МАН дөрвөн жилийн өмнө амалсан ч биелүүлээгүй Атрын IV аянаа 2020 онд дахин оруулж ирэв

УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрүүдийг Үндэсний аудитын газар хүлээн авсан. Мөрийн хөтөлбөрүүдээс бид ууган, томоохон намуудын мөрийн хөтөлбөрийн зарим зорилтыг 2016 оны сонгуулийнх нь мөрийн хөтөлбөртэй харьцуулан нягталж байна.

Эхний удаад Монгол Ардын Намын хөтөлбөрийг авч үзэв. Тус нам 2020 онд эдийн засгийг төрөлжилт, тэр дундаа газар тариалан, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилгоор “Атрын IV аян”-ыг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, төмс, байцаа, манжин, лууван, сонгино, саримсны дотоодын хэрэгцээг бүрэн хангах төдийгүй гадаад зах зээлд экспортолж эхэлнэ хэмээн тусгажээ.

Тэгвэл 2016 оны мөрийн хөтөлбөрт яг энэ зорилтыг дэвшүүлж байж. Энэ талаар тус намын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Д.Тэрбишдагва “Атрын дөрөвдүгээр аяныг хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бид газар тариалангийнхаа үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахаас гадна үр тарианаас бий болсон бүтээгдэхүүнийг гадаадад экспортлох бүрэн боломжтой” хэмээн ярьж байжээ.

Өөрөөр хэлбэл МАН дөрвөн жилийн өмнөх амлалтаө биелүүлэлгүй дахин энэ удаад мөрийн хөтөлбөртөө багтаажээ.

Нягталсан: Fact Check Mongolia

Төстэй мэдээлэл

ФАТФ-ын саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан тухай мэдээлэл хэвлэлүүдээр өнөөдөр гарсан юм. Энэ тухай Гадаад харилцааны сайд Н.Энхтайван “Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 дугаар сарын 6-нд гаргав” хэмээн өөрийн фэйсбүүк болон твиттер хуудастаа мэдээлжээ. Энэ талаар Монголбанкнаас тодруулахад “Саарал жагсаалтаас гарах эсэхийг шийдэх ФАТФ-ын хурал аравдугаар сарын […]

Нийгмийн мэдээллийн сүлжээнд төлбөртэй сурталчилгаа явуулж буй албан ёсоор бүртгүүлсэн цахим хаяг болон нэр дэвшигчдээс бусад хаягуудыг бид нягталж үзэхэд маш сонирхолтой үр дүн харагдлаа. Нийгмийн мэдээллийн сүлжээнд төлбөртэй сурталчилгаа явуулж буй нам, эсэл, нэр дэвшигчээс бусдыг нь ялгаад харвал дараах фэйсбүүк хаягууд үлдэж байгаа юм. Нэр Хариуцагч Зарцуулсан мөнгө($) Сурталчилгааны тоо Ард түмний ялалт […]

УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнөөдөр 07:00 цагаас эхэлж, 22:00 цагт дууссан. Сонгуулийн ерөнхий хорооноос 22:00 цагийн байдлаар ирцийн мэдээллийг өгсөн бөгөөд санал хураалтын ирц Сонгинохайрхан дүүрэгт 48.89, Хэнтийд 46.65 хувьд хүрсэн юм. Нэмэлт санал хураалтын ирц 50 хувьд хүрээгүйтэй холбоотойгоор сонгуулийн үр дүн хэрхэх талаар эргэлзээ үүсэж, зарим хүн ирц […]

Товч агуулга: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг болгож, иргэн бүрд 116,000 орчим төгрөгийн Цагаан сараас өмнө бэлнээр олгохоор төлөвлөж байгаа талаар тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат УИХ-ын чуулганы үеэр мэдээлэв. Энэ нь тус компанийн 2022 оны ногдол ашиг ажээ. 2024 оны УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэддээ ийнхүү ээлжит […]

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа

Цахим орчинд “Зүдэрсэн нэгнээ татаж хүчээ нэгтгэе” гэсэн тайлбар бүхий МАН-ын тугийг залсан Тоёота ланд круйзер маркийн автомашин Фургон автомашиныг татан гол гаргаж буй зураг таржээ. 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ цаг үед үнэхээр ийм явдал болсон мэт сэтгэгдлийг иргэдэд төрүүлж, “Багаар нь дэмжиж хүчийг нь нэгтгэе”, “Хүчээ нэгтгэвэл улсаа өөд нь татна” […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх