15 настай охины цусны хавдрын шалтгаан нь гар утас, телевиз – ХУДАЛ

Нийслэлийн мэдээ нэртэй фэйсбүүк хэрэглэгч “15хан настай охинд цусны хорт хавдар онош гарчээ. Шалтгаан нь ГАР УТАС, ТВ ДЭЛГЭЦ байнга ширтдэгээс болсон байна!!! Эх сурвалж: цахимтв.мн” гэх мэдээллийг зургадугаар сарын 6-ны өдөр оруулжээ.

Уг мэдээлэлд 2021 оны зургадугаар сарын 11-ний байдлаар 255 хүн хариу үйлдэл үзүүлж, 565 хүн хуваалцжээ.

Дээрх мэдээллийг нягталлаа.

Factcheck:

Өнөөг хүртэл цусны хорт хавдрын үүсгэгч шалтгаан тодорхойгүй хэвээр байна.

Харин эрдэмтэд дараах шалтгаан цусны хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг байж магадгүй хэмээн нэрлэжээ.

Тамхи татах
Удам зүйн хүчин зүйл
Хорт хавдрын химийн болон цацрагийн эмчилгээ
Цацрагийн хордлого
Химийн бодисын хордлого
Халдварын хүчин зүйл.

Цацрагийн хордлого цусны хорт хавдар үүсгэх эрсдэлт шалтгааны нэгээр нэрлэгдсэн боловч гар утаснаас ялгарч буй цацраг хорт хавдар үүсгэдэггүй гэдгийг 2003-2009 онд Англид хийгдсэн судалгаагаар нотолжээ.

Өөрөөр хэлбэл гар утасны тогтмол хэрэглээ нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэггүй тул дээрх мэдээлэл худал байна.  

Эх сурвалж:
https://www.healthline.com/health/leukemia
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC8125807/?fbclid=IwAR04kYyJh8cWZa7S2hsri7gbzm0_vT7uSCPLdEXGVRAcPF18HXDTJPv73Qc
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC2994220/

Нягталсан А.Одонтуяа

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга Иргэн Ч.Лодойсамбуу “Хар тамхины бизнес бол цагдаагийн тусламжгүйгээр газар авахгүй л гэж боддог” гэсэн пост нийтэлснийг нь Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн сайтаар “Худал мэдээлэл” гэсэн тамга тавиад “🛑 Залруулга: Олон нийтийн цахим сүлжээнд “Ч. Лодойсамбуу” гэх хаягаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байгууллага, алба хаагчдын нэр төр, алдар хүндэд харшлах ташаа […]

Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд гэсэн лого бүхий “Сайн дурын цэрэг татлага” гэсэн зарлал бүхий постер цахим орчинд тарсан. Энэхүү зарлалд “ОХУ-ын Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын 18-45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ. Орос ахан дүүстэйгээ цуг Тужийн нарс, Халх гол, Чөлөөлөх дайнд […]

Товч агуулга VEARS системд 1015467 гэсэн дугаараар бүртгэсэн,

COVID-19-ийн вакцин өөрөө хор үйлдвэрлэж байгаа талаар Канадын Онтарио дахь Гуэлфийн их сургуулийн вирусийн эсрэг дархлаа судлаач Байрам В. Брайдл радио нэвтрүүлгээр анх ярьж, S уураг өөрөө хортой хэмээн олон нийтэд мэдээлжээ. Тэрбээр “Сонсогч та бүхэн энэ дүгнэлтийг мэдэж авч байгаа хамгийн анхны хүмүүс. Коронавирусийн эсрэг бие үүсгэгчийг өдөөх S уураг нь хортой болохыг бид […]

Товч агуулга Долдугаар сарын дунд ба наймдугаар сарын эхээр л гэхэд вакцин хийлгээгүй хүмүүс COVID-19-ийн улмаас нас барах тохиолдол нь бүүстер тун хийлгэсэн хүмүүсийнхээс 10 дахин их байна. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй. COVID-19 вакцинаар тогтсон дархлаа нь өвдсөнөөс илүү найдвартай, аюулгүй хамгаалалт болдгийг судалгааны үр дүнгээр тогтоосон. Tata […]

Жүрмэд Занаа гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.26-нд “0-30 ХОНОГТОЙД ВАКДУУЛСАН ХҮҮХДҮҮД ВАКДУУЛААГҮЙТЭЙ НЬ ХАРЬЦУУЛАХАД 10000% ИЛҮҮ ӨВЧЛӨМТГИЙ БАЙСАН. БАГА РОБЕРТ К.” гэсэн пост нийтэлсэн байна. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Түүний эх сурвалж болгон ашигласан бага Роберт Кеннедиг вакцин эсэргүүцэж байр суурь илэрхийлсэн мэтээр олон улсад ч мэдээллүүд ихээр гарч байжээ. Түүнийг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх