mRNA, vector дээр суурилсан вакцин хүний генд онцгой өөрчлөлт оруулна-ХУДАЛ

Ariunbold Ayur хэмээх фэйсбүүк хэрэглэгч вакцины талаар нийтэлсэн постыг олон хүн дамжуулан түгээжээ.

Тухайлбал, Urnaa Urnaa хэмээх фэйсбүүк хэрэглэгч уг пост дахь доорх текстийг постолсныг 73 хүн шэйрлэж, 55 хүн лайк дарсан бол Дээд Эрчим гэх хэрэглэгчийн хуваалцсаныг 28 хүн шэйрлэжээ.

Уг постод

“Барууны вакцин Pfizer, Moderna, Astrazeneka гэх мэт нь mRNA болон vector дээр суурилсан вакцин буюу хүний гененд онцгой содон өөрчлөлт оруулна‼️

Дээрх вакцинууд нь хүний эсийн гененд өөрчлөлт оруулснаар spike protein гэх хадаасан уураг буюу хүний эсэнд нэмэлт хадаас шиг сэртэн-хадаас ургуулна. Тэрхүү хүний эсэн дээр ургасан хадаасан уураг нь судасны хананы эс бүхэн дээр ургаснаар цусаар гүйж байгаа цусны тромбоцит /blood platelet/ буюу бүлэгнүүлэгчийг идэвхжүүлж улмаар тэрхүү тромбоцитууд нь тийм хадаасан уураг дээр очиж наалдаснаар судас бөглөж байгаа аж…за тэгээд бие дэхь судас бөглөх нь дүүрч гэж болно…учир нь биенд дэхь судас бөглөрөхийг бүр болохгүй бол мэс заслаар нээж болно. Харин тархины судас бүр хялгасан судасуудыг бөглөх аваас тэгээд хөл гар мэдээгүй болохоос гадна тархины цус харвалт өгнө гээд байгаа.Spike protein буюу хадаасан уураг гэх зүйл бол өөрөө ХОР юм.

Манайхан харин Pfizer 84000 тунг оруулж ирээд бүр хүүхдүүд дээрээ хийх гэж байна даа хөөрхий….дээрх мэдээллийг хэлж байгаа эрдэмтэн бол Dr. Sucharit Bhaкdi бөгөөд тэрбээр үнэн зөв хэлээд эхлэнгүүт барууныхан түүнийг хавчиж эхэлсэн бөлгөө. Энэ эрдэмтэн ‘та бүхнийг эхний 1-2 дугаар тун чинь алаагүй бол 3-4 дүгээр тун алах магадлал маш өндөр’ гэжээ. Өөрөөр хэлбэл олон тун вакцин хийх тусам хүний эсэн дээр ургасан тэрхүү хадаасан уураг нь бөглөрөх, мөн бүх судасны эсүүд дээр ургасан хадаасан уураг коронавирус тусаад уушгинд вирус орж үржиж эхлэх үед бүгд тэрхүү коронавирусыг устгах гэж асар хүчтэй дайрснаар уушгыг бүр задлаж сүйрүүлэх юм гэнэ. Өөрөөр хэлбэл олон тун вакцин хийлгэх тусам коронавирус тусах аваас улам хүндэрч тусна гэсэн үг, өөрөөр хэлбэл вакцин хийлгээгүй бол арай бага зовиуртай тусна харин хийлгэсэн бол маш хүнд тусахаас гадна үхэлд ч л хүргэж болно гэжээ. Доор коммент хэсэгт юутүб дээрх видеог нь орууллаа” гэжээ.

Дээрх агуулгыг нягталлаа.

FactCheck:

mRNA вакцин нь хүний удмын мэдээлэл болох DNA-д ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй юм. mRNA нь эсийн цитоплазмд л орох чадвартай харин удмын мэдээлэл байрших эсийн бөөмрүү нэвтэрч орох боломжгүй юм. Эсийн бөөмрүү нэвтэрч орж чадлаа гэхэд mRNA нь DNA болж хувирахад шаардагдах урвуу транскриптаза, интеграза гэх фермент эсэд байхгүй. Эдгээр шалтгааны улмаас mRNA вакцин нь хүний удмын мэдээлэл болох DNA-д нөлөөлөх магадлал 0 байдаг байна. mRNA нь эсийн цитоплазмд орсноор тухайн эс Spike уургийг нийлэгжүүлнэ. Энэ уургийг дархлааны эсүүд таньж, жинхэнэ вирусийн эсрэг бэлтгэгддэг. Энэ процессийг ерөнхийд нь вакцинаар дархлаа тогтоох гэж нэрлэдэг байна.

mRNA вакцин хэрхэн ажилладаг талаарх видеог үзнэ үү.

Видео 1.

Видео 2.

Өөрөөр хэлбэл, комирнати (Файзер) вакцин нь mRNA хэмээх молекулыг агуулдаг бөгөөд энэ нь SARS-CoV-2 вирусийн S буюу spike гэх уургийг үйлдвэрлэх үүрэгтэй. Уг вакциныг тарьсны дараа mRNA нь S уургийг үүсгэмэгцээ задардаг. Үүссэн S уураг нь дархлааны эсүүдэд танигдаж, дархлааны эсүүд бэлтгэгддэг ба COVID-19-ийн халдварын шалтгаан болохгүй. Эдгээр нь шинжлэх ухаанаар нотлогдож, баталгаажсан ойлголт юм байна.

Тиймээс mRNA төрлийн вакцин нь хүний удмын мэдээлэлд нөлөөлдөг, хор гэдэг нь ХУДАЛ байна.

Эх сурвалж:

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/different-vaccines/mrna.html

https://www.ema.europa.eu/en/documents/covid-19-vaccine-safety-update/covid-19-vaccine-safety-update-comirnaty-18-june-2021_en.pdf

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхмийн эрхлэгч, АУ-ы доктор Т.Хонгорзултай хамтран нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png

Төстэй мэдээлэл

Тэнгэрийн Гүнж нэртэй фейсбүүк хэрэглэгчийн “Богд уул, бугын ам” гэх уг зураг цахим орчинд таран 11 цагийн дотор 8200 лайк, 217 удаа дахин түгээгджээ.  Энэхүү зургийг Гүүглийн зургийн хайлтаар нягталж шалгавал энэ нь Монголд биш бөгөөд АНУ-ын Вайоминг мужийн Жексон Хоулд байрлах зэрлэг ан амьтдын National Elk Refuge хэмээх газар ажээ. Энэ газар нь 1912 онд амьтдын амьдрах […]

Товч агуулга: Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан тохиолдол нэмэгдсээр байна. Ялангуяа он гарснаас хойш дөрвөн алба хаагч гал унтраахаар ажиллаж байгаад эрсэджээ. Энэ талаарх тоон мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирлээ. Factcheck: Бид цахим орчинд нээлттэй мэдээллийг шүүж үзлээ. Ийнхүү үзэхэд гал унтраахаар ажиллаж байгаа амь насаа алдсан […]

Аравдугаар сарын 1-нээс олгож эхэлсэн ипотекийн зургаан хувийн

2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр цахим орчинд “7-р сарын 1-нээс эхэлж хэрэгжих Соёлын тухай хуулийн хэсгээс. Хараалын үг хэлсэн болон фэйсбүүкт бичсэн хүмүүсийг торгодог болно. Ямар үгээс шалтгаалаад торгох мөнгөний хэмжээ 150.000-5.000.000 хооронд байна” гэх зурган мэдээлэл цацагдсан. Уг мэдээлэлд хараалын үг болон түүнд ногдох торгуулийн хэмжээг хүснэгтлэн оруулжээ. Бид энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: […]

Хятадын Жейжиан мужийн Вэнжоүд “мутацад орсон коронавирус” илэрсэн гэх цуу яриа Хятадад дэгджээ. Тодруулбал, Вэнжоүд халдвар авсан нь тогтоогдсон 490 тохиолдол бүртгэгдсэн ба тэдний 40% нь Уханийхаас тэс өөр, мутацлагдсан вирусийн халдвар гэсэн мэдээлэл таржээ. Дээрх хуурамч мэдээлэл хүмүүсийг сандралд оруулсан төдийгүй Хятадад Вэнжоүгийн хүмүүсийг адлах болжээ. Өчигдөр хэвлэгдсэн Бүх Хятадын Халдвараас Урьдчилан Сэргийлэх Анагаахын […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх