Улаанбаатарт хөл хориог 3 сарын 31-нийг хүртэл сунгах хувилбар яригдаж байна – ХУДАЛ

“Улаанбаатарт хөл хориог 2021 оны 3 сарын 31-нийг хүртэл сунгах хувилбар яригдаж байна.” гэсэн мэдээлэл фэйсбүүкийн Монголын хамгийн том интернэт зар хуудаст нийтлэгджээ.

Энэхүү мэдээллэлд 119 хүн хариу үйлдэл үзүүлж, 17 хүн сэтгэгдлээ бичсэн байна. Ингэхдээ хөдөө орон нутаг уруу явах хүсэлтэй, гэр бүлээрээ ажилгүй байгаа тухайгаа төдийгүй өөр арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээжээ.

Энэхүү сайтын мэдээллийг лавшруулан уншихаар ормогц, лайк дарж байж нэвтрэх боломжтой байгаа юм. Өөрөөр хэлбэл кликбайт буюу анхаарлыг татаж сайтруугаа оруулан хандалтаараа мөнгө олдог арга юм.

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн байдлаар хөл хориог нэгдүгээр сарын 6-наас хойш үргэлжлүүлэн сунгах эсэх саналаа Улсын онцгой комисст өгөөгүй байгаа гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

Харин Улсын онцгой комиссын арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хөл хориог сунгар асуудлыг хэлэлцээгүй бөгөөд дахин хуралдаагүй байна. Тухайн өдрийн хуралдаанаар аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ирэх оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл сунгах саналыг Засгийн газарт гаргаад байгаа болохыг Шадар сайд Я.Содбаатар хэлсэн юм.

Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар хөл хориог ирэх оны гуравдугаар сарыг дуустал сунгах нь битгий хэл нэгдүгээр сарын 6-наас хойш үргэлжлүүлэх эсэх саналыг ч өнөөдрийн байдлаар гаргаагүй байгаа юм.

Төстэй мэдээлэл

“Малайзад цоо шинэ вирус илэрчээ. Хажууд нь коронавирус зүгээр л хамрын ханиад” хэмээх постыг @SBilegsaikhan хэмээх хаягнаас жиргэжээ. Түүний жиргээг харвал Нипа гэх вирусийн талаар бичсэн байна. Энэхүү мэдээллийг бид уншигчдын хүсэлтээр нягталлаа. Нипа гэх вирус нь Малайзын Кампунг Сунгай Нипа гэх гтосгонд 1998 онд анх бүртгэгджээ. Ингэхдээ жимсний сарьсан багваахайнаас хүнд халдварласан бөгөөд тухайн үед […]

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд МҮОНТВ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломж байгаа талаар ярьсан нь боломжтой эсэх талаар бид нягтлан хүргэсэн билээ.  Тэрбээр Хэнтий аймгийн Чингис Хот, Дадал сумыг 200 км замаар холбож, шинэ гүүртэй болсноор ийм боломж үүснэ хэмээн ярьсан юм.  Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрэдэнэ ямар нэгэн […]

ОХУ Украин руу цэргээ оруулж, довтолсонтой холбоотой цахим орчинд маш олон видео бичлэгүүд тархаад байна. Тэдгээрээс зарим худал бичлэгийг Японы BuzzFeed мэдээллийн сайт бодит бичлэгүүдийг нь нийтэлжээ. “Оросын Агаарын десантын цэргүүд Киев рүү довтлохын яг өмнө” Бодит бичлэг: “Оросын Агаарын десантын цэргүүд Киев рүү довтлов. Яг үүнээс өмнөхөн хийсэн бичлэг” гэх уг бичлэгийг тав хоногийн […]

Коронавирусийн цар тахлын эсрэг вакцинжуулалтыг ажлыг Монгол Улсын Засгийн газар энэ оны гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл Сар шинийн босгон дээр ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон банкныхаа 30 жилийн ойг тохиолдуулан дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа AtraZeneca болон СпутникV вакциныг 200 мянган тунг ойрын хугацаанд оруулж ирж, харилцагчдаа үнэ төлбөргүйгээр вакцинжуулах ажлыг хийхээр шийдвэрлэснээ дуулгав. Эдгээр […]

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдыг Эрдэнэт болон Оюутолгойтой холбоотойгоор Монгол Улсад 400 сая ам.долларын хохирол учруулсан гэж АНУ-ын шүүх хэрэг нээсэн тухай мэдээлэл 2020 оны арванхоёрдугаар сарын эхээр гаднын зарим сайтаар гарч эхэлсэн бөгөөд үүний дараа С.Батболд өөрөө мөн тайлбар ярилцлага өгсөн билээ. Энэ хэрэгтэй холбоотой олон нийтийн сүлжээгээр явж буй зарим […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх