“Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин туршиж бгаад Гейтсийн сан Энэтхэгээс хөөгдөж байсан” – ХУДАЛ

Товч агуулга

  • Вакцин үхэлд хүргэсэн гэсэн нотолгоо өнөөдрийг хүртэл батлагдаагүй.
  • Энэтхэгт нас барсан тохиолдлууд нь вакцинтай ямар ч холбоогүй нь батлагдсан.
  • Билл ба Мелинда Гейтс сан Энэтхэг улсаас хөөгдөөгүйг тус улсын Засгийн газар мэдэгдсэн.
  • Билл ба Мелинда Гейтс сан Энэтхэгт өнөөдөр ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж, эрүүл мэндийн салбарт нь хувь нэмрээ оруулж байна.

Bolormaa Natsagdorj гэх фэйсбүүк хэрэглэгч “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин туршиж бгаад Гейтсийн сан Энэтхэгээс хөөгдөж бсан юм бна. Сөрөг нөлөөнөөс нь охид амиа алдаж, зарим нь эмгэгтэй болжээ” гэсэн пост нийтэлжээ.

Уг постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

2007 онд Энэтхэгийн Засгийн газрын Анагаах ухааны судалгааны зөвлөл болон хоёр мужийн засаг захиргаа Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг орлого багатай иргэдэд үр ашигтайгаар хүргэх боломжтой эсэхийг судлах төслийн суурийг тавьж байжээ. Олон улсын ашгийн бус PATH байгууллага уг ажлыг шууд хариуцсан байна. Улмаар дархлаажуулалтыг 2009 оноос эхлүүлж, 2010.03 сар гэхэд 10-14 насны 24,000 орчим охидыг вакцинд хамруулжээ. Уг вакциныг Билл, Мелинда Гейтсийн сангаас санхүүжүүлсэн бөгөөд Энэтхэгээс гадна Перу, Уганда, Вьетнам улсад хэрэгжүүлсэн байна.

Гэвч орон нутгийн сонинууд вакцинжуулалттай холбоотой хэд хэдэн хүн нас барсан тухай мэдээлснээр 2009.10 сард олон нийтийн байгууллага, эрүүл мэндийн идэвхтнүүдийн нэгдэл уг төслийг зогсоохыг уриалжээ. Уг эсэргүүцэл улам ширүүссэн тул Засгийн газар нь дархлаажуулалтыг зогсоохыг зөвшөөрсөн байна. Гэхдээ дархлаажуулалтаас болж нас барсан тохиолдол гарсан эсэхийг шалгахыг эмч, судлаачдад үүрэг болгожээ. Ийнхүү 2011.02 сард уг ажлын хэсэг вакцинаас болж нас барсан тохиолдол гараагүй болохыг мэдээлсэн байна. Нэг охин живж амиа алдсан бол шавж устгах бодист хордож, хоёр хүн нас баржээ. Өөр хоёр хүн хумхаа өвчтэй байсан бол нэг нь хорт могойд хатгуулсан гээд нас барсан тохиолдлууд вакцинтай холбоогүй болох нь нотлогдсон байна.

Вакцины талаар олон судалгаа хийсэн бөгөөд вакцин үхэлд хүргэж байгаагүйг олон улсын баримт нягтлагч гол талбаруудын нэг Fullfact онцолжээ.

Вакцинууд нь халуурах, толгой өвдөх, ухаан алдах, дотор муухайрах зэрэг гаж нөлөө үзүүлж болох бөгөөд энэ шинж тэмдгүүд богино хугацаанд үргэлжилдгийг CDC тэмдэглэсэн байна.

Гейтсийн санг Энэтхэгээс хөөгдсөн гэсэн мэдээлэл олон улсад тархаж байсан бөгөөд үүнийг Энэтхэгийн Засгийн газраас үгүйсгэжээ. BMGF буюу Билл ба Мелинда Гейтс сан Энэтхэг улсын Эрүүл мэнд, гэр бүлийн халамжийн яамтай хамтран ажиллаж, дэмжсээр байгаа гэдгийг тухайн үед албан ёсоор мэдэгдсэн байна. Өнөөдөр ч тус сан Энэтхэг улсад

Тус сан Энэтхэгт одоо ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Иймд Bolormaa Natsagdorj -ийн пост олон нийтийг төөрөгдүүлсэн ХУДАЛ мэдээлэл байгаа тул иргэд аливаа мэдээллийг нягтаж, албан ёсны баттай эх сурвалжаас авахыг Factcheck.mn сануулсаар байна.

Нэмэлт мэдээлэл

Монгол Улс 2024.11.25-наас Хүний папилломавирусийн халдварын эсрэг Гардасил вакцинаар 11 настай бүх хүүхдийг товлолын дагуу дархлаажуулж эхэлж байгаа билээ.

Манай улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшнээрээ 2022 оны байдлаар дэлхийн 185 орноос 53-рт эрэмбэлэгдэж, дэлхийн дунджаас 3 дахин, Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудын, Зүүн Азийн орнуудын дунджаас 1.5 дахин өндөр байна.

Харин нас баралтын түвшнээр дэлхийн 185 орноос 69-рт эрэмбэлэгдэж дэлхийн дунджаас 1.3 дахин, Ази номхон далайн баруун бүсийн орнууд, Зүүн Азийн орнуудын дунджаас 2 дахин өндөр байна.

2023 онд 425 эмэгтэй энэ халдвараар оношлогдож, 160 эмэгтэй УХХХ-ын шалтгаанаар нас барж байна.

Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг дэлхийн 140 гаруй улс нэвтрүүлсэн бөгөөд 76 нь сургуульд суурилсан байдлаар зохион байгуулж байна.

Хавдрын Үндэсний зөвлөлөөс 2012 онд вакцин хийлгэсэн охидыг тандан судлахад ХПВ-ийн эсрэг 3 тун вакцин хийснээс 5, 11 жилийн дараах үр дүн ХПВ-16 хэв шинжийн эсрэг 90%-100% байна.

Эрүүл ахуйн ердийн арга хэмжээ нь ХПВ-ийн халдвар дамжихаас урьдчилан сэргийлэхэд үр дүнгүй болох нь батлагдсан тул вакцин чухал ач холбогдолтой болох нь нотлогдсон.

Эх сурвалжууд:

  • ДЭМБ
  • АНУ-ын Хүнс болон эмийн агентлаг
  • Халдварт өвчин судлал, хяналтын төв
  • ХСҮТ
  • ХӨСҮТ
  • ЭМЯ
  • Хавдрын Үндэсний зөвлөл
  • Politifact
  • Fullfact
Төстэй мэдээлэл

Товч агуулга ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам болон бусад өндөр албан тушаалтнууд Украины нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй автомашины дүрс бичлэгт хоёр хүнийг үхсэн украинчуудын дүрд тоглуулан харуулсан байна. Тэд Telegram болон Twitter дээр энэ тухай мэдээлэхдээ нэг хүн гараа хөдөлгөж байхад нөгөө хүн машины толинд сууж байгаа дүрс бичлэгийг харуулсан гэж нийтийг төөрөгдүүлжээ. Энэ үеийн […]

Товч агуулга Батсайхан Амараа Амартүвшин гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.12.02-нд “Хэзээ ч 20 -30 жилийн дараах эрсдлээс хамгаалах вакцин дэлхий дахинд байхгүй!!! Умайн хүзүүний хорт хавдраас хэзээ ч папалома вирус илрээгүй!!!!” гэсэн пост оруулжээ. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. “Хэзээ ч 20 -30 жилийн дараах эрсдлээс хамгаалах вакцин дэлхий дахинд байхгүй!!!” Factcheck: Вакцинууд […]

Batchuluun Natsagdorj хэмээн фэйсбүүк хэрэглэгч “ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ДАРААХ ҮХЭЛ ЯПОНД 751 ХҮРЛЭЭ” гэсэн агуулгатай постыг 2021.07.26-нд нийтэлжээ. Уг постод “ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ДАРААХ ҮХЭЛ ЯПОНД 751 ХҮРЛЭЭ. Монголд синофарм (вероселл) тэргүүтэй вакцины дараа 782 хүн нас барлаа. Японд вакцин тариулснаас болж нас барсан хүний тоо 751 боллоо. Вакцин тариулаад эхний 7 хоногтоо нас барсан хүний тоо […]

Вакциныг албадан хийж байгаа гэж үзэж буй иргэд Нюрнбергийн шүүхэд хандах эрхтэй хэмээх пост цахим орчинд тархаад буй. Тухайлбал, Khulan Ruchira хэмээх фэйсбүүк хэрэглэгч “Вакциныг албадан хийж байгаа ЭМЯ, ДЭМБ-ыг олон улсын Нюрнбергийн дайны шүүхээр “хомроголон устгах гэмт хэрэг хийж байна” гэж одоо шүүж эхэлсэн тул та 2-дах тунгаа тариулах хэрэггүй, харин өөрийн гомдлоо интернетээр […]

AVIRA GameStore гэх фэйсбүүк пэйжээс 2023.11.18-нд “Говь Алтай аймгийн Цээл суман дахь хүсэл биелүүлэгч луут гол. Юмыг яаж мэдэхэв хүсэлээ бодоод шэйр” гэсэн пост оруулжээ. Уг постыг 7.3К хүн шэйрлэсэн ба 150 хүн инээж байгаа эможи дарснаас бусад 538 хүн итгэснээ илэрхийлж лайк болон бусад эможи дарсан байна. Factcheck: Уг зургийг нягталлаа. Ингэхдээ зураг нягтлахад […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх