Ковидын халдвар Манайд 2019 оны 11 сард орж ирсэн гэдэг нь нотлогджээ – ХУДАЛ

Улсын онцгой комисс – УОК нэртэй, 102,1к хэрэглэгч бүхий фэйсбүүк группт өнөөдөр “Ковидын халдвар Манайд 2019 оны 11 сард орж ирсэн гэдэг нь нотлогджээ” гэх мэдээллийг хуваалцжээ.

Дөрвөн цагийн хугацаанд уг мэдээлэлд 240 хүн хариу үйлдэл үзүүлж, 225 хүн сэтгэгдлээ бичиж, 66 хүн хуваалцсан байна. Сэтгэгдэл бичсэн хүмүүс дунд уг мэдээллийг үнэн байх гэсэн байр суурь нэлээд байна.

Тиймээс бид энэхүү мэдээллийг нягталлаа.

Уг мэдээллийн агуулгыг үзэхээр линк дээр дарахад мэдээллийг унших боломжгүй буюу хайлт илэрцгүй гэж байна.

Тиймээс нийтэлсэн gerbul.life цахим хаягт хандахад Харилцаа холбооны зохицуулах газраас зөрчилтэй хэмээн хаагджээ. Өөрөөр хэлбэл уг сайт нь зөрчил гарган хандалтаа хаалгасан сайтуудын тоонд орж байна. Иймээс доторх агуулгыг харах боломжгүй байна.

Factcheck:

Харагдаж буй гарчигт байгаа мэдээллийг нягталбал, манай улсын хувьд анхны зөөвөрлөгдсөн тохиолдол 2020 оны гуравдугаар сарын 10-нд бүртгэгдэж байсан бол дотоодын анхны халдварыг 2020 оны 11-р сарын 10-нд бүртгэснийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байв.

Харин дэлхий дахинд буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 оны 1-р сарын 6-ны өдөр шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин бүртгэгдсэнийг ДЭМБ-аас анх мэдээлсэн.

Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 3-наас БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин бүртгэгдэж, зарим тохиолдлын биеийн байдал хүнд байгаа бөгөөд хавьтлуудыг хяналтад авсан гэдэг мэдээллийг ХӨСҮТ-ээс өгч байсан юм.

Одоогийн байдлаар манай улсад 2019 онд шинэ коронавирусийн халдвар орж ирсэн талаарх баримт, нотолгоотой зүйл үгүй. Өөрөөр хэлбэл зөрчилтэй хэмээн хаагдсан сайтад гарсан Ковидын халдвар Манайд 2019 оны 11 сард орж ирсэн гэдэг нь НОТЛОГДЖЭЭ гэсэн нь худал юм. Үүнийг нотолсон талаар албан ёсны мэдээлэл, нотолсон зүйл байхгүй юм.

Төстэй мэдээлэл

Сонгуулийн санал хураалт эд явагдаж байгаа энэ үед

Товч агуулга Судалгааны үеэрх миокардит өвчний тохиолдлууд нь COVID-19 вакцинаас шалтгаалсан гэсэн баттай баримт, тодорхой нотолгоо байхгүй. Миокардитаар нас барсан гэж мэдээлсэн өвчтөнүүдийн уушгины болон судасны шинж тэмдгүүд нь зарим тохиолдолд атеросклероз, уушгины бөглөрөлтэй ижил шинж тэмдэгтэй байсан. Вакцин хийлгэснээс үүдэлтэй зүрхний эрсдэл нь COVID-19-ийн халдвар туссанаас бага байна. Цэнд-Аюуш Гүнбилиг гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.12.10-ны […]

Цахим орчинд “Элэгний В, С вирустэй болон чихрийн шижинтэй хүнд Синофарм компанийн вакцин хийхгүй” гэсэн мэдээлэл түгэж, иргэд уг мэдээллийг үнэн эсэхэд эргэлзэж байгаа юм. Тэгвэл уг мэдээллийг нягталлаа. Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр энэ талаар “Элэгний В, С вирустэй, чихрийн шижинтэй хүмүүс маш их эргэлзэж байна. Энгийнээр ойлговол В, […]

Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.23-нд “Бидний үр хүүхэд туршилтын харх биш!!!” гэсэн гарчиг бүхий лайв видео хийжээ. Энэхүү видеонд Хүний папилломавирусийн эсрэг болон бусад товлолт вакцинуудын талаар ярьсныг нягтал өгөх хүсэлт ирсэн юм. Нийт 1:11:53 цаг үргэлжлэх уг видеоны үеэр олон мэдээлэл яригдсаны нэг нь дархлааны тухай байв. Энэ талаар бид нягталлаа. “Вакцинжуулалт бол […]

КОВИД-19 вакцинд ХДХВ-ийн халдвар байгаа гэж BBC  мэдээлсэн

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх