СпутникV вакциныг Монголд хийх боломжтой юу?

Коронавирусийн цар тахлын эсрэг вакцинжуулалтыг ажлыг Монгол Улсын Засгийн газар энэ оны гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл Сар шинийн босгон дээр ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон банкныхаа 30 жилийн ойг тохиолдуулан дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа AtraZeneca болон СпутникV вакциныг 200 мянган тунг ойрын хугацаанд оруулж ирж, харилцагчдаа үнэ төлбөргүйгээр вакцинжуулах ажлыг хийхээр шийдвэрлэснээ дуулгав.

Эдгээр вакциныг Монгол Улсад хийх боломжтой эсэхийг бид нягталлаа.

Юуны өмнө Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага коронавирусийн эсрэг вакцинуудаас одоогоор зөвхөн Pfizer/BioNTech вакциныг баталгаажуулаад буй.

Дэлхийн хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад вакциныг тэгш хүртээх зорилготой COVAX хөтөлбөр Pfizer/BioNTech болон AtraZeneca вакциныг улс орнуудад олгохоор зарласан бөгөөд Монгол Улс 189 орчим мянган тунг авахаар болоод байгаа.

Монгол Улс дархлаажуулалтын тухай хуулийг 2000 онд баталж, мөрдөж ирсэн. Тус хуульд 2010 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 17.2-т “Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 0-15 насны хүүхдэд хийх дархлаажуулах бэлдмэлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс худалдаж авна” гэж заажээ.

Мөн 14 дүгээр зүйл. Дархлаажуулах бэлдмэлд тавих шаардлага гэсэн хэсэгт

14.1. Дархлаажуулалтад өөрийн орон болон гадаад улсад үйлдвэрлэгдсэн албан ёсны зөвшөөрөлтэй дархлаажуулах бэлдмэлийг хэрэглэнэ.

14.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу дархлаажуулах бэлдмэлийг эмчийн захиалга буюу жороор эмийн сан, эрүүл мэндийн байгууллагаас сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах иргэнд олгоно хэмээн заажээ.

10.2. Заавал хийх дархлаажуулалтад хамрагдах сэргийлэх тарилгын нэр төрөлд хийх өөрчлөлтийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.

10.3. Заавал хийх дархлаажуулалтыг Засгийн газраас баталсан үндэсний товлолын дагуу хэрэгжүүлнэ.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн

7.1.23.цар тахлын үед хүн амыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, вакцин, эм, эмнэлгийн хэрэгслээр тэгш хүртээмжтэй хангах гэж тус тус заасан байна.

Монгол Улс одоогийн байдлаар Эмийн бүртгэлдээ Pfizer, Moderna, AstraZeneca компанийн вакцинуудыг 2021 оны нэгдүгээр сарын 10-нд бүртгээд байгаа.

Мөн УИХ одоогоор Монгол Улсад оруулж ирж болох вакцины жагсаалтыг гаргаагүй. Тэгэхээр одоогийн байдлаар ДЭМБ-аас албан ёсоор бүртгээд байгаа Pfizer/BioNTech-ийг иргэдэд тарих боломжтой байна.  

Харин СпутникV вакцинаар иргэдийг дархлаажуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. ОХУ-д үйлдвэрлэсэн СпутникV вакцины үр дүн 91.6%-тай байгаа бөгөөд гурван долоо хоногийн зайтай 2 тун тариулах юм.  Тус вакциныг 23 улс авах хүсэлтээ илэрхийлсний дотор Монгол Улсын нэр багтсан байна. Манай улс Монгол Эм Импэксээр дамжуулан авахаар ярьж байгаа ч тус вакцинд манай улс зөвшөөрөл өгөөгүй байгаа талаар ЭМЯ мэдээлсэн.

“Одоогоор манай улс 4 төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийгээд явж байна. Эхний ээлжинд AstraZeneca, Pfizer-ийн вакциныг оруулж ирнэ” гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдээд байна.

Төстэй мэдээлэл

Цөмийн энергийн тухай хуульд уурхайн нөхөн сэргээлтийн буюу 30-40 жилийн дараа ашиглах зардлыг энэ цаг үед бэлэн мөнгөөр төрийн тусгай санд байршуулах тухай заалт оруулах гэж байгаа талаарх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор бусад улс орон ийм туршлага ашигладаг эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Дэлхий даяар улс орнууд байгаль орчны эрсдэлийг бууруулах, талбайн […]

Товч агуулга Сонгуулийн санал хураалтын бүхий л цаг үед Сонгуулийн Удирдлагын Системд санал хураалт, нэр дэвшигчдийн үр дүн үнэн зөвөөр мэдээлэгддэг. Энэ албан бичиг нь 2020 оны сонгуулийн санал хураалтын явцыг дэлгэцээр харуулах үед зарим нэр дэвшигчийн санал дээр яагаад таслал гарч, улмаар авсан саналуудыг эрэмбэлэхэд алдаа гарсан тухай юм. Санал хураалтын үр дүнд ямар […]

КОВИД-19-ийн эсрэг вакцины нэмэлт тунтай холбоотой эргэлзээтэй асуултуудад Жон Хопкинсын их сургуулийн Халдвараас урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн ахлах захирал, доктор, профессор Лиза Марагакис, Жонс Хопкинсын Хариу арга хэмжээ авах албаны дарга, доктор Габор Келен нар хариулсан байна. КОВИД-19-ийн вакцин үр дүнтэй байгаа бол яагаад би нэмэлт тун хийлгэх шаардлагатай вэ? АНУ-ын Хүнс, эмийн зөвлөлөөс хүлээн […]

Товч агуулга 2012 онд Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн 20 тугал гэнэт үхсэн хэрэгт Засгийн газраас Ажлын хэсэг гарган судалж, шинжлэхэд уранаас болж биш, селенийн ужиг хордлогоор тугал үрэгдсэн гэсэн дүгнэлт гарсан. 2020 онд мөн Ажлын хэсэг гарч, судлахад ураны хайгуулын талбайд ойрхон гүний ус болон булгийн ус, хөрсөнд уран, хүнцэл аль аль нь илэрснээс үзэхэд […]

“Жолооч та торгуулиа 15 хоногийн дотор төлөөгүй бол торгуулийн хэмжээ нь 50 хүртэл хувиар нэмэгдэнэ. 2024.01.01-ээс” гэсэн пост нийгмийн сүлжээнд гараад буй. Энэхүү агуулгыг үнэн эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Засгийн газрын төслийг УИХ 2023.12.07-нд баталсан. Уг өөрчлөлт 2024.01.01-нээс […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх