“Ерөнхийлөгчийн ард түмний жагсаалыг яаж самарсан бэ” – ХҮН-ын албан ёсны хаяг БИШ

Хоёр цагийн өмнө буюу 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цагийн үед “Хөдөлмөрийн Үндэсний Нам – ХҮН” гэсэн фэйсбүүк хуудсаар өчигдөр Сүхбаатарын талбайд болсон иргэдийн жагсаалын талаар “ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙ ЖАГСААЛЫГ ЯАЖ САМАРСАН БЭ⁉” гэсэн гарчигтайгаар  оруулсан постыг 3.4К хүн хуваалцаж, 336 хүн коммент бичсэн байна.

Энэхүү пэйж хуудсыг нягтлахад хуурамч болох нь батлагдлаа.

“ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙ ЖАГСААЛЫГ ЯАЖ САМАРСАН БЭ⁉” гэсэн мэдээллийг нийтэлсэн сайтыг 2020 оны есдүгээр сарын 9-нд нээсэн бөгөөд 1,162 дагагчтай байна.

Харин ХҮН намын өөрийн албан ёсны фэйсбүүк хуудас 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд нээгдсэн бөгөөд 19,505 дагагчтай юм.

Түүнчлэн ХҮН-аас тодруулахад худал мэдээлэл, хуурамч хуудас болохыг мөн албан ёсоор мэдэгдэв.

Олон нийтийн сүлжээгээр хуурамч хуудас нээн мэдээлэл түгээх үзэгдэл түгээмэл байдаг. Үүнийг иргэд маш хялбар аргаар өөрсдөө нягтлах боломжтой.

  1. Тухайн фэйсбүүк хуудас руу ороод “About” гэсэн хэсэгт дарж тухайн хуудас хэзээ нээгдсэнийг харах боломжтой.
  2. Мөн тухайн хуудаст ороход нийт дагагчийн тоо харагддаг.
  3. Түүнээс гадна тухай хуудсаар өмнө нь түгээсэн мэдээллүүдийг харах боломжтой.  

Төстэй мэдээлэл

“Улаанбаатарт хөл хориог 2021 оны 3 сарын 31-нийг хүртэл сунгах хувилбар яригдаж байна.” гэсэн мэдээлэл фэйсбүүкийн Монголын хамгийн том интернэт зар хуудаст нийтлэгджээ. Энэхүү мэдээллэлд 119 хүн хариу үйлдэл үзүүлж, 17 хүн сэтгэгдлээ бичсэн байна. Ингэхдээ хөдөө орон нутаг уруу явах хүсэлтэй, гэр бүлээрээ ажилгүй байгаа тухайгаа төдийгүй өөр арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээжээ. […]

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ХЭҮК-ын гишүүдийг томилох тухай хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан зарим тоо баримтыг дурдаж, нэр дэвшсэн комиссын гишүүдийн байр суурийг сонссон юм. Тэрбээр “2019 онд зам тээврийн ослоор 25,000 хүн амь насаа алдаж, тахир дутуу болж, улсад 9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Үйлдвэрлэлийн ослоор жилд 400-500 хүн амиа алдаж байгаа. Өнгөрсөн 10 […]

ӨНӨӨДӨР МОНГОЛД ГАЗАР ХӨДӨЛСӨН НЬ ҮНЭН Өнөөдөр Монгол орны хэсэг газар газар хөдөлсөн тухай мэдээлэл цахим орчинд иргэдийн дунд түгсэн билээ. Зарим уншигчдын хүсэлтээр энэ мэдээллийг нягталж шалгав. ГАЗАР ХӨДӨЛСӨН НЬ ҮНЭН. Бид Цаг уур орчны шинжилгээний газар болон Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн зэрэг байгууллагуудтай холбогдох гэсэн боловч утас нь холбогдсонгүй. Мөн […]

Товч агуулга Миокардит буюу зүрхний үрэвсэл хүүхдүүдэд маш ховор тохиолддог. Ялангуяа, вакцин хийлгэсний дараа маш ховор тохиолддог гаж нөлөө бөгөөд миокардитаар өвчилсөн хүмүүс хурдан эдгэрдэг байна. V-safe программаар дамжуулан вакцин эрүүл мэндэд нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэж мэдээлсэн 4500-4600 хүүхдийн 1% нь л эмнэлгийн тусламж авах шаардлагатай байжээ. Судалгаагаар вакцин биш, харин КОВИД-19-ийн халдвар […]

Zanaa Jurmed гэх фэйсбүүк хаягаас “Хүмүүсээ, 3 дахь тунгаа битгий тариулал даа, гуйж байна” гэсэн гарчигтай постыг “# КОПИ” хэмээн нийтэлжээ. Уг постод “FDA vaccine office – оос ийи нийтлэл гарсан байна. Вакцин сайн хүндэрхээс хамгаалдаг бла бла бла ч гэсэн (бөгсөө хамгаалж хэлэх ёстой хэдэн үгээ хэлчихээд) 3 дахь тун хийх гэж яарах нь […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх