FACTCHECK: Доктор Д.Наранжаргал “Вакцины хоёр дахь тунг цагт нь хийгээгүй тохиолдолд эхний тун ус хийлгэсэнтэй адил үр дүнгүй болно”

Анагаах ухааны доктор Д.Наранжаргал “Өдрийн сонин”-ы 2021.04.16-ны өдрийн дугаарт вакцинжуулалтын талаар ярилцлага өгчээ. Түүний өгсөн ярилцлагаас вакцинтай холбоотой зарим мэдээллийг нягталлаа. 

Одоогоор ирсэн вакцин нь дуусчих шиг боллоо, төлөвлөгөөт хугацаандаа ирнэ гэж байсан ирсэнгүй. Уг нь гайгүй сайн зохион байгуулалттай явж байсан чинь вакцин нь олдохоо байчихлаа. Вакцин нь хүрээд л ирвэл учрыг нь олоод түргэн шуурхай хийчих л юм байна гэж харж байна.

FACTCHECK – Худал

Засгийн газраас вакцинжуулалттай холбоотой мэдээлэл хийх үеэр Сангийн сайд С.Жавхлан нийт 192,137 тун вакцин үлдсэн байгааг мэдээлсэн. Тухайлбал, АстраЗенека 52,299 тун үлдсэн байсан бөгөөд тус вакцины хоёр дахь тунг эхлүүлээд байгааг ЭМЯ өнөөдөр мэдээлсэн. 

Дараагийн вакцин нь яг товлосон хугацаандаа ирнэ гэсэн цагт вакциныг хадгалахгүйгээр хийж болно л доо. 

FACTCHECK – Ташаа 

Япон улсын Каназава Үндэсний их сургуулийн Анагаахын сургуулийн дэд профессор, ХБНГУ-ын Мюнхений Техникийн их сургуулийн Эрдэм шинжилгээний багийн ахлагч, АШУҮИС-ийн дэд профессор, дархлаа судлаач доктор Д.Нямбаяр “Вакцин нь серийн болон лот дугаартай байдаг. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн нэг шугамаар явуулаад савлахад тэр нь нэг лот болдог. Уг шугамаар дахиад явуулсан вакцины лот түрүүчийнхтэйгээ яг адилхан байна гэсэн баталгаа байхгүй. 

Тийм учраас лот болгон дээр ерөнхийдөө туршиж, судалж үзэж байвал сайн. Өөрөөр хэлбэл, эхний удаа хийлгэсэн вакцинтай ижил лот дугаар бүхий вакцины 2 дахь тунг хадгалж үлдээд, дараа нь тухайн хүндээ хийх ёстой” гэсан тайлбарыг хэвлэлд өгсөн ярилцлагадаа анхааруулсан. 

Учир нь нэг дэх тунгаа хийлгэсэн хүмүүс тодорхой хэмжээний хамгаалалттай болчихож байгаа юм. Жишээлбэл. бид 800 мянган тун вакцинаар 400 мянган хүнийг бүрэн хамгаалах уу, эхний зэлжид 800 мянган хүнээ дархлаажуулаад эхлэх үү гэдэг л бодлого байсан.

FACTCHECK – Ташаа

Эхний тунгаа хийлгэсэн л бол дархлаа тогтоно гэсэн баталгаа байхгүйг ЭМЯ өнөөдрийг хүртэл анхааруулж байгаа. Үүнийг вакцины эхний тунгаа тариулаад халдвар авсан 2,300 гаруй иргэн, тэр дундаа нас барсан гурван хүний жишээ нотолж байна. Мөн ЭМЯ төдийгүй ДЭМБ-аас вакцины эхний төдийгүй хоёр тунг хийлгэлээ гээд шууд дархлаа тогтохгүй бөгөөд тодорхой хугацааны дараа дархлаа тогтох тул халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөхийг анхааруулсаар байгаа юм.

Мөн AsztraZeneca вакциныг хийлгэсэн хүмүүс тавдугаар сарын эхээр хоёр дахь тунгаа хийлгэх ёстой. Гэхдээ энэ вакциныг хийлгэх цөөхөн хүн байгаа шүү дээ. 

FACTCHECK – Ташаа

AsztraZeneca вакциныг манай улс БНЭУ-аас 150,000 тунг авчирснаар хоёрдугаар сарын 23-нд вакцинжуулалтыг албан ёсоор эхлүүлсэн. Уг вакцины тун хоорондын зайг дор хаяж 4 долоо хоног байх тухай заасан бөгөөд ДЭМБ зөвлөмжөө өөрчилж, 56 хоног болгосныг ЭМЯ мэдээлж байв. Тиймээс 56 хоногоор тооцоход дөрөвдүгээр сарын 20-ноос хоёр дахь тунг хийж эхлэх тооцоо байсан. Харин манай улс дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлнэ гэдгийг 7-ны өдөр ЭМЯ мэдээлсэн. 

Харин БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакциныг олон хүнд хийсэн. Хятад вакцины тухайд өчигдрөөс нэгдүгээр тунгаа хийлгэсэн хүмүүсийн 28 хоног нь гүйцчихсэн хоёр дахь тунгаа хийлгүүлээд эхлэх ёстой байсан. Гэхдээ БНХАУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс вакцины хоёр дахь тунг 21- 56 хоногийн дотор хийхэд асуудалгүй гэж үзэж байгаа юм билээ. Тэгэхээр хоёр дахь тунг 21-56 хоногоор тооцвол дөрөвдүгээр сарын сүүл тавдугаар сарын эхэн үеэс эхлээд хийгдэх ёстой болно. 

 FACTCHECK: 

БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакциныг хоёрдугаар сарын 22-нд манай улсад ирсэн бөгөөд гуравдугаар сарын 5-наас эхлэн уг вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Уг вакциныг анх авчрахдаа тун хоорондын зай 28 хоног байна гэж ЭМЯ мэдээлж байв. Уг заавраар бол эхний тунгаа хийлгэсэн хүмүүсийн хоёр дахь тунгийн хугацаа дөрөвдүгээр сарын сүүл тавдугаар сарын эхээр бус дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж таарч байна.

Хятадын вакциныг ганцхан Монгол Улс ч биш өөр олон улсууд хийлгэж байна. Хамгийн олон хүнд хийсэн улс гэхэд Арабын нэгдсэн Эмират, Чили зэрэг газрууд байна. Эдгээр улс хүн амдаа Хятадын вакциныг нэлээн өндөр тунгаар хийчихээд байхад халдварын тархалтыг санасан хэмжээндээ хүртэл сайн буулгаж чадахгүй байна л даа. Гэхдээ энэ нь маш муу гэсэн үг биш. Хятадын вакцины хоёр дахь тунг хийлгэсний дараа 54 хувь хамгаалж, дархлаа тогтоно гэж ярьж байгаа. Жишээлбэл, бид 800 мянган хүнд Хятадын вакцин тарилаа гэхэд түүнээс 400 мянга нь хамгаалагдана. Мөн вакцин хийлгээд халдвар авсан ч бүр их хүндрэхгүй байх гэх мэт давуу талууд байна. Яахав, бусад вакцины сонголттой харьцуулахад муухан талдаа. Гэхдээ вакцин байхгүй бол тал хувиа ч хамгаалж чадахгүй шүү дээ.

FACTCHECK: 

ЭМЯ-наас мэдээлснээр БНХАУ-ын вакциныг хамгийн ихээр авсан орнуудын тоонд Египет 40 сая, Турк 10 сая тунг авсан нь хамгийн өндөр тоо бөгөөд гуравдугаар сарын 4-ний байдлаар Турк улс 6.4 сая иргэнаа уг вакцинаар дархлаажуулсан бол Марокко 1.7, Чили 1.9 сая тунг авснаас 1.55 сая иргэнээ дархлаажуулаад байжээ. 

Үр дүнгийн тухайд гуравдугаар сарын 5-ны өдөр china.daily.com.mn болон Ройтерс агентлагийн мэдээлснээр Турк улсын эрдэмтэд БНХАУ-ын Синовак вакцины үр дүнг 83.5 хувьтай байна гэжээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Төстэй мэдээлэл

Амны хаалт нь нүүрстөрөгчийн давхар ислийн аюултай түвшинг хадгалдаг гэж харуулахаар COVID-19 масктайгаар  нүүрстөрөгчийн давхар ислийн хяналтын төхөөрөмжөөр шууд амьсгалж буй эмэгтэйн видеог цахим орчинд тараажээ. Уг видеог фэйсбүүкт 6.5к шэйрлэсэн байна. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Энэхүү мэдээллийг Reuters агентлаг нягталж, олон нийтэд хүргэсэн байна. Бичлэг дээр маскандаа нүүрстөрөгчийн давхар […]

Цахим орчинд “Бүх нийтээр амардаг өдрийг хоёроор нэмэх нь” гэсэн мэдээлэл өчигдрөөс эхлэн тарав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг тэмдэглэдэг болох хуулийн төслийг есдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Хуулийн төсөл нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах бөгөөд ингэснээр тав болон есдүгээр […]

“Гарц: Данийн нэрт вирусологийн судалгаагаар Синовакийн Вероцеллийн (2-р тунгаар хийгээд байгаа) найрлагад хөнгөн цагаан хар тугалга хүнд металл байгаа нь илчлэгдлээ. Архивлаад авчихлаа ТОЙМ хийнэ” гэсэн постыг Tserenkhuu Ishtseren хэмээн фэйсбүүк хэрэглэгч нийтэлжээ. Уг постыг 1100 хүн шэйрлэж, 996 хүн лайк дарж, 350 хүн коммент бичсэн байна. Коронавирусийн цар тахлын үед эрүүл мэндийн талаарх аливаа […]

Тэнгэрийн Гүнж нэртэй фейсбүүк хэрэглэгчийн “Богд уул, бугын ам” гэх уг зураг цахим орчинд таран 11 цагийн дотор 8200 лайк, 217 удаа дахин түгээгджээ.  Энэхүү зургийг Гүүглийн зургийн хайлтаар нягталж шалгавал энэ нь Монголд биш бөгөөд АНУ-ын Вайоминг мужийн Жексон Хоулд байрлах зэрлэг ан амьтдын National Elk Refuge хэмээх газар ажээ. Энэ газар нь 1912 онд амьтдын амьдрах […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх