Европын 3 эм Ковидын вируст сайн үйлчилж байна – ТАШАА

Долдугаар сарын 15-нд Bolormaa Bat-Ulzii нэртэй Фэйсбүүк хэрэглэгч доорх постыг нийтлэжээ. Уг постод 18 хүн сэтгэгдэл бичиж, 50 хүн цааш түгээсэн байна.

Бид уг мэдээллийг нягталлаа.

“ЕВРОП ЭМНЭЭС доорх 3 төрлийн эм ковидын вируст сайн үйлчилж бна. Дэлхийн олон эмч нар энэ эмээр халдвар авсан, шинж тэмдэгтэй олон хүмүүсийг хэдхэн хоногт (ихэнхдээ 1-3 хоног) эмчилсэн бна. Амёрикийн нэг эмч гэхэд гидроксихлорхининээр 500 гаран өвчтөнг богино хугацаанд 1-4 хоногт эдгээснэ Трампад мэдэгдэж, Америкт үхэл гарч бх үед энэ эмээр эмчлэхийг санал болгож, үр дүнгээ танилцуулж байсан.

1. Амантадин.

2. Гидроксихлорхинин. Маляри( хумхаа) өвчний эм.

3. Ивермектин (Ивомек).

Энэ гурван эмийн аль нэгийг эмч нар хэрэглэж олон хүнийг хүндрүүлэхгүй, авраад бна” Бид уг мэдээллийг нягталлаа.

FactСheck:

Амантадин – ҮНЭН

Амантадиныг COVID-19 өвчний үр дагаврыг бууруулахад ашиглаж болно. Судалгаанаас үзэхэд амантадин эмийг хэрэглэж байсан Паркинсоны өвчтэй (тархи, мэдрэлийн архаг өвчин) коронавирусийн шинжилгээ эерэг хүнд COVID-19 өвчний шинж тэмдэг илрээгүй байна.

Амантадин эмийн үйлдлийг шүлтлэг бодисын адилаар лизосомын мембраныг нэвтэрч вирусийн РНХ чөлөөлөгдөж эсрүү нэвтрэхээс сэргийлдэг гэж үзэж байна. Амантадиныг томуугийн А вирусийн эсрэг эмчилгээнд ашигладаг бөгөөд вирус үржиж олшрох эхний үе шатыг хориглодог аж. Амантадин нь Коронавирусийн Е сувгийг нэвтэрч вирус эсийг халдварлуулахаас сэргийлдэг байна.

Гидроксихлорхинин – ХУДАЛ

ДЭМБ 10мянга гаруй COVID-19 өвчтэй хүнийг хамруулсан 30 орчим судалгааны үр дүнд  үндэслэсэн гидроксихлорхининыг Коронавирусийн эсрэг эмчилгээнд ашиглахыг зөвшөөрөөгүй байна. Гидроксихлорхинин нь COVID-19 шалтгаант нас баралтыг бууруулаагүй ба өвчтөний амьсгалын аппаратын хэрэгцээг мөн адил бууруулаагүй аж. COVID-19-ийг эмчлэхийн тулд гидроксихлорхинин хэрэглэх нь зүрхний хэм алдах, цус, тунгалгийн эмгэг, бөөрний гэмтэл, элэгний үйл ажиллагаа алдагдах зэрэг эрсдлийг нэмэгдүүлнэ. Тус эмийг зөвхөн аутоиммун өвчин эсвэл хумхаа өвчний үед хэрэглэхэд аюулгүй гэжээ.

Ивермектин (Ивомек) – ХУДАЛ

ДЭМБ эмнэлзүйн туршилт судалгаанд үндэслэн ивермектин эмийг COVID-19-тэй өвчтөнд хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Уг эмийг COVID-19-ийн эмчилгээнд хэрэглэж болох эсэх талаар эмнэлзүйн судалгаа хийгдэж байгаа бөгөөд үр дүн нь харилцан адилгүй, эргэлзээтэй байгаа тул олон нийт дур мэдэн хэрэглэхийг зөвшөөрөөгүй байна.

Эх сурвалж:

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхмийн эрхлэгч, АУ-ы доктор Т.Хонгорзултай хамтран нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

monopolnews.com гэх сайт 2021.11.01-нд “К.о.в.и.д тусаад эдгэрсэн хүмүүс эдгээрийг хэзээ ч хийж болохгүй. ЗААВАЛ УНШ!!!” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээнд коронавирусийн халдвар аваад эдгэсэн хүмүүс дараах зүйлсийг хийж болохгүй гэж мэдээлсэн байна. Тэдгээр зөвлөгөөг нягталлаа. Идэвхтэй дасгал сургуулилт бүү хий. Бүх эмч нар уушгины хатгалгаа, коронавирусийн дараа биедээ хэт их ачаалал өгч болохгүй, хагас […]

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.01.07-нд буюу өнөөдөр “ШУУРХАЙ МЭДЭЭ. Блүүмбергийн мэдээгээр бол урд хөршид хоногт 5000 (албан) хүн нас барсан гэдэг худлаа хоногтоо 37-40сая хүн нас барж нийт нас барагсадын тоо 1тэрбумд дөхөж яваа болтой! ВСС төстэй мэдээ өгч” гэсэн пост оруулжээ. Түүний постыг 7 цагийн дотор 903 хүн шэйрлэж, 222 хүн шэйрлэсэн бөгөөд […]

Gazarchin.org   гэх сайт 2022.01.04-ний өдөр “Дархлаа судлаач,

Eagle News фэйсбүүк пэйж хуудсаар өнөөдөр өглөө БНЭУ-аас АстраЗенека вакцин хүлээн авах явцыг шууд дамжуулан хүргэжээ. Уг мэдээллийн төгсгөлд “Өнөөдөр орой 23:00 цаг орчимд БНХАУ-аас Файзер вакцин ирнэ” гэх мэдээллийг сэтгүүлч өгчээ. Уг мэдээллийг нягтлах хүсэлт уншигчаас ирсэн юм. Шууд мэдээллийн төгсгөлд “Өнөөдөр орой 23:00 цаг орчимд БНХАУ-аас 300,000 тун Файзер вакцин ирнэ. БНХАУ болон […]

Монгол Улс 5-11 насны хүүхдүүдээ коронавирусийн эсрэг вакцинд

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх