Омикроны 4 уургийн нэгдлийн нэг нь ДОХ-ын вирус – ТАШАА

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.12.27-нд КОВИД-19-ийн Омикрон хувилбартай холбоотой постыг оруулжээ.

Уг постод

“Омикроны 32 штаммаас 4уурагийн нэгдлийг эрдэмтэд танилаа 1нь HIV вирус, дархлаа хомсдуулах олон өвчин түүний дотор ДОХ орно. Дуслын замаар илүү тархдаг юм байна, 1удаагийн маскийг 2 цаг тутамд сольж бай” гэсэн байна.

Тэрбээр өмнө нь мөн “УНАГАН ДАРХЛАА маш чухал боллоо. Эсрэг биет нөлөө алга, унаган дархлаа руу довтолдог юм байна. Ш/у-ы үндэслэл нь гэвэл 32 штаммын 4 бүлэг уургийг эрдэмтэд илрүүлчлээ. Тэрний 1нь HIV вирус юм байна. Оросууд ВИЧ гээд байгаа шдээ, эмч нар мэдэж байгаа. Дархлаа хомсдол үүсгэдэг вирус шдээ” гэсэн ижил агуулга бүхий пост оруулсныг бид нягталсан.

Дээрх пост дахь агуулгыг нягталлаа.

Factcheck:

Амьсгалын цочмог халтай хамшинжийн коронавирус 2 (SARS-CoV-2) нь маш өндөр эмгэг төрүүлэх чанартай бөгөөд албан ёсоор коронавируст өвчин-19 (COVID-19) гэж нэрлээд байгаа дэлхий нийтийн цар тахлын үүсгэгч шинэ вирус юм. SARS-CoV-2 нь Coronaviridae бүлийн Betacoronavirus-ийн төрөлд харьяалагддаг, ихэвчлэн халуурах, хуурай ханиалгах, булчин сулрах, ядрах зэрэг амьсгалын замын шинж тэмдгээр илэрдэг. (1)

Коронавирусууд нь эсийн цитоплазмд репликацид ордог, бүтцийн дөрвөн уурагтай (S уураг, бүрхүүлийн E уураг, мембраны М уураг, нуклеокапсидийн N уураг), эерэг утгат, дан утаслагт РНХ агуулсан вирус юм. (2)

Харин дархлаа олдмол хомсдол (ДОХ) өвчин нь хүний дархлаа хомсдолын вирус (ХДХВ)-ээр үүсгэгддэг, энэ вирус нь хүний дархлааны эсийн дотор сонгомлоор орж халдварлуулж, дархлааны эсийн тоог цөөрүүлдэг учир ДОХ гэж нэрлэгджээ. ХДХВ нь бэлгийн замаар, цус, цусан бүтээгдэхүүнээр дамжин халдварладаг байна.

ХДХВ нь Retroviridae бүлийн Lentivirus-ийн төрөлд харьяалагддаг, дархлаа дутмагшлын шинж тэмдгээр илэрдэг, бүтцийн 10 гаруй уурагтай дан утаслагт РНХ агуулсан вирус.

Аль аль нь РНХ агуулсан вирус боловч харьяалагдах төрөл зүйл, удмын мэдээлэл, гадаргуугийн бүтцийн уураг, хүнд халдварлах зам, хүний биеийн дотор халдварлах эс, илрэх шинж тэмдэг, анх тодорхойлогдон бүртгэгдсэн хугацаа зэрэг олон шинж байдлаар ялгаатай, өөр өөр вирус юм.

Иймд дээрх мэдээлэл нь иргэдийг төөрөгдүүлсэн, ХУДАЛ агуулга байна.

Цар тахлын энэ үед коронавирус болон вакцинтай холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, баталгаатай эх сурвалжаас авч байхыг FactCheck.mn анхааруулсаар байгаа билээ.

Эх сурвалж:

(1) Chen N. Epidemiological and clinical characteristics of 99 cases of 2019 novel coronavirus pneumonia in Wuhan, China: a descriptive study. Lancet. 2020;395.

(2) Chen Y, Liu Q, Guo D. Emerging coronaviruses: genome structure, replication, and pathogenesis. J Med Virol. 2020;92.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

С.Сарангэрэл: Энэ жил дотооддоо нэг хүн алсан гэсэн гарчиг бүхий “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрний зураг олон нийтийн сүлжээнд хүмүүсийн анхаарал татаад байна. Энэхүү зургийг цахим орчинд түгээж “үсэг алдсан байх”, “аюулгүй орчингүй газар өөр яах юм”, “ийм юм яриад сууж байдаг сайд байх гэж” гэх мэтчилэн олон сэтгэгдэл хөвөрч байна. Тэгвэл энэхүү зураг нь бодит […]

Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн талаарх нэгэн бичвэр цахим орчинд гарсан. Өнгөрсөн хугацаанд түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хийсэн ажлуудыг нэгтгэсэн бичвэрт 904 хүн хариу үзүүлж, 724 хүн бусадтай хуваалцаж, 425 хүн сэтгэгдэл бичжээ. Уг бичвэрт гарч буй мэдээллийг нягталлаа. Factcheck: Тэр хүүхдүүдэд 283 цэцэрлэг барьсан – ХУДАЛ У.Хүрэлсүх Монгол Улсын 2021 оны нэгдсэн […]

ӨНӨӨДӨР МОНГОЛД ГАЗАР ХӨДӨЛСӨН НЬ ҮНЭН Өнөөдөр Монгол орны хэсэг газар газар хөдөлсөн тухай мэдээлэл цахим орчинд иргэдийн дунд түгсэн билээ. Зарим уншигчдын хүсэлтээр энэ мэдээллийг нягталж шалгав. ГАЗАР ХӨДӨЛСӨН НЬ ҮНЭН. Бид Цаг уур орчны шинжилгээний газар болон Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн зэрэг байгууллагуудтай холбогдох гэсэн боловч утас нь холбогдсонгүй. Мөн […]

Цар тахлын энэ хүнд үед Монголд төдийгүй дэлхий

Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.23-нд “Бидний үр хүүхэд туршилтын харх биш!!!” гэсэн гарчиг бүхий лайв видео хийжээ. Энэхүү видеонд Хүний папилломавирусийн эсрэг болон бусад товлолт вакцинуудын талаар ярьсныг нягтал өгөх хүсэлт ирсэн юм. Нийт 1:11:53 цаг үргэлжлэх уг видеоны үеэр олон мэдээлэл яригдсаны нэг нь дархлааны тухай байв. Энэ талаар бид нягталлаа. “Вакцинжуулалт бол […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх