мРНА вакцин тариулсан хүмүүс 3 жилийн дотор үхнэ гэх бичлэгийн агуулга- ХУДАЛ

Наймдугаар сарын 23-нд Халуун Цуст Мөн_Голч_ууд фэйсбүүк хуудсан дээр хуваалцсан видеог маш олон хүн цааш нь тараажээ.

Уг бичлэгт:

  • мРНА Вакцин тариулсан хүмүүс
  • 6 сараас 3н жилийн дотор үхнэ
  • хүүхэд гаргах боломжгүй болно
  • цусны донор өгөх боложгүй гэх мэт …

Оксфордын доктор Sean Brooks AНХААРУУЛЖ байна!!!

3р ТУН, ХҮҮХДҮҮДЭД ТАРИХ талаар яригдаж байгаа энэ үед энэ бичлэгийг үзээд иргэн хүн та мөрөн дээрээ байгаа толгойгоо жоохон шүү жоохон ажиллуулаад үнэн худлыг эргэн тойронд байгаа ХОХИРСОН ХҮМҮҮСЭЭС АСУУЖ БАЙЖ ШИЙДВЭРЭЭ ГАРГААРАЙ !!! гэжээ.

Энэхүү мэдээллийг нягталлаа.

FactСheck:

Доктор зэрэгтэй гэх Шон Брүүксийн “mRNA-д суурилсан вакциныг анхлан гаргаж авсан Др.Роберт Малоне энэ төрлийн вакциныг хийлгэх хэрэггүй гэж хэлсэн. Вакцин хийлгэсэн хүмүүс зургаан сар эсвэл 3-5 жилийн дотор бүгд үхнэ, хүүхэд төрүүлэх боломжгүй болно, цусны бүлэгнэлтэй болно, цусны донор болох боломжгүй болно” хэмээн ярьсан бичлэг интернэт орчныг шуугиулаад байна.

Уг бичлэг нь Охайо мужийн сургуулийн Удирдах зөвлөлийн хурлын үеэр хийгджээ. Тус хурлаар сургуулийн орчинд сурагчид, ажилчид маск зүүх шаардлагатай эсэх талаар хэлэлцэж байсан аж.

Шон Брүүксийн тухай мэдээллийн эрэлд дэлхий нийтээр гарч байгаа ч үнэн, баримттай мэдээлэл олдохгүй байна. Тэрбээр өөрийгөө “Оксфордынх” гэж танилцуулсан нь Охайо мужийн Оксфорд хот бөгөөд их сургууль биш байна. Ямартай ч тэрбээр Валдений их сургуулийн докторын зэргийг онлайнаар хамгаалсан бөгөөд эрүүл мэнд бус боловсролын зэргээр мэргэшжээ. Бичлэгийн эхэнд тэрээр “Би 48 эрдэм шинжилгээний ажил, 23 ном бичсэн” гэж хэлдэг. Түүний нэрээр бичигдсэн номуудын талаар таван илэрц гарч ирж байгаа юм. Гэвч тэдгээр нь АНУ-ын сургуулиудад үйлдэгддэг хүчирхийлэл, авлига, багш нарын мэргэжлийн бус байдлын талаар аж.

Мөн тэрбээр бичлэг дээрх яриандаа Др.Роберт Малонег хэмээх, mRNA-д суурилсан вакциныг анхлан гаргаж авсан хэмээх хүнийг дурдаж буй. Роберт Малоне нь Америкийн вирусологич, дархлаа судлаач бөгөөд цар тахлын үед вакцины талаарх төөрөгдүүлсэн, ташаа мэдээллийг маш ихээр түгээж байгаа нэгэн аж. Тэрбээр mRNA вакциныг үндэслэсэн хэмээн өөрийгөө хэлж байгаа ч энэ нь мөн л ТАШАА мэдээлэл аж.

Шон Брүүкс бичлэгийн туршид цэвэр өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд ямар нэгэн судалгаа болон шинжлэх ухаанд суурилсан баримт, нотолгоотой мэдээлэл өгөөгүй юм. Харин шинжлэх ухаанчид, мэргэжилтнүүд вакцин бол аюулгүй бөгөөд дархлаажуулалтад хамрагдах нь эмнэлгийн орыг дүүргэж буй делта хувилбараас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга гэдгийг анхааруулсаар байна.

АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн судалгаа, шинжилгээн дээр үндэлсэн мэдэгдэж буйгаар:

  • КОВИД-19 вакцинаас үүдсэн харшлын хүнд хариу урвал нь ховор тохиолдож буй бөгөөд нэг сая хүний 2-5 тохиолдолд илэрч байна.
  • Цусны бүлэгнэл нь АНУ-д Johnson&Johnson-ийн КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн 13 сая хүний 42-т нь илэрсэн. Харин Файзер болон Модерна вакцин тариулсан хүнд илрээгүй.
  • КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгээд хүүхэдтэй болох боломжтой. Одоогоор жирэмслэлттэй холбоотой ямар нэгэн сөрөг үр дагавар бүртгэгдээгүй байна.
  • КОВИД-19-ийн эсрэг вакцин хүний ДНХ-д нөлөөлдөггүй, өөрчилдөггүй. mRNA болон идэвхгүй вируст суурилсан COVID-19 вакцин хоёулаа COVID-19 үүсгэдэг вирусийн эсрэг хамгаалалтыг бий болгох генетик материалыг бидний эсүүдэд хүргэдэг. Тэгэхдээ эдгээр материал бидний ДНХ хадгалагддаг эсийн цөмд нэвтэрдэггүй.
  • Вакцин хийлгэсний дараа эрүүл мэндэд урт хугацааны турш хүндрэл учруулж болзошгүй ноцтой гаж нөлөө үзүүлэх магадлал тун бага байдаг.

Иймд дээрх мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлсэн, ХУДАЛ агуулга байна.

Цар тахлын энэ үед вакцинтай холбоотой аливаа мэдээллийг баттай, мэргэжлийн эх сурвалжаас авч, заавал нягталж байхыг FactCheck.mn сануулсаар байна.

Эх сурвалжууд:

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

ОХУ-ын олон нийтийн цахим талбар болох vk.com сайтад Алтай видеолор гэх хэрэглэгч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх буу барьсан цэргүүдийн хамт зогсож байгаа зургийг нийтлээд “👍ОХУ-ыг дэмжин Хойд цэргийн тойрогт оролцохоор Монголоос 92 цэрэг (тусгай хүчин) илгээсэн 🇷🇺✊ (Монгол Улсын Ерөнхийлөгчтэй 🇲🇳 зураг)” гэсэн текст бичжээ. Уг постыг няталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Фото […]

Коронавирусийн цар тахлын эсрэг вакцинжуулалтыг ажлыг Монгол Улсын Засгийн газар энэ оны гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл Сар шинийн босгон дээр ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон банкныхаа 30 жилийн ойг тохиолдуулан дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа AtraZeneca болон СпутникV вакциныг 200 мянган тунг ойрын хугацаанд оруулж ирж, харилцагчдаа үнэ төлбөргүйгээр вакцинжуулах ажлыг хийхээр шийдвэрлэснээ дуулгав. Эдгээр […]

2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр цахим орчинд “7-р сарын 1-нээс эхэлж хэрэгжих Соёлын тухай хуулийн хэсгээс. Хараалын үг хэлсэн болон фэйсбүүкт бичсэн хүмүүсийг торгодог болно. Ямар үгээс шалтгаалаад торгох мөнгөний хэмжээ 150.000-5.000.000 хооронд байна” гэх зурган мэдээлэл цацагдсан. Уг мэдээлэлд хараалын үг болон түүнд ногдох торгуулийн хэмжээг хүснэгтлэн оруулжээ. Бид энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: […]

Фэйсбүүкт Anna Sue гэх хаягнаас “С.Одонтуяа: Хоёр эхнэртэй болох асуудалаар дахин санал оруулах хэрэгтэй. Учир нь??” гэх гарчигтай мэдээг шэйрлэжээ. Уг мэдээлэлд 96 хүн хариу үйлдэл үзүүлж, 11 хүн хуваалцаж, 45 хүн сэтгэгдэл бичжээ. Уг мэдээнд “Гэр бүлийн тухай хуулийн 4.2.2.Монгол Улсад эрэгтэй хүн хууль ёсны нэг эхнэр эмэгтэй хүн хууль ёсны нэг нөхөртэй байна […]

Улсын онцгой комисс – УОК нэртэй, 102,1к хэрэглэгч бүхий фэйсбүүк группт өнөөдөр “Ковидын халдвар Манайд 2019 оны 11 сард орж ирсэн гэдэг нь нотлогджээ” гэх мэдээллийг хуваалцжээ. Дөрвөн цагийн хугацаанд уг мэдээлэлд 240 хүн хариу үйлдэл үзүүлж, 225 хүн сэтгэгдлээ бичиж, 66 хүн хуваалцсан байна. Сэтгэгдэл бичсэн хүмүүс дунд уг мэдээллийг үнэн байх гэсэн байр […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх