“ДЭМБ бол Хятадын Цэц! Харин хортой гэдгийг нь эрдэмтэд хэлээд эхэлчихлээ” – ХУДАЛ

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хаягаас “Хятад вакцины хэрэглээг ДЭМБ 12 сарын 31-нд зөвхөн “онцгой бүлэгт” гэж хязгаарласан, хортой гэдгий нь бол хэлэхгүй шдээ, ДЭМБ бол хятадын Цэц! Харин хортой гэдгийг эрдэмтэд хэлээд эхэлчихлээ!” гэсэн постыг нийтэлжээ. Уг постыг 230 хүн шэйрлэж, 523 хүн лайк дарсан бол 133 хүн коммент бичсэн байна.

Энэхүү мэдээллийг нягталлаа.

Factcheck:


Аливаа вакциныг эмнэлзүйн гурван удаагийн туршилтад оруулсны эцэст хүлээн зөвшөөрдөг.

Эхний шатанд вакцины аюулгүй байдлыг үнэлж, тунг нь тодорхойлно. Энэ шатанд ихэвчлэн 10-100 эрүүл насанд хүрэгчдийг хамруулдаг.

Хоёрдугаар шатанд мөн л аюулгүй байдлыг үнэлэхээс гадна эрүүл хүмүүсийн дархлааны системийн хариу урвалыг хэр сайн идэвхжүүлж байгааг тодорхойлох судалгаа хийгддэг. Энэ шатанд 100-1,000 хүнийг хамруулдаг.

Гуравдугаар шатны туршилт бол хамгийн сүүлийнх. Энэ шатанд 10,000 болон түүнээс дээш эрүүл, сайн дурын хүмүүсийг хамруулж, тухайн өвчнөөс хамгаалж буй эсэхийг шалгадаг.

Хэрэв тухайн вакцин эдгээр гурван үе шат бүхий туршилтаар аюулгүй бөгөөд үр дүнтэй нь батлагдвал бүх нотлох баримтыг холбогдох агентлагууд хянан үзэж, өргөн хэрэглээнд ашиглахыг зөвшөөрдөг.

Зөвшөөрөгдсөний дараа тухайн вакцины аюулгүй байдал, үр дүнтэй байдлыг үргэлжлүүлэн хянасаар байдаг.

Хятадын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцин одоогоор ДЭМБ-ын яаралтай тусламжийн жагсаалтад багтах хүсэлтээ өгсөн. Өөрөөр хэлбэл, эмнэлзүйн гурав дахь шатаа дуусгасан бөгөөд нотлох баримт бичгүүдээ ДЭМБ-д хүлээлгэн өгсөн гэсэн үг. ДЭМБ тус вакцины чанар, аюулгүй байдал, үр дүнгийн мэдээллийг нягталж, эрсдлийн үнэлгээ хийж, эмнэлзүйн туршилтаас гадуур ашиглах эсэхийг шийднэ.

ДЭМБ Вероселл вакциныг үнэлэх хамгийн сүүлийн шатандаа явж буй бөгөөд эцсийн шийдвэрийг тавдугаар сарын 3-ны дотор гаргана гэж мэдэгдсэн.

Гэхдээ улс орнууд ДЭМБ баталсан эсэхээс үл хамааран дээрх эмнэлзүйн гурван үе шатыг амжилттай давсан вакциныг хүлээн зөвшөөрч болдог.

Тиймээс өнөөдрийн байдлаар улс орнууд коронавирусийн эсрэг өөр өөр вакциныг хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Одоогийн байдлаар Вероселл вакциныг 40 улс хүлээн зөвшөөрсөн байна.

Вероселл вакцины он цагийн дараалал:

2020/01: Синофарм идэвхгүй вирус ашиглаж уламжлалт аргаар гаргаж авсан коронавирусийн эсрэг вакциныг хөгжүүлж эхлэв.

2020/06: Судлаачид тус вакциныг сармагчин дээр туршихад сайн үр дүн гарч байв. Нэг, хоёрдугаар шатны туршилтаар тус вакцин нь сөрөг нөлөө багатай гэж нотлогдсон ба хүний биед коронавирусын эсрэг биет үүсгэж байсан нь тогтоогджээ.

2020/07: Тус вакцины гуравдугаар шатны туршилт Арабын нэгдсэн улсад хийгдэж эхлэв.

2020/08: Тус вакцины гуравдугаар шатны туршилт Морокко болон Перу улсад хийгдэж эхлэв.

2020/09/14: Арабын нэгдсэн улс тус вакциныг эмнэлгийн ажилтнуудад хийх зөвшөөрөл олгов. Засгийн газрын гишүүд ч мөн хамрагдаж эхлэв.

2020/11: Синофармын захирал Хятадад нэг сая гаруй хүн тус вакциныг тариулсан гэж мэдэгдэв.

2020/11/3: Дубайн захирагч, шэйх Мохаммэд бин Рашид ал-Мактоум тус вакциныг хийлгэснээ зарлав.

2020/12/3: Арабын нэгдсэн улс тус вакциныг бүрэн хүлээн зөвшөөрсөн бөгөөд 86 хувийн үр дүнтэй гэж зарлав.

2020/12/13: Бахрайн улс тус вакциныг хүлээн зөвшөөрөв.

2020/12/30: Синофарм тус вакциныг 79.34 хувийн үр дүнтэй гэдгийг зарласнаар БНХАУ-ын Засгийн газар тус вакциныг хүлээн зөвшөөрөв.

2021/1/3: Египт улс тус вакциныг яаралтай тусламжийн үед хэрэглэхээр болов. 

2021/3/12: Унгар улс Синофармын нэг тунд 36 доллар төлөхөөр болж дэлхийн хамгийн үнэтэй вакцины нэг болгов.

Эх сурвалж:

Нягталсан: А.Одонтуяа

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Төстэй мэдээлэл

Miniih-Минийх нэртэй фэйсбүүк хуудсаар өнөөдөр “Үзвэр үйлчилгээ, амралтын газар, баар ресторанууд нээгдлээ” гэсэн гарчигтай kaka.mn гэсэн веб хуудсын мэдээг хуваалцжээ. Энэхүү мэдээллийг нягталлаа. Miniih-Минийх нэртэй фэйсбүүк хуудсаар нийтэлсэн уг мэдээлэлд 66 хүн хариу үйлдэл үзүүлж, 60 хүн сэтгэгдэл бичиж, 16 хүн хуваалцжээ. Хуваалцсан хүмүүсийн постыг харвал мэдээлэлд итгэсэн нь дийлэнх байв. Тухайн мэдээллийн линкээр дарж […]

КОВИД-19-ийн эсрэг вакцины нэмэлт тунтай холбоотой эргэлзээтэй асуултуудад Жон Хопкинсын их сургуулийн Халдвараас урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн ахлах захирал, доктор, профессор Лиза Марагакис, Жонс Хопкинсын Хариу арга хэмжээ авах албаны дарга, доктор Габор Келен нар хариулсан байна. КОВИД-19-ийн вакцин үр дүнтэй байгаа бол яагаад би нэмэлт тун хийлгэх шаардлагатай вэ? АНУ-ын Хүнс, эмийн зөвлөлөөс хүлээн […]

@Batbold33455566 гэх твиттер хэрэглэгч “Дельтагийн дэгдэлтийн шинэ голомтоор Украиныг ДЭМБ тодрууллаа, прогноз тийм л байна. Украины хэрэглэсэн вакцин манайтай усны дусал шиг адилхан, барууны цөөн тооны вакцин за тэгээд жунгаа вакцинанд бүх нийтийг хамруулсан, огтхон ч үр дүнгээ өгөөгүй” гэсэн агуулгыг жиргэжээ. Уг жиргээг нягталлаа. Factcheck: Украин улсад COVID-19-ийн дельта хувилбарын анхны тохиолдол 2021.06.23-нд батлагджээ. […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. Ураны хайгуул болон туршилт нь сум, орон нутгийн малчдын мал аж ахуйд сөргөөр нөлөөлсөөр байна. Малчдын амьдралын ганц эх үүсвэр нь тэдний мал сүрэг байдаг. Factcheck: Монголын […]

Товч агуулга УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Пүрэв гарагийн УИХ-ын чуулган дээр Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнийг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх үеэр Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Т.Сүхболдоос цахим сүлжээний зохицуулалтын талаар асуухдаа “Албан бус мэдээгээр Монгол Улсад 2.6 сая фэйсбүүк хаяг байгаа. Үүний 1.5 сая нь хуурамч хаяг байна. УИХ-ын гишүүд, улс төрчдийг жирийн үед гөвж байна. […]

Нийгмийн сүлжээнд “Монголд 3D зам бариад эхэлжээ” гэх зураг нийтлэгдэн, олон хүн энэ зургийг Монголд хэмээн итгэжээ. Тухайн зурагт явган хүний замыг энхэл донхол хийсэн байх бөгөөд ард нь Nissan гэх лого байгаа нь магад Монголд гэх сэтгэгдэл төрүүлсэн болов уу. Уг зургийг google image-ээр нягталбал, нийтдээ 14 хуудас илэрц гарч ирэх бөгөөд хамгийн анх […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх