Улаанбаатар хотод 6,8 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо – ХУДАЛ

Paparazzi.mn гэх фэйсбүүк хуудаст “Шуурхай мэдээ: Дөнгөж сая Улаанбаатар хотод 05.35 минутад ойролцоогоор 1-2 минут үргэлжилсэн 6,8 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо” гэх мэдээллийг нийтэлжээ.

Хубилай Сэцэн Хааны нэрэмжит Одон орон, геофизикийн хүрээлэн газар хөдлөлтийн мэдээллийг албан ёсоор хүргэдэг.

Тус хүрээлэнгээс гаргасан мэдээлэлд “Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон тус газар хөдлөлтийн хүчний зайнаас хамаарсан тархалтаас харахад онолын хувьд Хөвсгөл аймгийн төвд хадан хөрсний хувьд IV-V балл, Улаанбаатар хот орчмын хадан хөрсний хувьд III-IV балл болохыг тодорхойлов. Энэхүү газар хөдлөлтөөс үүссэн чичиргээ нь Улаанбаатар хотын янз бүрийн хөрсөн дээр баригдсан барилга байгууламжид үзүүлэх нөлөөлөл нь тухайн орчны инженер геологийн нөхцөл болон барилгын хийцээс хамааран харилцан адилгүй байна” гэжээ.

Мөн 2021 оны 1 дүгээр сарын 12–ны 05 цаг 32 минут 56 секундэд (Улаанбаатарын цагаар) Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш магнитуд нь 6.5-тай хүчтэй газар хөдлөлт  болж, уг хүчтэй газар хөдлөлтөөр өдөөгдсөн газрын гүн дэх эвдрэлийн процесс эрчимтэй явагдаж улмаар тухайн бүс нутагт олон тооны давталт газар хөдлөлтүүд болж байна. 2021 оны 1 дүгээр сарын 12–ны  цагийн байдлаар тус бүс нутагт 150 орчим газар хөдлөлт бүртгэгдсэнээс магнитуд 5-тай газар хөдлөлт 6, магнитуд 4-тэй газар хөдлөлт 19 удаа болсон байна. Тус газар хөдлөлт нь голомтондоо VII-VIII баллын хүчтэй чичирхийлэл үүсгэсэн ба Хөвсгөл аймгийн бүх сумд, Завхан, Увс, Хэнтий аймгийн зарим сумын оршин суугчид болон Сэлэнгэ, Дархан, Орхон-Уул, Улаанбаатар хотын ард иргэд мэдэрсэн гэдгийг ч тодотгосон байна.

Өөрөөр хэлбэл уг газар хөдлөлт Улаанбаатар хотод 6,8 баллын хүчтэй хэмээн бүртгэгдээгүй, 3-4 баллын газар хөдлөлт болсон байна.

Төстэй мэдээлэл

Tsahiur.mn сайт 2022.09.01-ний өдөр “УБ-Бээжин чиглэлийн нислэгийн тийз

Фэйсбүүкт Tserenkhuu Ishtseden хаягтай хэрэглэгч “Сэрэмжлүүлэг. Синофармын вакцин бол коронавирус мөн болохыг Сейшлийн арлууд гэдэг улс нотолчихлоо! Манайх ч гэсэн! Хүүхдэд вакцин шахах нь эрсдэлтэй байна” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: 100 мянган хүнтэй, Африк тивд харьяалагдах Сейшелийн арлууд улс нь хүн амынхаа 60-с дээш хувийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалтын хувиараа дэлхийд тэргүүлж буй боловч сүүлийн […]

uguulleg.com гэх сайт 2021.09.12-нд “ДЭМБ-ын ноцтой мэдэгдэл: 3-р тун хийж байгаа орнуудыг улам титэм вирусыг дэлгэрүүлэх ажиллагаа явуулж байна гэж үзэж байна” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээллийг ороод уншвал… “Гурав дахь тун бол судалгааны шатанд явж байгаа, эрдэмтэд янз бүрийн таамаг гаргаж байгаа ч тэр нь бат.лагдаж, нот.логдоогүй байгаа талаар эрдэмтэд хэлсээр, анх.ааруулсаар байна. […]

Pfizer компанийн ажилчдын цахим шуудан задарч, тус компанийн

КОВИД-19 халдварын тархалт нэмэгдсээр байгаа ч өнгөрсөн таван сарын хугацаанд вакцины нэмэлт тунд хамрагдах шаардлагатай буюу 18-аас дээш насны иргэдийн 51 хувь нь гурав дахь тундаа хамрагдаад байна. Энэ нь иргэдийн дунд үүсээд байгаа КОВИД-19-ийн эсрэг вакцины талаарх эргэлзээтэй холбоотой байна. Тиймээс иргэдээс ирсэн түгээмэл асуултын нягталсан хариултуудыг хүргэж байна. Асуулт 1. Өмнө нь 2 […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх