QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно – ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛГҮЙ

“QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно” гэж 2021.01.14-ны өдөр, “QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээх үүрэг өглөө” гэж 2021.01.18-ны өдөр тус тус Нийслэлийн засаг даргын тамгын газрын цахим хуудаст мэдээлжээ.

Бид энэхүү мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг нягталлаа.

Мэдээлэлд дурдсанаар, Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ахлуулсан хяналтын баг Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төв, рестораны QR платформын хэрэглээнд ээлжит шалгалт явуулж, дээрх байгууллагууд QR бүртгэлийг хийхгүй байх, үйлчлүүлэгчдээ бүрэн хамруулаагүй байгаа тул үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хааж, маргааш өглөө зөрчлийг нь арилгуулсны дараа нээх үүргийг холбогдох албаныханд өглөө гэжээ. Мөн “Нийслэлийн зүгээс өргөтгөсөн шалгалтыг цаашид ч эрчимжүүлэх бөгөөд иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм” гэжээ.

Тэгвэл мэдээллийн дагуу

  • иргэд очсон, үйлчлүүлсэн газар бүртээ заавал QR код уншуулах үүрэгтэй юу?
  • аж ахуйн нэгж, байгууллагууд заавал тухайн байгууллагад очсон, үйлчлүүлсэн иргэдээр QR код уншуулахыг шаардах үүрэгтэй юу?
  • QR код уншуулаагүй иргэд болон QR кодыг уншуулах шаардлага тавиагүй аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцлага хүлээлгэх үү?

Тэгвэл мэдээллийн дагуу

Эдгээр бүх асуултын хариулт нь ҮГҮЙ.

Учир нь Нийслэлийн Засаг даргын 2020.11.20-ны өдрийн А/1250 дугаар захирамжид “Иргэний цахим үнэмлэхийн QR кодыг ашиглан иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх системийг хэрэглээнд нэвтрүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн мэдээллийн технологийн газарт даалгасугай” гэж заасан. Энд QR код бүртгүүлээгүй иргэн, байгууллагад арга хэмжээ ав гэж нэг ч өгүүлбэр байхгүй.

Нөгөө талаар Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийн заалт нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд заавал дагаж мөрдөх хэм хэмжээ биш. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 59.1-т зааснаар хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг захиргааны хэм хэмжээний акт гэдэг. Мөн хуулийн 67.2-т зааснаар тус актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.

QR кодтой холбоотой Нийслэлийн Засаг даргын баталсан журам, хэм хэмжээний акт “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүртгэгдээгүй. Тэгэхээр Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийн заалт нь нийтээр заавал дагаж мөрдөх хэм хэмжээ биш.

Иргэд зорчих хөдөлгөөнийг бүртгэх, хянах зориулалттай QR кодыг уншуулах үүрэггүй. Иргэд, байгууллагаас ийм үүргийг шаардаж байгаа нь төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд хуульгүйгээр, дур мэдэн иргэдэд үүрэг хүлээлгэж байгаа нэг жишээ юм. Энэхүү хууль бус үйлдлүүдээрээ 2021.01.15-ны өдрийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 136 мянга гаруй аж ахуйн нэгжид QR код үүсгүүлж, нэг сарын хугацаанд нийслэлийн 1 сая 463 мянга гаруй иргэнээр энэхүү QR кодыг уншуулжээ.

Нөгөө талаар иргэдийн зорчих хөдөлгөөний бүртгэлийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй гэх баталгаа байхгүй, иргэдийн зорчих хөдөлгөөнийг ямар хугацаанд бүртгэх, эдгээр бүртгэлийг хэн хянах, аль байгууллага, ямар үүрэгтэй оролцох гээд олон зүйл маш тодорхойгүй байгаа тул иргэд, байгууллагуудын хувьд өөрийн эрх ашгийн үүднээс асуудалд хандах нь улам бүр чухал болж байна.

Нягталсан: Хуульч Л.Галбаатар

Төстэй мэдээлэл

Zanaa Jurmed гэх фэйсбүүк хаягаас “Хүмүүсээ, 3 дахь тунгаа битгий тариулал даа, гуйж байна” гэсэн гарчигтай постыг “# КОПИ” хэмээн нийтэлжээ. Уг постод “FDA vaccine office – оос ийи нийтлэл гарсан байна. Вакцин сайн хүндэрхээс хамгаалдаг бла бла бла ч гэсэн (бөгсөө хамгаалж хэлэх ёстой хэдэн үгээ хэлчихээд) 3 дахь тун хийх гэж яарах нь […]

Товч агуулга “Дэлхийн үе үеийн хүмүүс томуу өвчнийг өөрийн дархлаагаар давсаар ирсэн. Томуугийн вакцин бол ямарч хэрэггүй эд! Дэлхийн Эмийн үйлдвэрүүдийн цэвэр бизнес. Томууны олон төрлийн вирусээс хамгаалах вакцин дэлхийд огт байхгүй! Ямар ч вакцин бүү хийлгэ!!! Юм л бол вакцин хийж, дэлхийн хүн амыг бууруулахыг санаархаж бгаа хар хүчнийхэн ажиллаж байгааг ойлго!!!” гэсэн агуулгыг […]

Pfizer компанийн ажилчдын цахим шуудан задарч, тус компанийн

Монгол Улс арваннэгдүгээр сарын 25-наас 11 настай хүүхдүүдийн Хүний папиллома вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн билээ. Энэхүү вакцинтай холбоотой нийгэмд хамгийн ихээр тархаад байгаа таван ХУДАЛ ташаа мэдээллийг нягтлан хүргэж байна. “Томуу шиг агаараар тусдаг өвчин биш. Замбараагүй байдал, бэлгийн замбараагүй харилцаа, биеэ авч явж чадахгүй байдлаас үүсдэг өвчин”. Factcheck: Анхны бэлгийн хавьталд орохдоо халдвар […]

Товч агуулга “Вакцин бол шинжлэх ухаан нэртэй биозэвсэг!!! Бүх төрлийн вакцин бол хор” гэсэн агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Вакцинуудын найрлага дахь туслах бодисууд нь биеийн дархлааны хариу урвалыг идэвхжүүлдэг бөгөөд хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаанууд нотолно гэдгийг АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа мэдэгдсэн байдаг. ДЭМБ-ын статистикаар […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх