Вакцин хүүхдийн унаган дархлааг сүйрүүлнэ – ТАШАА

Товч агуулга

  • Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй.
  • Хүүхэд насандаа вакцинд хамрагдсаны үр дүнд жил бүр 4 сая хүн нас барахаас сэргийлж байна.
  • Вакцинаар тогтсон дархлаа нь өвдсөнөөс илүү найдвартай, аюулгүй хамгаалалт болдог.

“Илүү тун хийх тусам… вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад ХАЛДВАР, ӨВЧИН, ҮХЛИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР байна. Хүүхдийн унаган дархлааг сүйрүүлнэ, хүүхдэд яагаад ч хийлгэж болохгүй” гэдгийг сануулсаар байгаа” гэсэн агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Хүний биеийн дархлаа нь төрөлхийн ба олдмол гэж ангилагддаг ба аль аль нь хүнийг амьдралынх нь туршид өвчин эмгэгээс хамгаалахад оролцож байдаг. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй.

Төрөлхийн дархлаанд арьс салстын хамгаалах тогтолцоо, цусны цагаан эсүүд, цусны ийлдсэнд агуулагдах хавсарга гэж нэрлэгдэх дархлааны уураг зэрэг хамаарах ба эдгээр хүчин зүйлс нь вакцины нөлөөгөөр ямар нэг өөрчлөлтөнд орох тухай ойлголт байхгүй, үндэслэлгүй юм. COVID-19 вакцинаар тогтсон дархлаа нь өвдсөнөөс илүү найдвартай, аюулгүй хамгаалалт болдгийг судалгааны үр дүнгээр тогтоосон.

Монгол Улсад заавал хамрагдах дархлаажуулалтад 10 гаруй өвчнөөс сэргийлэх 6 төрлийн вакцин багтдаг. Үүнд:

  • Сүрьеэ,
  • Халдварт саа,
  • Гепатит В,
  • Сахуу,
  • Хөхүүл ханиад,
  • Татран,
  • Гемофилус инфлюэнза,
  • Улаанбурхан,
  • Гахай хавдар,
  • Улаанууд зэрэг багтдаг.

Хэрэв хүн амын товлолт дархлаажуулалтыг зохих түвшинд хүргэж чадахгүй бол вакцинаар сэргийлэх боломжтой байсан халдварт өвчнүүд дахин сэргэх аюултай. Вакцин тариулснаас үүдэн гарах эрсдэл нь тухайн өвчнөөр өвдсөнтэй харьцуулахад маш бага байдаг. Тухайлбал, халдварт саагийн вирус нь саа саажилт үүсгэнэ, улаанбурхан өвчнөөр сохрох ч аюултай байдаг.

Монгол Улс л гэхэд 2014 онд Улаанбурхан өвчнийг бүрэн устгасан орон хэмээн зарлаж байв. Гэвч 2016 онд Улаанбурхан өвчний дэгдэлт гарч, 0-5 насны 59 хүүхэд энэ өвчнөөр эндсэн юм. Улмаар Засгийн газар нэн яаралтай арга хэмжээ авч, дархлаажуулалтыг хэрэгжүүлсний үр дүнд өвчлөлийг цааш даамжрахаас урьдчилан сэргийлж чадсан юм.

2024 оны арваннэгдүгээр сараас Хүний папилломавирусийн эсрэг вакциныг 11 настай хүүхдүүдэд товлолоор хийхээр болсон. Энэхүү вакциныг 2012 онд Монгол Улсад хийлгэсэн охидыг Хавдрын Үндэсний зөвлөлөөс тандан судлахад ХПВ-ийн эсрэг 3 тун вакцин хийснээс 5, 11 жилийн дараах үр дүн ХПВ-16 хэв шинжийн эсрэг 90%-100% буюу маш үр дүнтэй байна.

Мөн хүүхэд насандаа вакцинд хамрагдсаны үр дүнд жил бүр 4 сая хүн нас барахаас сэргийлж байгаа судалгааг АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв гаргасан байдаг. 2022.09.22-нд нийтэлсэн уг дата мэдээлэлд 2021-20230 онд л гэхэд вакцин 51 сая хүний амь насыг аварна гэжээ.

Иймд вакциныг хор хэмээн постолж байгаа нь олон нийтийг төөрөгдүүлж, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийг бий болгож байгаа юм.

Аливаа мэдээллийг нягталж, баталгаатай эх сурвалжаас авахыг Factcheck.mn сануулж байна.

Эх сурвалж:

  • ДЭМБ
  • АНУ-ын Хүнс болон эмийн агентлаг
  • Халдварт өвчин судлал, хяналтын төв
  • ХСҮТ
  • ХӨСҮТ
  • ЭМЯ
  • Хавдрын Үндэсний зөвлөл
Төстэй мэдээлэл

Аравдугаар сарын 1-нээс олгож эхэлсэн ипотекийн зургаан хувийн

Цагдаагийн байгууллагад Хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнах нэгж есдүгээр сарын 23-нд байгуулагдсан бөгөөд энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан 24-ний өдөр news.mn мэдээллийн сайтад энэ талаар тодруулга өгөхдөө “Дутуу ойлгосноо цахим орчинд тараадаг байдлыг таслана” хэмээн ярьсан юм. Түүний энэхүү ярилцлагыг Хууль зүй, дотоод хэргийн яамны албан ёсны цахим хуудас мөн олон нийтэд […]

Bachi Nyangar гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.03.10-нд “Pfizer дуусаа!

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар УИХ-д өргөн бариад байсан. Улмаар арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг дэмжин УИХ-аар хэлэлцүүлэх болсон юм. Өмнө нь Засгийн газрын тогтоолоор өвлийн улиралд морь уралдуулахыг хориглосон хэдий ч уг […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. Уран олборлолт нь Монголд цөмийн хаягдлыг булшлах нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд үүний зэрэгцээ ихээхэн хэмжээний хортой цацраг идэвхт хог хаягдал үүснэ. Монгол улс энэ төрлийн хортой хог хаягдлыг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх