Ковид, Сахуу татран, Томууны гэх хор шахаж байгааг анхаараарай эцэг эхчүүд – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Товч агуулга

  • Шинжлэх ухааны түүхэнд вакциныг нээж бүтээснээр олон хүнийг халдварт өвчнөөс сэргийлж, амийг нь аврах боломж бүрдсэн.
  • Томуугийн эсрэг вакцин нь тухайн томуугийн улирлын ханиадны улмаас эмчид очих эрсдэлийг 40-60%, нас баралтыг 90 гаруй хувьтай бууруулдаг болон нь нотлогдсон.
  • Хүүхэд насандаа вакцинд хамрагдсаны үр дүнд жил бүр 4 сая хүн нас барахаас сэргийлж байна.

“…Ямар ч нөхцөлд хүүхдэдээ хийлгэж болохгүйм…!!!

Ковидын, Сахуу татрангын, Томууны гэх гурван төрлийн хор шахаж байгааг анхаараарай эцэг эхчүүд…!!!” гэсэн мэдээллийг нягталлаа.

Коронавирус гадаргуугийн S уургийнхаа тусламжтай хүний эсэд нэвтэрдэг. КОВИД-19 өвчний эсрэг mRNA буюу РНХ-д суурилсан шинэ технологиор гарган авсан вакцинууд нь коронавирусийн тэрхүү S уургийн эсрэг дархлааны эсрэгбие нэртэй уургийг нийлэгжүүлдэг  буюу дархлааны эсүүдийг идэвхижүүлж дархлааны хариу урвалыг өдөөдөг. Харин уламжлалт аргаар гарган авсан вакцин нь сулруулсан буюу идэвхигүйжүүлсэн вирусийн тодорхой хэсгийг агуулдаг ч тэрхүү хэсэг нь өвчин үүсгэхгүй, халдварыг тээгч болохгүй, зөвхөн биеийн дархлааны хариу урвалыг өдөөдөг.

Коронавирусийн S уураг нь хортой эсвэл вакцин тариулсны дараа биед хортой нөлөө үзүүлдэг гэсэн шинжлэх ухааны мэдээлэл огт байхгүй болохыг АНУ-ын Хүнс, эмийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч Эбби Капобианко мэдээлж байв.

Шинжлэх ухааны түүхэнд вакциныг нээж бүтээснээр олон хүнийг халдварт өвчнөөс сэргийлж, амийг нь аврах боломж бүрдсэн.

2019-2020 онд буюу COVID-19 цар тахлын өмнөх сүүлийн томуугийн улиралд томуугийн эсрэг вакцин хийлгэснээр 7.5 сая орчим хүн томуугаар өвчлөхөөс, 3.7 сая хүн эмнэлэгт хэвтэхээс, 105,000 хүнийг нас барахаас урьдчилан сэргийлж чадсан болохыг АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC) мэдээлсэн байдаг. Томуугийн эсрэг вакцин нь тухайн томуугийн улирлын ханиадны улмаас эмчид очих эрсдэлийг 40-60%, нас баралтыг 90 гаруй хувьтай бууруулдаг болон нь нотлогдсон.

КОВИД-19-ийн вакциныг дэлхийн 190 гаруй оронд хүргэж, хүмүүсийг дархлаажуулаагүй бол 18.1 сая хүн амь насаа алдах байсныг шинжлэх ухааны Лансет сэтгүүлд 2022.06.23-нд хэвлэгдсэн судалгаанд өгүүлсэн байна.

Монгол Улсад заавал хамрагдах дархлаажуулалтад 10 гаруй өвчнөөс сэргийлэх 6 төрлийн вакцин багтдаг. Үүнд:

Сүрьеэ,

Халдварт саа,

  • Гепатит В,
  • Сахуу,
  • Хөхүүл ханиад,
  • Татран,
  • Гемофилус инфлюэнза,
  • Улаанбурхан,
  • Гахай хавдар,
  • Улаанууд зэрэг багтдаг.

Хэрэв хүн амын товлолт дархлаажуулалтыг зохих түвшинд хүргэж чадахгүй бол вакцинаар сэргийлэх боломжтой байсан халдварт өвчнүүд дахин сэргэх аюултай. Вакцин тариулснаас үүдэн гарах эрсдэл нь тухайн өвчнөөр өвдсөнтэй харьцуулахад маш бага байдаг. Тухайлбал, халдварт саагийн вирус нь  саа саажилт үүсгэнэ, улаанбурхан өвчнөөр сохрох ч аюултай байдаг.

Монгол Улс л гэхэд 2014 онд Улаанбурхан өвчнийг бүрэн устгасан орон хэмээн зарлаж байв. Гэвч 2016 онд Улаанбурхан өвчний дэгдэлт гарч, 0-5 насны 59 хүүхэд энэ өвчнөөр эндсэн юм. Улмаар  Засгийн газар нэн яаралтай арга хэмжээ авч, дархлаажуулалтыг хэрэгжүүлсний үр дүнд өвчлөлийг цааш даамжрахаас урьдчилан сэргийлж чадсан юм.

Мөн хүүхэд насандаа вакцинд хамрагдсаны үр дүнд жил бүр 4 сая хүн нас барахаас сэргийлж байгаа судалгааг АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв гаргасан байдаг. 2022.09.22-нд нийтэлсэн уг дата мэдээлэлд 2021-20230 онд л гэхэд вакцин 51 сая хүний амь насыг аварна гэжээ.

Иймд вакциныг хор хэмээн постолж байгаа нь олон нийтийг төөрөгдүүлж, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийг бий болгож байгаа юм. Иймд аливаа мэдээллийг нягталж, баталгаатай эх сурвалжаас авахыг Factcheck.mn сануулж байна.

Эх сурвалж:

  • ЭМЯ
  • USA Today
  • АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв
  • Lancet

Төстэй мэдээлэл

Товч агуулга Вакцины нэмэлт тун хийлгэсэн хүмүүс хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад эмнэлэгт хэвтэх нь 70-90% бага байна. Израильд хийсэн судалгаагаар коронавирусийн эсрэг вакцины 4 дэх тун эсрэг биетийг тав дахин нэмэгдүүлсэн үр дүн гарсан. Нягтлах мэдээ Goymedee гэх нэртэй сайт “Вакцины дөрөв дэх тун дархлааг улам сулруулна гэв” гэсэн гарчигтай мэдээ 2021.01.12-нд нийтэлжээ. Уг мэдээнд “Европын […]

Tserenkhuu Ishtseden нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “16.07.21 ПАЛ ХИЙСЭН МЭДЭЭ” гэсэн нэгэн линкийг постолжээ. Тэрбээр “Жунгаа вакцины үр дүн хүмүүс өөрсдөө халдвар аваад эдгэснээс үүссэн эсрэг биетэд ч хүрэхгүй байгааг эцсийн байдлаар тогтоожээ. Энэ тухай бараг бүх агентлагууд мэдээлж байна. Хятад улс энийгээ хүлээн зөвшөөрсөн нь “хохь чинь” гэж байгаа юм шиг… БиоНТех вакцинаас 10 дахин […]

@Batbold33455566 гэх твиттер хэрэглэгч “Дельтагийн дэгдэлтийн шинэ голомтоор Украиныг ДЭМБ тодрууллаа, прогноз тийм л байна. Украины хэрэглэсэн вакцин манайтай усны дусал шиг адилхан, барууны цөөн тооны вакцин за тэгээд жунгаа вакцинанд бүх нийтийг хамруулсан, огтхон ч үр дүнгээ өгөөгүй” гэсэн агуулгыг жиргэжээ. Уг жиргээг нягталлаа. Factcheck: Украин улсад COVID-19-ийн дельта хувилбарын анхны тохиолдол 2021.06.23-нд батлагджээ. […]

2025 оны 6-р сарын 22-нд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Налайх дүүргийн Тавантолгой түлш ХХК-ийн хашаан дотор хийсэн хэвлэлийн хурлын үеэр дараах мэдэгдлийг хийсэн. Тэрбээр ардаа байсан шороон даланг зааж, “Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрлэлийн ТЭЗҮ-ийг гишүүн Ж.Золжаргал өөрийн төрсөн дүү Ж.Азжаргал, “Паст презент фюче” ХХК хамтарч, энэ шороон даланг хийх ТЭЗҮ-ийг […]

Монгол Улсад уурхайн үйл ажиллагаа малчин иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлон үнэлэх судалгааг Дорноговь аймгийн Даланжаргалан, Улаанбадрах, Хатанбулаг сумдын иргэдийг хамруулан Форум Ази, Хүний эрх хөгжлийн төв ТББ-аас явуулсан талаараа 2023.04.10-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлсэн. Судалгаанд хэчнээн иргэнийг хамруулсан нь тодорхойгүй байгааг хэвлэлийн хурлаараа ярьсан байна. “Эдгээр сумдын иргэд малын бэлчээргүй, ундны […]

Товч агуулга Шинжлэх ухааны түүхэнд вакциныг нээж бүтээснээр олон хүнийг халдварт өвчнөөс сэргийлж, амийг нь аврах боломж бүрдсэн. Томуугийн эсрэг вакцин нь тухайн томуугийн улирлын ханиадны улмаас эмчид очих эрсдэлийг 40-60%, нас баралтыг 90 гаруй хувьтай бууруулдаг болон нь нотлогдсон. Хүүхэд насандаа вакцинд хамрагдсаны үр дүнд жил бүр 4 сая хүн нас барахаас сэргийлж байна. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх