Монголын газар нутгийг гадны бирж дээр зарах хууль бий болчихлоо – ТАШАА

Товч агуулга

  • Газрын тухай хуульд хамгийн сүүлд 2022.07.05-нд нэмэлт өөрчлөлт оруулсан ба дээр пост дахь агуулга бүхий заалт алга.
  • Ж.Энхбаяр одоогоор парламентад дэвшиж, сонгогдоогүй буюу УИХ-ын гишүүн биш, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
  • Уг бичлэг дорж хаяж хоёр жилийн өмнөх үйл явдлыг харуулж байна.


Хөтлөгч Ezo Enhzorig нэртэй фэйсбүүк хаягаас 2022.09.15-ны өдөр “Монголын газар нутгийг гадны бирж дээр зарах хууль бий болчихлоо❗️” гэсэн агуулгатай пост бичээд ТВ9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн видеог хуваалцжээ.

“Хүүеээ юу болоод байгаа юм бээ‼️⁉️

Монголын газар нутгийг гадны бирж дээр зарах хууль бий болчихлоо❗️ Энэ зүгээр интернэтээр бараа зарж байгаа биш биз дээ!!!

Дээр нь давхар сумын засаг дарга нар гадаадынханд газар зарах эрхтэй болчихлоо. Яаж ийм юм байж болох юм бэ! Энэ зүгээр талх зарж байгаа үйл явц биш шүү дээ!!! Эх орны газар нутаг шүү дээ‼️

МИНИЙ МОНГОЛЫН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ!!! гэдэг биз дээ!!!! Зүгээр бирж дээр нутгаа, газраа зараад сууж болж байгаа юмуу?! Бас хужаа нар чинь хэдэн сумын засаг дарга нарын оймсонд нь мөнгө чихээд газар аваад2 явчихна шүү дээ!!! Бүүр чихэндээ итгэдэггүйээ🤦🏻‍♂️” гэж постод бичэн байна.

Уг постод нэг өдрийн дотор 2.5К хүн лайк дарж, видеог нь 194К хүн үзэж, 292 коммент бичсэн бол өнөөдрийн байдлаар 3.1К хүн лайк дарж, 340К хүн үзжээ. Комментийг харвал олон хүн эсэргүүцэж, энэ парламентыг тараах талаар байр сууриа илэрхийлжээ.

Энэхүү постыг нягталлаа.

Factcheck:

Уг видеогоор “Монголын төр, энэ парламент түүхэндээ анх удаа Монголын газар нутгийг биржээр арилжаалах шийдвэр гаргалаа. Маш ноцтой шийдвэр гаргалаа шүү. Хүсвэл Монголын газрыг Хонконгийн бирж дээрээс авч болно. Энийгээ гадаад зах зээлээс мөнгө босгож болно гэж гоё сайхан үгээр халхавчилсан. Хоёрдугаарт, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд болон иргэн, ААН-д газар олгох зөвшөөрлийг дан ганц сумын Засаг дарга олгон гэж байна” хэмээн хөтлөгч хэлсний дараа Байнгын хорооны хуралдааны бичлэг үзүүлэв.

Бичлэгт Ж.Энхбаяр “Газрын тухай хуулийн 44.5-д нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа газрыг 44.4-т байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд ашиглуулах нөхцөлийг арилжаалах замаар шийдвэрлэнэ гэдэг зүйл орж байгаа. Ашиглуулна, гэхдээ энийгээ биржээр дамжуулаад зарна гэж байгаа. Энийг сумын Засаг дарга шийдэх гээд байна” гэжээ.

Газрын тухай хуулийн

44.4.Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний нь зориулалтаар ашиглуулах асуудлыг дуудлага худалдааны зарчмаар тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ.

44.5.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно хэмээн заасан байна.

Газрын тухай хуульд хамгийн сүүлд 2022.07.05-нд нэмэлт өөрчлөлт оруулсан ба дээр пост дахь агуулга бүхий заалт алга.

Мөн энэ удаагийн парламент буюу УИХ-ын 2020 оны сонгуульд Ж.Энхбаяр нэр дэвшээгүй бөгөөд тэрбээр одоогоор Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, Хөтлөгч Ezo Enhzorig-ийн шэйрлэсэн бичлэг одоогийнх биш, дор хаяж хоёр жилийн өмнөх бичлэг байгаа юм. Иймд тухайн фэйсбүүк хэрэглэгч хуучин бичлэгийг сая шинэ болсон үйл явдал мэт түгээж, олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

Төстэй мэдээлэл

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч “Хүүхдэд вакцин хийлгэх шийдвэрийг ДЭМБ гаргасан гэдэг худлаа, шал худлаа!” гэсэн пост оруулжээ. Түүний постыг 344 хүн шэйрлэж, 426 хүн лайк дарсан байна. Тэрбээр уг постдоо “Хүүхдэд вакцин хийлгэх шийдвэрийг ДЭМБ гаргасан гэдэг худлаа, шал худлаа! Хүүхдүүдэд коронавирусын вакцин хийлгэх шаардлагагүй гэсэн ДЭМБ-ын 21 оны эцсээр гаргасан шийдвэр хэвээр хүчин […]

Bayarmaa Alex Александра зеленская буюу хар тамхичин нацист зеленскийн охин украйнаас дүрвэжээ гэсэн пост оруулжээ. Уг постыг 96 хүн шэйрлэж, 300 хүн хариу үйлдэл үзүүлсний 189 нь лайк, 51 нь гайхсан, 14 нь гунигласан, 7 нь уурласан буюу дийлэнх нь итгэсэн байгаа юм. Тус постод “Польш руу гарсан охин нь хар тамхичин эцгийнхээ талаар бодит […]

Товч агуулга Хүүхдийн хөгжлийн гаж нөлөөтэй холбоотойгоор КОВИД-19-ийн

Шинэ коронавирусийн халдвар 5 хоногт дарагдахгүй бол ОНЦ байдал зарлаж, зэвсэгт хүчин хөдөлгөнө гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Уг мэдээллийг xemnel.com болон ikonnews.net гэх сайтууд гаргасан байна. Энэ мэдээллийг нягталлаа. Засгийн газар, Нийслэлийн онцгой комиссоос нийслэлд тогтоосон хөл хориог онц байдал руу шилжүүлэх талаар ямар нэг шийдвэр гараагүй бөгөөд тэг зогсолт хийх болон онц […]

Товч агуулга Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.23-ны өдөр “Бидний үр хүүхэд туршилтын харх биш !!!” гэсэн лайв бичлэг оруулжээ. Хүний папиллома вирусийн эсрэг болон бусад товлолт вакцины талаар ярьсан уг видеог нягталж өгөх хүсэл ирсний дагуу нягталлаа. “Гардасил вакцины найрлагад орсон хөхөнцөр вирус нь тархины судасны хоригийг нэвтэрдэг бөгөөд өөрийнх нь төрөлх дархлаа буруу […]

Фэйсбүүк цахим хуудсанд covid19 халдвараас сэргийлэх зорилгоор “care”гэх

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх