С.Мөнхчулуун нийслэлийн Засаг даргаар ажилласан – ХУДАЛ


Өнгөрсөн 2016-2020 онд нийслэлийн Засаг даргаар ажилласан эрхмүүдээр livetv С.Батболд, С.Мөнхчулуун, С.Амарсайхан, Ж.Батбаясгалан нарыг нэрлэж, зурагтай нь мэдээлсэн нь ташаа байна. 

2016 оны орон нутгийн сонгуулийн дараа С.Батболд хотын даргаар сонгогдон ажилласан ч 2018 оны арванхоёрдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр тэрбээр анх удаа өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буусан хотын мээр болж байв.

Ийнхүү нийслэлийн ИТХ хуралдаж, шинэ хотын даргад С.Амарсайханыг санал болгосон бол заалнаас Төлөөлөгч С.Мөнхчулуун нэрээ дэвшүүлсэн байдаг. Улмаар нууц санал хураалтаар С.Мөнхчулууныг ИТХ-ын Төлөөлөгчдийн олонх нь хотын даргаар сонгосон ч Ерөнхий сайд батламжлаагүй төдийгүй МАН-ын УЗ түүнийг намын бодлого сөрсөн хэмээн үзэж намын гишүүнээс хассан билээ.

Ийнхүү С.Амарсайхан хотын дараагийн дарга болсон бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд дэвшин парламентад сонгогдсон тул түүний албыг хотын даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан залгамжилж буй. Тиймээс С.Мөнхчулуун нийслэлийн Засаг даргаар ажилласан гэдэг мэдээлэл ХУДАЛ юм.

Нятгалсан: Ц.Тамир (MCIR)

Төстэй мэдээлэл

Улсын онцгой комисс – УОК нэртэй, 102,1к хэрэглэгч бүхий фэйсбүүк группт өнөөдөр “Ковидын халдвар Манайд 2019 оны 11 сард орж ирсэн гэдэг нь нотлогджээ” гэх мэдээллийг хуваалцжээ. Дөрвөн цагийн хугацаанд уг мэдээлэлд 240 хүн хариу үйлдэл үзүүлж, 225 хүн сэтгэгдлээ бичиж, 66 хүн хуваалцсан байна. Сэтгэгдэл бичсэн хүмүүс дунд уг мэдээллийг үнэн байх гэсэн байр […]

Товч агуулга Жүрмэд Занаа гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.28-нд “ГАРДАСИЛ ВАКЦИНЫ НАЙРЛАГАД ИЙМ ХОРНУУД БАЙНА!!!!! ИЙМ ЮМААР ДАРХЛАА ТОГТООДОГ ГЭДЭГ ҮЛГЭРТ БҮҮ ИТГЭЦГЭЭЭ,, ХҮМҮҮС ЭЭЭЭЭ!!!!!!!!!” гэсэн пост оруулжээ. Уг пост дахь агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. “Амин хүчил, аморф хөнгөн цагаан гидроксифосфат сульфат, нүүрс ус, L-гистидин, эрдэс давс, полисорбат 80, натрийн борат, витамин, мөөгөнцрийн […]

Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчөөр ажиллаж байсан Болдын Дэмбэрэл твиттер хуудастаа “Ковид 19 халдвар аваад эдгэсэн маш олон хүн ой санамжаа алдсан байна. Зүгээр нэг ханиад томуу биш” хэмээн жиргэжээ. Түүний постолсон энэхүү мэдээллийг бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран нягталлаа. Элзивер нийгмийн эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн төвөөс коронавирусийн халдвар аваад ICU буюу эрчимт эмчилгээнд орсон цөөн […]

uguulleg.com гэх сайт 2021.09.12-нд “ДЭМБ-ын ноцтой мэдэгдэл: 3-р тун хийж байгаа орнуудыг улам титэм вирусыг дэлгэрүүлэх ажиллагаа явуулж байна гэж үзэж байна” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээллийг ороод уншвал… “Гурав дахь тун бол судалгааны шатанд явж байгаа, эрдэмтэд янз бүрийн таамаг гаргаж байгаа ч тэр нь бат.лагдаж, нот.логдоогүй байгаа талаар эрдэмтэд хэлсээр, анх.ааруулсаар байна. […]

Товч агуулга Sanjaajamts Chimgee гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.24-нд вакцины талаар 42 минут 40 секундийн лайв видео хийжээ. Уг видеог 48К хүн үзэж, 561 хүн сэтгэгдлээ бичжээ. Уг видеонд дурдагдсан Хүний папилломавирусийн халдварын эсрэг Гардасил вакцины талаарх мэдээллүүдийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Монгол Улс өнөөдрөөс буюу 2024.11.25-наас Хүний папилломавирусийн халдварын эсрэг Гардасил вакцинаар 11 […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх