Х.Болорчулуун сайд болсноос хойш гурилын үнэ 2 дахин өсөв

2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр томилогдсон Засгийн газрын шинэ гишүүдийн нэг нь Х.Болорчулуун. Түүнийг Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалыг эрчимжүүлэх, атрын IV аяныг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэргэжлийн агрономич хүний хувьд үүргээ амжилттай гүйцэтгэж чадна гэж итгэж сайдаар томилж байгаа гэдгийг Ерөнхий сайд тухайн үед хэлж байв.

Тэгвэл Х.Болорчулуун ХХААХҮ-ийн сайдаар томилогдсоноос хойш сар гаруйн дараанаас гурилын үнэ нэмэгдсээр 2022 оны эцэс гэхэд 30-40 хувь, 2023 оны эцэс буюу өнөөдрийн байдлаар дунджаар 58% өсөөд байна.

№Барааны нэрХэмжих нэгж2022.08.292022.12.262023.12.11Өссөн хувь, %
 1“Алтан тариа” гурилдээдкг 1 727 2 3612 76760
1-р зэрэгкг 1 440 2 0032 31260
 2“Алтан тариа” савласан гурилдээдийн дээдкг 2 541 3 4013 91354
дээдкг 1 771 2 4792 91164
1-р зэрэгкг 1 510 2 0812 42661
2-р зэрэгкг 1 093 1 4311 60647
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Тэрбээр 1997-2012 онд “Дорнод гурил” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон бөгөөд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тус компанийг 100% эзэмшдэг болохоо мэдээлсээр ирсэн бол 2021 онд 5% бол өөрчлөгджээ.

“Дорнод гурил” компани нь гурил, талх, тэжээлийн хивэг, төмс гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Тэгвэл Х.Болорчулуун ХХААХҮ-ийн сайд болсноосоо хойш зарим шийдвэрүүдийг гаргасан байна.

Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 5-6 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас хүүгийн зөрүү 13 хувийг хариуцан олгохоор шийдвэрлэжээ.

Нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 3-5 жилийн хугацаатай олгох санхүүжилтийн гэрээг Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк, арилжааны банкууд хамтран байгуулсан ба  2023 оны төсөвт хүүгийн хөнгөлөлтөд 135.5 тэрбум төгрөгийг тусгасан байна. Үүнээс  

  •     Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 132.3 тэрбум төгрөг,
  •     Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихэд 342.6 тэрбум төгрөг,
  •     Хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 11 дүгээр сард улсын

хэмжээнд 8.6 хувь гарсны ҮСХ энэ сарын 12-нд танилцуулав. Үүнээс 3.6 (41.9%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Инфляцад хүнсний бараа, ундаа усны үнийн оролцоо 2022.11 сард 4.5% байсан бол 2023.11 сард 3.6% байна.

Талх, гурил, будаа болон мах, махан бүтээгдэхүүний үнийн индекс

Талх, гурил, будааны бүлгийн үнэ 17 хувиар өсөхөд будааны үнэ 9.1 хувь, гурил 22.8 хувь, талх, нарийн боов 16.7 хувь, гоймон 18.3 хувиар өссөн нь тус тус голлон нөлөөлсөн хэмээн ҮСХ танилцуулжээ.

Х.Болорчулуун сайд болсныхоо дараахнаас “Дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах боломжтой хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг үе шаттай нэмэгдүүлнэ” гэж мэдээлж ирсэн. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараа тэрбээр “Гол нэрийн 19 хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг жил бүр 5%-аар нэмж, 20%-д хүргэнэ” гэж мэдэгдээд байна.

Мөн ийнхүү мэдээлэл хийх үеэрээ Х.Болорчулуун “Энэ жил ургацын байдал сүүлийн тав, зургаан жил аваагүй арвин байлаа. Үр тариа гэхэд нэг га талбайгаас 14.3 центр буюу 456 мянган тонныг хураан авсан. Үүнээс улаан буудай нь 435 мянган тонн байсан. Гэхдээ есдүгээр сарын цаг агаарын байдлаас болж нийт улаан буудайн 25-28 хувь нь ангилал буурч, стандартын зэрэглэл буурсан.

Улаан буудайн гурил үйлдвэрлэхэд шаардагдах нийт хэмжээ 270-280 мянган тонн байдаг. Үүний 25-30 хувьтай тэнцэх хэмжээний улаан буудайг чанаржуулах байдлаар гадаад улс орноос худалдан авъя гэдэг асуудлыг шийдвэрлэлээ.

Гурилын үнэ зах зээлийнхээ зарчмаар явна. Энэ жил улаан буудайн хураалт дөнгөж эхэлж байхад 2400 төгрөгийн үнэтэй байсан литр дизель түлшний үнэ 3700 төгрөг болсон. Энэ бол үр тарианы үнэд шууд нөлөөлдөг. Улаан буудай, гурилын үнийг зохиомлоор өсгөх боломжгүй. Яагаад гэвэл 10 гаруй гурилын үйлдвэр өрсөлдөж байгаа учраас аль болох хямд үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Цементийн 3-4 үйлдвэртэй адил гурилын үнийг барих ямар ч боломжгүй. Улсаас өвсний нөөцийг хангахаа больсон. Харин тэжээлийн нөөцийг бий болгож, зудтай аймаг, сумдад хуваарилдаг. Байгаа тэжээлийнхээ нөөцийг 50 хувийн хөнгөлөлттэй олгохоор 2.2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэсэн” гэж ярьжээ.

Эх сурвалж:

  • Үндэсний Статистикийн хороо
  • Parliament.mn
  • Zasag.mn
  • ХХААХҮЯ
Төстэй мэдээлэл

AVIRA GameStore гэх фэйсбүүк пэйжээс 2023.11.18-нд “Говь Алтай аймгийн Цээл суман дахь хүсэл биелүүлэгч луут гол. Юмыг яаж мэдэхэв хүсэлээ бодоод шэйр” гэсэн пост оруулжээ. Уг постыг 7.3К хүн шэйрлэсэн ба 150 хүн инээж байгаа эможи дарснаас бусад 538 хүн итгэснээ илэрхийлж лайк болон бусад эможи дарсан байна. Factcheck: Уг зургийг нягталлаа. Ингэхдээ зураг нягтлахад […]

Amraa Ch гэх фэйсбүүк хэрэглэгч “Одоогоор вакциныг халсан

Товч агуулга “Илүү тун хийх тусам… вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад ХАЛДВАР, ӨВЧИН, ҮХЛИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР байна. Хүүхдийн унаган дархлааг сүйрүүлнэ, хүүхдэд яагаад ч хийлгэж болохгүй” гэдгийг сануулсаар байгаа” гэсэн агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Хүний биеийн дархлаа нь төрөлхийн ба олдмол гэж ангилагддаг ба аль аль нь хүнийг амьдралынх нь туршид өвчин […]

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 25-р суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт орохдоо “Эгийн голын УЦС-ын төсөл яагаад зогссон бэ?” гэсэн сэтгүүлчийн ганцхан асуултад хариулахдаа нийт 1 минут 26 секундэд 9 баримт дурдсан юм. Тэдгээр баримтыг нягтлахад бүгд ХУДАЛ байгааг доор харуулав. 1.“ОХУ-ын хил дээр шахуу шүү дээ Эг гол маань” – ХУДАЛ НОТОЛГОО: “Эгийн гол нь Монгол орны […]

Монгол Улсын Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох болсонтой холбогдуулан иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гаргасан. Улмаар энэ мөнгө иргэдийн дансанд шилжиж эхлээд байгаа юм. Иргэдийн халамж болон и-баримтад бүртгэлтэй дансаар шууд орж буй энэ мөнгөн дэмжлэгийг Хаан банк зээлэнд суутгасан талаарх мэдээлэл цахим орчинд таржээ. Тодруулбал “Tanii […]

@z_munkhsaikhan гэх твиттер хаягтай иргэн 2023.09.27-нд барилгын газар олголттой холбоотой дараах жиргээг оруулжээ. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн жиргээний доор “Сайдаа УБ хотод ийм газарт 15-23 давхар барилга барих зөвшөөрлийг 2023/09 сард ичихгүй өгсөн байна. Авилга 2 барилга гэж харж байна. Юун түгжрэл шийдэх. Үүндээр анхаарч өгөөч.” гээд доорх зургийг хавсаргасан байна. Энэхүү мэдээллийг нягтлах хүсэлт […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх