Вакцин COVID-19-ийн халдварыг улам тархааж, нас баралтын шалтгаан болсон уу?

Монгол төдийгүй олон улсад КОВИД-19-ийн вакцин халдварыг тарааж, нас баралтын шалтгаан болж байна гэсэн агуулга бүхий пост олон нийтийн сүлжээнд тархсаар байгаа.

Тэгвэл энэ талаар олон улсын баримтыг нягтлагч Poynter.org хэд хэдэн удаагийн нягталгаа хийснийг нэгтгэн хүргэж байна.

FactCheck:

КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэсний дараа ядрах зэрэг түр зуурын зарим гаж нөлөө илэрдэг. Харин вакцинаас болж олон мянган хүн нас барсан гэж үзэхэд хүргэсэн шалтгаан нь АНУ-ын Холбооны нийгмийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн бааз болох VAERS(Вакцины сөрөг мэдээллийн систем)-ий дататай холбоотой. Уг дата мэдээлэл нь нотлогдоогүй тохиолдлуудыг ч бүртгэдэг нь вакцин эсэргүүцэгчдийн хувьд ташаа мэдээлэл түгээх хэрэгсэл болжээ.

Энэ бол нээлттэй систем бөгөөд вакцины хариу урвал, гаж нөлөөний талаар хэн ч, хаанаас ч хандах боломжтой байна. Тиймээс уг системд маш их мэдээлэл ирсэн ч тайлан баталгаажаагүй, бүрэн бус гэдгийг анхаарах хэрэгтэй.

Тухайлбал, Fox News-ийн хөтлөгч Такер Карлсон өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш вакцинаас болж олон хүн нас барсан хэмээн ярьсан нь мөн дээр дурдсан батлагдаагүй, бүрэн бус дата мэдээлэл ашигласантай холбоотой буюу ХУДАЛ болохыг нягталсан байна.

2021.07.21-ний байдлаар VAERS-д бичигдсэн нас баралтуудаас нэг нь ч вакцинаас үүдсэн гэж нотлогдоогүй байгааг Америкийн Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, коронавирусийн вакциныг ашиглаж эхэлснээс хойш вакцинаас шалтгаалсан нас баралт өнөөдрийн байдлаар батлагдаж, нотлогдоогүй байна.

Төстэй мэдээлэл

Аясаар Аясаар  (О.Цэнгэлсайхан) гэх фэйсбүүк хэрэглэгч 2025.02.12-нд  “Казакстан.

Цар тахлын энэ хүнд үед Монголд төдийгүй дэлхий

Товч агуулга Урьдчилсан тайлангууд нь мэргэжлийн шинжээчдээр хянагдаж, баталгаажуулаагүй ба хэвлэл мэдээллийн хэрэгслээр батлагдсан мэдээлэл болгон нийтлэх ёсгүйг анхааруулжээ. Иш татсан судалгаанд насанд хүрэгчдэд зориулсан нэмэлт тун бүхий вакцин нь КОВИД-19-өөс хамгаалах нөхцөлийг хангасан гэжээ. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй. Аль ч вакцин хорт хавдар үүсгэх, өдөөх үндэслэл, нотолгоо […]

Товч агуулга 2021-2022 онд хүүхдүүдийн нас баралт 8,200%

Товч агуулга Их Британи: Хүүхдийн гепатит нь коронавирусийн вакцинтай хамаатай гэсэн ямар ч нотолгоо байхгүй АНУ-д 109 хүүхдэд элэгний гепатит оношлогдсон ч вакцинд хамрагдах насны хүүхдүүд биш Factcheck: Хүүхдүүдийн дунд гепатитийн хүнд хэлбэрийн өвчлөл дэлхий даяар нэмэгдэж байгаа нь Pfizer-BioNTech компанийн Pfizer вакцинтай холбоотой хэмээн эрдэмтэн судлаачид дүгнэсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархжээ. Гэвч […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх