Өнөөдөр орой 23:00 цаг орчимд БНХАУ-аас Файзер вакцин ирнэ – ТАШАА

Eagle News фэйсбүүк пэйж хуудсаар өнөөдөр өглөө БНЭУ-аас АстраЗенека вакцин хүлээн авах явцыг шууд дамжуулан хүргэжээ. Уг мэдээллийн төгсгөлд “Өнөөдөр орой 23:00 цаг орчимд БНХАУ-аас Файзер вакцин ирнэ” гэх мэдээллийг сэтгүүлч өгчээ.

https://www.facebook.com/eaglenewssocial/videos/699150550781643

Уг мэдээллийг нягтлах хүсэлт уншигчаас ирсэн юм.

Шууд мэдээллийн төгсгөлд “Өнөөдөр орой 23:00 цаг орчимд БНХАУ-аас 300,000 тун Файзер вакцин ирнэ. БНХАУ болон БНЭУ-аас тусламжаар ирж буй вакциныг КОВАКС хөтөлбөрийн ххүрээнд тусламжаар ирж буй бөгөөд хөтөлбөрийн хүрээнд насанд хүрэгчдийн 20 хувьд хийх бол улсын төсвөөр үлдсэн 40 хувьд вакцин хийнэ” гэжээ.

Factcheck:

Манай улсын хувьд нийт дөрвөн төрлийн вакциныг вакцинжуулалтдаа ашиглана гэдгийг Засгийн газраас мэдээлсэн. Тодруулбал, АНУ, Германы хамтарсан “Файзер”, Оксфордын их сургуулийн “АстраЗенека”, Хятадын Синофарм, Оросын “Спутник V” вакциныг оруулж ирэхээр төлөвлөж буй юм.

Дээрх дөрвөн вакцинаас Файзер болон АстраЗенекад ДЭМБ шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хэрэглэх зөвшөөрөл олгосон. Харин үлдсэн хоёр нь одоогоор зөвшөөрлөө аваагүй байгаа юм.

Өнөөдөр оройн нислэгээр БНХАУ-аас ирэх вакцин ямар вакцин болох талаар Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “БНХАУ-аас өнөөдөр орой Синофарм вакцин ирнэ. Одоогоор ДЭМБ зөвшөөрөл өгөөгүй байгаа тул өнөөдөр ирэх вакциныг хадгалж байгаад, зөвшөөрөл өгсний дараа дархлаажуулалтад ашиглана” гэх мэдээллийг өгсөн юм.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр орой БНХАУ-аас 300,000 тун Файзер вакцин бус Синофарм вакцин ирэх юм. БНХАУ синофарм нэртэй вакциныг үйлдвэрлэж буй бөгөөд файзер вакциныг БНХАУ-д үйлдвэрлээгүй. Маргааш эхлэх вакцинжуулалтын ажлыг АстраЗенека вакцинаар эхлүүлэх юм.

Төстэй мэдээлэл

Монгол төдийгүй олон улсад КОВИД-19-ийн вакцин халдварыг тарааж,

Хадбаатар Бат-Ялалт гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.12.18-ны өдөр “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын эмнэлэгт хүүхэд төрдөггүй гэх юм. Ямар учиртай болохыг мэдэх хүн байна уу?” гэсэн пост оруулжээ. 68 хүн лайк дарсан уг постын доорх сэтгэгдлүүдийн дийлэнх нь тус сумынхныг уранаас болж хордсон гэсэн сэтгэгдлүүдийг бичжээ. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу FactCheck.mn нягталлаа. Factcheck: Дорноговь […]

Олон нийтийн цахим сүлжээнд “МОНГОЛЫН БҮХ ТОМ БАНКНУУД АРД ТҮМЭНДЭЭ ЖИЛИЙН СҮҮЛИЙН УРАМШУУЛАЛ ӨГЧ БАЙНА. “Сайн уу” хувийн мессежээр 1,500,000 төгрөгийг шууд хожоорой. Энэ бол зээл биш БАЯР ХҮРГЭЕ” гэсэн пост сүүлийн өдрүүдэд тараад байна. Энэ мэдээлэл үнэн эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Nasanjargal Saraa гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.12.30-ны өдрөөс эхлэн дээрх […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх