“Казакстан. Уран олборлосон бүс нутаг. Хүний мөргүй, үхмэл орчин” гэх бичлэг ХУДАЛ

Аясаар Аясаар  (О.Цэнгэлсайхан) гэх фэйсбүүк хэрэглэгч 2025.02.12-нд  “Казакстан. Уран олборлосон бүс нутаг. Хүний мөргүй, үхмэл орчин. Монголчууд!!! ҮҮНИЙГ ХЭРХЭВЧ ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ …” гэсэн гарчигтай видеог постолжээ.

6.5К хүн шэйрлэсэн энэхүү бичлэгийг бид нягталлаа.

Google хайлтаар уг бичлэгийн хэсгийг хайж үзвэл 2023.03.04-нд Esen Media хэмээх youtube сувагт нэрээрээ тамгалж бичлэгийг хуваалцсан байна.

Уг суваг нь казах соёл, уламжлалын талаарх контентыг түгээдэг бөгөөд дээрх бичлэгийг оруулахдаа “Бидний зүрх сэтгэл үхэшгүй. Худал хуурмагийн тайтгарлыг харж байна. Толгой дээр чинь унах аз жаргалын цас, Энэ нь биелэх болно, хэзээ нэгэн цагт чи аз жаргалтай байх болно” гэсэн мөртийг казах хэлээр бичиж оруулжээ.

Харин Yandex хэрэгслийг ашиглан шалгавал 2023.01.08-ны өдөр Оросын сошиал медиа суваг болох VK-д Казахстаны мэдээллийн Lada.kz сайтаас уг бичлэгийг хуваалцсан байна.

Тус сайт уг бичлэгийг өөрийн инстаграм хуудаст 2023.01.03-нд нийтэлсэн бөгөөд тайлбартаа бичлэг дээрх газрыг 1898 онд Каспийн тэнгисийн зүүн эрэгт загас агнуур, далайн хавын үйлдвэрлэл явуулах зорилгоор байгуулсан, Караган гэдэг нэртэй жижиг суурин болохыг бичсэн байна. 1930 онд тус сууринд загасчдын артель байгуулагдаж байсан бол 1963 онд хамтын фермүүд хаагдаж, загасчид нүүж, суурин эзгүй хоосорсон талаар бичжээ.

Тиймээс Аясаар Аясаар  (О.Цэнгэлсайхан) гэх фэйсбүүк хэрэглэгчийн “Казакстан. Уран олборлосон бүс нутаг. Хүний мөргүй, үхмэл орчин. Монголчууд!!! ҮҮНИЙГ ХЭРХЭВЧ ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ …” гэх мэдээлэл нь батлагдсангүй.

Эх сурвалжууд:

  • Google
  • Yandex
  • Youtube
  • VK
  • Lada.kz

Төстэй мэдээлэл

Дахин нийтлэв… Товч агуулга УИХ-ын чуулганы 2024.10.31-ний өдрийн хуралдаанаар Францын Орано групптэй хийх хэлэлцээртэй холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар байр сууриа илэрхийлэхдээ “Монголчууд хямдхан цахилгаантай болж чадах уу. Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ […]

Дэлхийн улс орнууд вакцинаа зогсоож эхэлсэн гэсэн пост сүүлийн үед цахим орчинд гараад байна. Тухайлбал, Sanjaajamts Chimgee гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.01.25-нд “ХУУРАМЧ ТАХАЛ ГЕНОЦИТ НЬ ИЛЧЛЭГДЭЖ ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ВАКЦИНАА ЗОГСООЖ БХАД МОНГОЛЧУУД МУТАЦЫН ҮЛГЭРТ НЬ ИТГЭЖ ХОРОО ШАХУУЛЖ БДАГ АРАГГҮЙ МУНХАГ АЙМХАЙ ХУВИА ХИЧЭЭГЧ АРД ТҮМЭН ЮМАА” гэсэн пост оруулсныг 110 хүн шэйрэлжээ. Энэ […]

“Танил болчихсон хэдэн хүүхнийг гайхдаг. Зовов дарлуулав гадуурхагдав эрх мэдэл дутлав… Ямар ч статистикаас үзэхүл монгол эмэгтэй гэр бүлд албанд эрх мэдэлт уламжлалтай.Гишүүн сайд захирлын хувь АНУ Англи Японоос илүү.Төр, хууль, нийгэм гадуурхдаггүй” гэж бичсэн нийтлэлч Баабарын жиргээг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирэв. Үзэл бодлыг нягтлах боломжгүй ч уншигчийн хүсэлтийн дагуу “Ямар ч статистикаас үзэхүл монгол […]

Товч агуулга: Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан тохиолдол нэмэгдсээр байна. Ялангуяа он гарснаас хойш дөрвөн алба хаагч гал унтраахаар ажиллаж байгаад эрсэджээ. Энэ талаарх тоон мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирлээ. Factcheck: Бид цахим орчинд нээлттэй мэдээллийг шүүж үзлээ. Ийнхүү үзэхэд гал унтраахаар ажиллаж байгаа амь насаа алдсан […]

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа

С.Сарангэрэл: Энэ жил дотооддоо нэг хүн алсан гэсэн гарчиг бүхий “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрний зураг олон нийтийн сүлжээнд хүмүүсийн анхаарал татаад байна. Энэхүү зургийг цахим орчинд түгээж “үсэг алдсан байх”, “аюулгүй орчингүй газар өөр яах юм”, “ийм юм яриад сууж байдаг сайд байх гэж” гэх мэтчилэн олон сэтгэгдэл хөвөрч байна. Тэгвэл энэхүү зураг нь бодит […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх