УБ-Бээжин нислэгийн тийз 10,2 сая төгрөгт хүрчээ – ХУДАЛ

Tsahiur.mn сайт 2022.09.01-ний өдөр “УБ-Бээжин чиглэлийн нислэгийн тийз өдөрт сая саяаар өссөөр 10,2 сая төгрөгт хүрчээ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлжээ.

Уг мэдээлэлд Ж.Сүхбат гэх оюутныг эх сурвалж болгосон бөгөөд “Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн тийз 2022.08.08-ны өдрийнх 2.2 сая төгрөг байсан бол 2022.09.06-ны нислэгийн үлдсэн суудлууд 10.2 сая төгрөгт хүрсэн байна” гэж бичсэнийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

Tsahiur.mn тийзийн үнийн мэдээллийг мэдээндээ оруулахдаа nisleg.mn сайтыг ашиглан хайлт хийж үзжээ.

Яг энэ дагуу 2022.09.02-ны орой 20:00 цагт хайлт хийж үзэхэд 8,587,200 төгрөгийн үнэ санал болгож байна. Уг санал руу нэвтэрч орвол Улаанбаатараас Токио, Токиогоос Бээжин хүрэх буюу дамжин хүрэх нислэг байна.

БНХАУ-д коронавирусийн хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байгаа бөгөөд дэлхийгээс бараг таслагдаад байсан Бээжин долдугаар сарын сүүлийн долоо хоногт олон улсын зарим нислэгээ сэргээж эхэлснийг Bloomberg мэдээлсэн.

Гэвч Монгол Улсаас ирэх зогчигчдоос коронавирусийн халдвар илэрсээр байгаа тул найм, есдүгээр сард хийхээр төлөвлөж байсан МИАТ-ын нислэгүүдийг цуцалж байгааг Гадаад харилцааны яам мэдээлсэн.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатараас Бээжин рүү цар тахал гарснаас хойш өнгөрсөн хоёр жилд шууд нислэг хийгээгүй хэвээр байна.

Энэ талаар МИАТ компанийн захирал Б.Мөнхтамир “Ийгл” телевизэд дараах тайлбарыг өнөөдөр хийгээд байгаа юм.

“МИАТ руу нислэг хийхгүй байгаа. Хятад улс хилээ нээгээгүй байгаа. Хятадын ИНЕГ-аас сард нэг удаа нислэг хийх зөвшөөрлийг хоёр талаас хэлэлцсэний үр дүнд өгсөн өгсөн бөгөөд олон шаардлага тавьсан. Нислэгийн суудлын тооны 75% дүүрсэн байх, нислэг бүрээс хамгийн ихдээ 10 хүртэл хүнээс КОВИД илрэх гэх мэт заалт тавьсан. Мөн нислэгүүдээр очсон нийт зорчигч очоод 3 хоног тусгаарлалт байх шаардлага тавьсан. Энэ дагуу Хятадын ИНЕГ МИАТ компанид Улаанбаатар Гуанжоу чиглэлд л нислэг үйлдэх зөвшөөрөл өгсөн. Өнөөдрийг хүртэл МИАТ компани УБ-Бээжингийн нислэгийг үйлдэж эхлээгүй байна.

Үнийн тухай мэдээлэл ор үндэслэлгүй. Нэг нислэгийн зардал 2.2 сая төгрөг байгаа. Оюутнуудад 30 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарсан байгаа” гээд tsahiur.mn сайтын мэдээллийг тэрбээр няцаав.

Иймд tsahiur.mn сайт олон нийтийг төөрөгдүүлсэн, ТАШАА мэдээлэл нийтэлсэн байна.

Эх сурвалжууд:

Bloomberg

ГХЯ

МИАТ

Ийгл ТВ

Төстэй мэдээлэл

Өнгөрсөн 2016-2020 онд нийслэлийн Засаг даргаар ажилласан эрхмүүдээр livetv С.Батболд, С.Мөнхчулуун, С.Амарсайхан, Ж.Батбаясгалан нарыг нэрлэж, зурагтай нь мэдээлсэн нь ташаа байна.  2016 оны орон нутгийн сонгуулийн дараа С.Батболд хотын даргаар сонгогдон ажилласан ч 2018 оны арванхоёрдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр тэрбээр анх удаа өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буусан хотын мээр болж байв. Ийнхүү […]

Фэйсбүүк дэх “1072 huvitsaa” гэх хаягт нэгдүгээр сарын

Товч агуулга Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.19-нд “Бэлгийн замаар халддаг өвчинг Вакцин нэрээр 11-ээс дээш насны хүүхдэд тарих гэж байгаа !!! 7 хоногийн дараа буюу 11 сарын 25-аас. Сургуулиудаар очиж !!! Шприз барьсан алуурчид болжээ …” гэсэн пост шэйрэлжээ. Уг постыг 119 хүн цааш түгээж, 82 хүн хариу үйлдэл үзүүлж, 16 хүн коммент бичжээ. […]

“Өнөөдрийн хамгийн сайхан мэдээ. Хүнсний ногоо гаднаас авахыг хориглолоо!!! Хятад ногоо баяртай!!! Ард түмний эрүүл мэндийн төлөө түүхэн шийдвэр гаргалаа. Энэ мэдээг цааш түгээж дэмжээрэй!!! Ёстой болоошдээ!!!”  гэсэн мэдээллийг news.medleg.me цахим сайт энэ сарын 9-нд мэдээлж, хэд хэдэн фэйсбүүк группт цацсан байна.  Бид энэ мэдээллийг нягталж, үнэн эсэхийг шалгалаа. Хүнсний ногоо гаднаас авахыг хориглосон эсэх […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх