FactCheck: КОВИД-19 дотоодод 2020.11.10-наас өмнө тарсан байжээ

Дэлхий нийтийн цар тахал Коронавируст өвчин-19 (COVID-19)-ийг үүсгэгч амьсгалын цочмог халтай хамшинжийн коронавирус 2 (SARS-CoV-2) халдварын эсрэг Монгол Улс яаралтай хариу арга хэмжээ авснаар 2020 оны 11 дүгээр сар хүртэл дотоодод халдвар бүртгэгдээгүй.

Тэгвэл Монголын эрдэмтэд судалгаа хийсний үр дүнд КОВИД-19-ийн халдвар дотоодод 2020 оны арваннэгдүгээр сарын 10-наас өмнө тархсан байсныг тогтоосныг олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлэжээ.

АШУҮИС-ийн Био-анагаахын сургууль, Анагаах ухааны сургууль, Монгол-Японы эмнэлэг зэрэг нэгжийн эрдэмтэд ба ДЭМБ-ын хамтарсан үндэсний хэмжээний SARS-CoV-2-ийн ийлдэс судлалын судалгааны үр дүн 2021 оны 12 дугаар сард олон улсын “Лансет” мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдэн гарсан байна.

Судалгаанд 2020 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хугацаанд өрхийн болон аймаг сумын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн 5,000 иргэнийг насны ангиллаар санамсаргүй түүврийн аргаар сонгон асуумж авч, захын цусны сорьцыг цуглуулан шинжилжээ.

Цусны ийлдэст SARS-CoV-2 вирусийн эсрэг үүссэн нийт эсрэг биеийг шинжилж, эерэг гарсан сорьцыг SARS-CoV-2 IgG хоёр-алхамт оношлуур ашиглан дахин шинжилж баталгаажуулсан байна.

Ийнхүү судалгаанд хамрагдсан 5,000 хүний 72 хүнд нь SARS-CoV-2 IgG эсрэг бие тодорхойлогджээ. Энэхүү эсрэг бие нь SARS-CoV-2 вирусийн халдварын нөлөөгөөр л хүний биед үүсдэг ба тухайн 72 хүн өмнө нь халдварт өртсөн байсныг илэрхийлдэг аж. 72 хүний дийлэнх нь 20-49 насны иргэд байсан ба 30 нь хотод, 42 нь хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс байжээ. Шинж тэмдгийн хувьд амтлах мэдрэмж алдах болон нойргүйтэх, салст үрэвсэх зэрэг шинж эдгээр хүмүүсийн дунд түгээмэл илэрч байсан байна.

Судлаачид COVID-19-ийн халдварын түвшин хүн амын дунд маш бага тодорхойлогдсоныг хилийн хязгаарлалт, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны зогсолт, хатуу хөл хорио, халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөж байсантай холбон тайлбарласан байна.

Хэрэв эдгээр арга хэмжээг аваагүй бол коронавирусийн дотоодын халдвар 2020 оны 11 сараас өмнө бүртгэгдэж, халдварын давалгаанд олон хүн өртөж,  дархлаажуулалт эхлээгүй байсан тэр үед илүү аюултай нөхцөл байдал үүсэх боломжтой байсан нь уг судалгаанаас харагдаж байна.

Эх сурвалж:
The Lancet
АШУҮИС

Төстэй мэдээлэл

УИХ-ын гишүүн С.Ганбаатар иргэдтэй уулзах үеэрээ уран олборлолтын талаар “Ураныг боль гэж хэлэхээс илүү энэ аюултай, уран газрын хэвлий рүү хор шахахад дараа нь тэндээс үүл босоод ууршаад, тэр үүл нь нүүж ирээд энд буухад энд байгаа ургамлуудыг бүгдийг нь байхгүй болгох уу гэдгийг судалгаагаар гаргаж ир. Үгүй гэвэл баталгаагаа өг. Уран, янз бүрийн улс […]

Коронавирустай холбоотой үнэн, худлын аль нь болох нь эргэлзээтэй мэдээллүүд цахим орчинд их гарч байна. Энэ сарын эхээр Австралийн Монашийн их сургуулийн Био анагаахын хүрээлэнгийн эрдэмтээр ахлуулсан судлаачид ивермектин (ivermectin) хэмээх бодис нь эсийн өсгүүрт коронавирусын эсийн бүтцийн үржих чадварыг 48 цагийн хугацаанд дарангуйлж буйг тогтоосон судалгааны дүнгээ танилцуулсан.  Монголд малчид ивомекийн бүлгийн бэлдмэлүүдийг малын […]

monopolnews.com гэх сайт 2021.11.01-нд “К.о.в.и.д тусаад эдгэрсэн хүмүүс эдгээрийг хэзээ ч хийж болохгүй. ЗААВАЛ УНШ!!!” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээнд коронавирусийн халдвар аваад эдгэсэн хүмүүс дараах зүйлсийг хийж болохгүй гэж мэдээлсэн байна. Тэдгээр зөвлөгөөг нягталлаа. Идэвхтэй дасгал сургуулилт бүү хий. Бүх эмч нар уушгины хатгалгаа, коронавирусийн дараа биедээ хэт их ачаалал өгч болохгүй, хагас […]

Дахин нийтлэв… Товч агуулга: ОХУ-ын эхлүүлсэн дайнтай зэрэгцээд тус улсын суртал ухуулга цахим орчныг дамжин дэлхийн нийтийг хэрж байгаа билээ. Монгол Улсын хувьд Оросын хуурамч мэдээлэл, пропаганда цахим орчинд мөн идэвхтэй явсныг Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-ийн хийсэн мониторингийн судалгаа харуулав. Анх 2022 оны гуравдугаар сард ОХУ Украин руу дайн хийсний дараа MCIR цахим орчин […]

Гоо Гоо хэмээн фэйсбүүк хаягаас “АНУ-ын Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцаллаа” гэсэн гарчиг бүхий постыг 2021.06.13-нд нийтэлжээ. Уг постод “АНУ-д Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцалжээ. Билл Гейтс, АНУ-ын Халдвар судлалын ахлах мэргэжилтэн Фаучи, Биг Фарма нар АНУ-ын Дээд шүүхэд өнгөрсөн 32 жилийн хугацаанд хийсэн бүх вакцинууд нь иргэдийн эрүүл мэндэд аюулгүй байсныг нотолж […]

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.12.27-нд КОВИД-19-ийн Омикрон

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх