хүчирхийлэл болоод байгаа гэдгийг багш, хажуу хөрш айл нь мэдээгүй жишээнүүд олон байдаг. Тиймээс хүүхдүүдийн хувьд хүчирхийлэлд өртсөн үед […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх