Zarig.mn-ий түгээсэн бичлэг Украинд хийсэн Оросын дайралтынх БИШ

Украинд үүссэн нөхцөл байдал олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед Zarig.mn сайт “Донецкийн орчим Украины армийн тэргүүн хэсэг цохилтод өртжээ” гэсэн гарчигтай видеог цацав.

26.9К хүнд хүрсэн уг видеог нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу бид нягталлаа.

FactCheck:

Yandex болон Tineye хайлтын системийн тусламжтай уг бичлэгийн хэсгийг хайж үзэхэд 2017 онд яг энэ бичлэг олон нийтийн сүлжээ, гаднын зарим хэвлэлээр цацагдаж байсан илэрцүүд гарч ирэв.

Тухайлбал, Оросын Lenta.ru сайтад 2017.06.21-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сири дэх Оросын нисэх хүчний бодит бичлэгийг Америкийн найруулагч Оливер Стоуны ярилцлагын үеэр үзүүлсэн талаар мэдээлсэн ба энэ тухай төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хийсэн тухай мэдээлсэн байна.

“Эдгээр нь манай Батлан ​​хамгаалах яамны материал гэдгийг би баталж чадна. Энэ бол Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгугийн Ерөнхийлөгчид өгсөн илтгэлийн нэг хэсэг юм. Тодорхой хэсгийг Ерөнхийлөгч Оливер Стоунд үзүүлсэн” гэж Песков онцлон тэмдэглэлээ гэж уг мэдээнд дурджээ.

Харин Volunteer info гэх фэйсбүүк хуудас Владимир Путиний утсан дээр үзэж байгаа бичлэгийг нь тухайн өдөр нягтлан хүргэж, эх бичлэгтэй нь харьцуулан харуулсан байна. Ийнхүү няталж хүргэсэн бичлэгийнхээ тайлбар дээр “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин кино найруулагч Оливер Стоунд Америкийн нисдэг тэрэг Афганистан дахь лалын хэт даврагчид руу буудаж буй бичлэгийг үзүүлж, Сири дэх Оросын Агаарын цэргийн хүчин гэж хэлсэн байна. Дараа нь Оросын ашгийн бус байгууллага Conflict Intelligence Team (CIT) хэд хэдэн судлаачдаасаа видеог шалгахыг хүссэн бөгөөд энэ нь 2013 онд Афганистан дахь АНУ-ын Апачи нисдэг тэрэгнээс босогчид руу буудаж буй бичлэгтэй яг адилхан болохыг тогтоожээ” гээд “Энэ хоёр бичлэг нь адилхан ба цорын ганц ялгаа нь Путиний Стоунд  үзүүлсэн видеог орос хэл дээр бичсэн байдаг” гэж тайлбарлажээ.

Харьцуулсан видеог үзэх линк: https://www.facebook.com/volunteerinfo1/videos/1434800776638897/

Өөрөөр хэлбэл, Zarig.mn-ий нийтэлсэн бичлэг Донецкийн орчим Украины армийн тэргүүн хэсэг цохилтод өртөж буй гэдэг тайлбар нь ХУДАЛ буюу олон нийтийг төөрөгдүүлсэн байна.

Эх сурвалжууд:

https://yandex.com/

https://tineye.com/

https://www.facebook.com/volunteerinfo1/videos/1434800776638897/

https://lenta.ru/news/2017/06/21/kadri

https://www.themoscowtimes.com/2017/06/20/the-internet-is-accusing-putin-of-using-us-footage-to-boast-about-russias-airforce-a58229

Төстэй мэдээлэл

Дахин нийтлэв… Товч агуулга Handaa Byamba гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.23-нд “7 жилийн өмнө 2018 онд судлаач, эдийн засагч Х. Болорболд, доктор Б.Жаргалмаа нар умайн хүзүүний хорт хавдрын эсрэг гэх АНУ-ын вакцины талаар ийнхүү ярьсныг Юутуб дээрх Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш нэртэй ярилцлагаас хэсэгчлэн орууллаа” гээд видео хуваалцжээ. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: 9:02 минут үргэлжлэх уг […]

Нийгмийн мэдээллийн сүлжээнд төлбөртэй сурталчилгаа явуулж буй албан ёсоор бүртгүүлсэн цахим хаяг болон нэр дэвшигчдээс бусад хаягуудыг бид нягталж үзэхэд маш сонирхолтой үр дүн харагдлаа. Нийгмийн мэдээллийн сүлжээнд төлбөртэй сурталчилгаа явуулж буй нам, эсэл, нэр дэвшигчээс бусдыг нь ялгаад харвал дараах фэйсбүүк хаягууд үлдэж байгаа юм. Нэр Хариуцагч Зарцуулсан мөнгө($) Сурталчилгааны тоо Ард түмний ялалт […]

…Тэтгэврийн зээл авмааргүй байдаг ч авахаас өөр аргагүй байх юм. Нуруу өвдөөд эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан учраас тэтгэврийн зээлээ авч байгаад эмчилгээний ор авчихсан. Эмчилгээ, шинжилгээ хийлгэх гэхээр мөнгөгүй л бол болохгүй юм. Ахмад насны эмнэлэгт үнэгүй хэвтэх боломжтой ч үнэгүйд нь тааруулаад эмчилсэн болоод л гаргадаг болохоор төвийн том эмнэлгээ бараадмаар байдаг. Гэтэл оочир […]

Khas Zaya гэх фэйсбүүк хэрэглэгч “Ж.Соронзон давж заалдаад

Цахим орчинд “Гүүрээ засаач ээ, нурлаа” гэсэн тайлбартай бичлэг цацагдсан. Уг бичлэгт том оврын машин дөрвөн эгнээ, хоёр урсгал бүхий замаар өнгөрөхөд гүүрний залгаас хэсэг хөдөлж буй харагдаж байгаа юм. Tiktok аппликэйшн дээр erbol727 гэсэн хаяг бүхий хэрэглэгчийн хийсэн бичлэгийг твиттер хуудаснаа UB_Mongolian гэх хаягтай хэрэглэгч “Гүүрээ засаачээ!!! Нурлаашдээ…” гэсэн тайлбартай оруулжээ. Түүний мэдээллийг хүмүүс […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх