ЗГ: Хүүхдийн мөнгийг 11 сарын 17-ноос олгоно – ХУДАЛ, шилжүүлж эхэлсэн – ХУДАЛ

Өчигдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Улсын онцгой комиссын хуралдааны дараа Засгийн газрын албан ёсны мэдээллийг дамжуулдаг Zasag.mn сайтад “Маргаашаас хүүхдийн 100 мянган төгрөгийг шилжүүлж эхэлнэ” гэсэн мэдээлэл тавигдсан юм.

Харин өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 14:00 цагт УОК-ын ээлжит хурлын дараа мэдээлэл хийх үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Өнөөдөр гэхэд 1,179,000 хүүхдэд хүүхдийн 100 мянган төгрөг шилжсэн. 1.2 сая хүүхэд хүүхдийн мөнгөө дансаар авдаг, ихэвчлэн бүгд данстай” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Бичлэгийн 16:00-17:40 хүртэл үзнэ үү.

Гэвч үүний дараа дахин ЗГХМХХ-ээс “Хүүхдийн 100 мянган төгрөгийг  энэ сарын 20-нд шилжүүлнэ. Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс иргэдийн данс руу оруулахаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ажиллаж байгаа ч данстай, дансгүйгээр зохион байгуулж, олон банкаар дамжиж байгаа учраас энэ сарын 20-нд оруулахаар болсон” гэсэн залруулгыг гаргасан юм.

Мөн Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил “Нэг буруу, ташаа мэдээлэл яваад байна аа. Хүүхдийн мөнгө олголтыг өнөөдөр хийх байсан ч банкны салбараас болоод хойшиллоо гэдэг нь ташаа бөгөөд яг одоогийн байдлаар Төрийн сангаас 1 төгрөгийн ч гүйлгээ орж ирээгүй байна. Хэрвээ гүйлгээ орж ирвэл Монголбанк 5 минутын дотор хүн бүрийн данс руу шилжүүлэх бүрэн боломжтой. Та бүхэн түгээж өгч, иргэдэд үүссэн ташаа ойлголтыг залруулж өгнө үү” гэсэн тайлбарыг мөн оруулжээ.

Иргэд ч мөн хүүхдийн мөнгө шилжүүлсэн хэмээсэн атал дансанд нь мөнгө орж ирээгүй талаар хэлж байна.

Өөрөөр хэлбэл, 11 сарын 17-ноос эхлэн хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоно, шилжүүлж эхэлсэн хэмээн ЗГХМХХ хоёр удаа худал мэдээллийг түгээсэн байна.

Төстэй мэдээлэл

Удахгүй болон УИХ-ын сонгуулийн үйл явцад хяналт тавихаар АН-аас ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгийн ахлагч, АН-ын дэд дарга Ж.Баярмаа “Дорноговь аймгаас сонгогдсон Б.Дэлгэрсайхан Сэлэнгийн Ерөө суманд байдаг компанийнхаа бүх ажилчдыг Дорноговь руу шилжүүлсэн. Дургүйцсэн хүмүүсийг нь айлгаж дарамталсан. Мөн Сонгинохайрхан дээс Чингэлтэй 10-аад мянган хүнийг автоматаар шилжүүлсэн. Энэ нь мөн л УИХ-ын гишүүн, […]

Д Алтангэрэл хэмээх твиттер хаягаас нэгэн зураг нийтэлжээ. Тайлбар нь “Зураг дээр Монгол Улсын гурван Ерөнхийлөгч Оюутолгойн ордыг баялгийн хамт эзэмшигч Роберт Фридландтай хундага тулгаж байгаа байдал. Өлсгөлөн гөлөг шиг харцтай энэ этгээдүүд Монголчуудын асар их баялгийг гадныханд найр тавьж өгөхдөө санаа нь зовсон болов уу” гэжээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу бид […]

Zorigtbaatar Nergui Borjigon гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгч БНХАУ-ын

Товч агуулга Ganaa Ganaa нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Хүчингийн хэрэг үйлдсэн цагдаагийн алба хаагч нар зэвсэглэн оргон зайлжээ!” гэсэн мэдээллийг өөрийн фэйсбүүк хуудастаа 2024.04.04-ний өдрийн 15:40 цагт нийтэлжээ. Түүний энэхүү мэдээлэлд зургаан цагийн дотор 155 хүн хариу үйлдэл үзүүлж, 91 хүн бусадтай хуваалцсан байна. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирлээ. Factcheck: Өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр […]

Товч агуулга Jamts Dugar гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.10.19-нд “ФРАНЦ 30 ЖИЛД МОНГОЛД УРААНААР 3 ТЭРБУМ $ БАЙХАД, ОРОС ЖИЛ БҮР МОНГОЛД ХИЙН ХООЛОЙГООР 3 ТЭРБУМ $ ӨГЬЕ ГЭЖ БАЙНА ! СПАСИБО ❤” гэсэн постыг оруулсныг 470 хүн цааш түгээсэн байна. Энэхүү постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Франц улсын төрийн өмчит “Орано” группийн […]

Өнөөдөр өглөө буюу 2022 оны 2-р сарын 1-ний 09:25 цагт твиттер хуудаст Д.Сумъяабазар (@ 118_Mugi) гэх хаягаас “Өглөөний мэнд. Сар шинийн баяр болж байгаа тул өнөөдөр дэлгүүр үйлчилгээний төвүүд бүх газраар архи согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл өгсөн байгаа болно. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!” гэсэн жиргээг оруулжээ. Уг жиргээ нь хотын дарга Д.Сумъяабазарын […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх