Х.Болорчулуун: Газар газрын батлагдаагүй вакцинуудыг хийж, туршилтын туулай болж гүйцлээ – НОТЛОГДООГҮЙ

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун асуулт асуухдаа вакцины талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр “Эрдэмтэд зургаадугаар сарын дундуур КОВИД-19 буурна гэсэн ч буураагүй. Тодорхой хугацааны дараа буурах байх. Орон нутагт өвчлөл бага байхад вакцин тариад зуу зуугаараа гараад эхэлсэн. Газар газрын батлагдаагүй вакцинуудыг хийж, туршилтын туулай болж гүйцлээ” гэсэн юм.

Түүний үгийг нягталлаа.

“Орон нутагт өвчлөл бага байхад вакцин тариад зуу зуугаараа гараад эхэлсэн”.

Factcheck:

COVID-19 цар тахалтай холбоотойгоор гурав дахь удаа тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог хоёрдугаар сарын 23-наар дуусгавар болгох хүртэл орон нутагт төмөр замаас голомтолсон халдвар хумигдаад байсан юм.

Харин гуравдугаар сарын 1-ний өдрөөс Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах хөдөлгөөнийг нээснээр аймгуудад халдвар зөөвөрлөгдөж эхэлсэн билээ.

Тодруулбал, 2021.03.03-нд Завхан аймагт 2 хүн халдвартай нь батлагдаж тус аймагт анх удаа COVID-19 бүртгэгдсэн бол 6-ны өдөр Төв аймаг мөн л анхны халдвар бүртгэгдэж, дөрвөн хүн өвчлөв.

Архангай аймагт 2021.03.07-нд нэг тохиолдол батлагдсанаар аймгуудын халдвар цааш үргэлжилж, дөрөвдүгээр сарын 13-нд Дундговь аймагт есөн хүн өвчилснөөр 19 аймагт халдвар тархсан.

Халдварын тархалт өндөртэй аймгуудад гуравдугаар сарын 27-ноос вакцинжуулалтыг эхлүүлсэн бол тавдугаар сарын 2-ноос 21 аймаг руу БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин хүргүүлэх ажил эхэлж, тавдугаар сарын 22-ноос хоёр тунг хийж эхэлсэн.

Тавдугаар сарын 24-нд гэхэд гурван аймаг “Ногоон бүс” болсон нь
Говьсүмбэр аймагт – 16
Баянхонгор аймагт – 24
Дундговь аймагт – 21 хоногийн турш шинээр халдвар илрээгүй. Мөн
Дорноговьд – 6
Хэнтийд – 9
Ховдод – 5 хоног халдвар бүртгэгдээгүй байв. Өөрөөр хэлбэл, вакциныг орон нутагт эхлүүлснээр халдвар нэмэгдэх бус, буурсан байна.

Харин зургаадугаар сар гарснаас хойш халдварын тоо дахин эрчимтэй нэмэгдсэн нь орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой хэмээн ХӨСҮТ-ийн захирал Б.Баттөр хэлсэн юм.

Тухайлбал, тавдугаар сарын 24-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш аймгуудад халдварын тохиолдол дахин эрчимжээд байна.

“Газар газрын батлагдаагүй вакцинуудыг хийж, туршилтын туулай болж гүйцлээ.”

Factcheck:

Монгол Улс 2021.02.23-наас вакцинжуулалтыг албан ёсоор эхлүүлсэн ба дөрвөн төрлийн вакцинаар иргэдээ дархлаажуулж байна. Эдгээрээс ОХУ-ын Спутник V вакцинаас бусдыг нь ДЭМБ зөвшөөрсөн юм.

AstraZeneca
Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг AstraZeneca вакциныг 2021.02.16-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгосон.


Синофарм үйлдвэрийн идэвхгүйжүүлсэн вакцин
БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн идэвхгүйжүүлсэн вакцинаас 4.3 сая тунг авсан бөгөөд ДЭМБ 2021.05.08-нд зөвшөөрөл олгосон.


Спутник V
Энэхүү вакцинд одоогоор ДЭМБ зөвшөөрөл өгөөгүй байна. Манай улс ОХУ-аас тус вакцинаас 60,000 тунг авсан.

Pfizer-BioNTech
ДЭМБ-аас хамгийн анх буюу 2020.12.31-нд коронавирусийн эсрэг вакциныг бүртгэсэн нь Pfizer-BioNTech. Уг вакцинаас 209,980 тунг манай улс авсан бөгөөд өнөөдрийн байдлаар жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насныхныг дархлаажуулж байна.

ДЭМБ ийнхүү вакцинуудад зөвшөөрөл олгохдоо гурван шатны эмнэл зүйн туршилтын судалгааны үр дүнд суурилж шийдвэр гаргадаг.

Вакцин бол цар тахал, халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн гол арга гэдгийг олон улсын мэргэжилтнүүд зөвлөсөөр байгаа юм.

Вакцинууд коронавирусийн хувилбаруудад хэрхэн үр дүн үзүүлж байгаа талаар ЭНД дарж харна уу.

Эх сурвалж:
Эрүүл мэндийн яам
ХӨСҮТ
ДЭМБ
http://www.healthdata.org/covid/covid-19-vaccine-efficacy-summary

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга Их Британи: Хүүхдийн гепатит нь коронавирусийн вакцинтай хамаатай гэсэн ямар ч нотолгоо байхгүй АНУ-д 109 хүүхдэд элэгний гепатит оношлогдсон ч вакцинд хамрагдах насны хүүхдүүд биш Factcheck: Хүүхдүүдийн дунд гепатитийн хүнд хэлбэрийн өвчлөл дэлхий даяар нэмэгдэж байгаа нь Pfizer-BioNTech компанийн Pfizer вакцинтай холбоотой хэмээн эрдэмтэн судлаачид дүгнэсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархжээ. Гэвч […]

КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүс вакцинаас үүдэлтэй дархлалын

Miniih – Минийх нэртэй фэйсбүүк хуудаст “Ковид тусаагүй хариуцлагатай иргэдээ урамшуулна” гэх мэдээллийг оруулжээ. Энэхүү мэдээллийг нягталлаа. Уг мэдээллийг https://xyznews24.com гэх сайт оруулсан бөгөөд тухайн мэдээлэлд “Өнөөдөр нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ковид тусаагүй иргэдээ төрөөс урамшуулах хэрэгтэй талаар онцлов. Тэрбээр […]

ОХУ-д барууны орнууд эдийн засгийн хориг тавьж буйтай холбоотойгоор цахим сүлжээнд “Орос Монголд эдийн засгийн хориг арга хэмжээ авсантай адил байж”, “Оростой хийж буй худалдаа экспортын 1.3%, сүүлийн 20, 30-н жилийн гадаад худалдааны нийт алдагдал бараг ДНБ-тэй тэнцэнэ”, “Канад Орос, Беларусийн бараанд 35% ийн татвар нэмсэн нь Оросоос манайд ногдуулдаг татвараас даруй 2 дахин бага” […]

Товч агуулга: Мягмартогтох Далай гэх фэйсбүүк хэрэглэгч “Ocoл гаргасан Патролын жолооч, болон Газын авто машины жолооч нарыг цагдан хорьжээ‼️‼️” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Дүнжингаравын уулзварт өнөөдөр(2024.01.24) газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаж, дэлбэрсэн харамсалтай хэрэг гарсан. Энэхүү хэрэгтэй холбоотой дээрх постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Цагдаагийн Ерөнхий […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх