Factcheck: Уул уурхай ба металлын олон улсын зөвлөлийн удирдамжийн дагуу нөхөн сэргээлт хийнэ

Товч агуулга

  • Байгалийн аясаар нь нөхөн сэргээх нь уул уурхайн нөхөн сэргээлтийн нэг нэг аргад тооцогддог.
  • Байгаль орчинд сөрөг нөгөө багатайгаар үйл ажиллагаа явуулсан уурхайнууд байгалийн аясаар нь нөхөн сэргээх аргыг ашигладаг.
  • “Бадрах Энержи” компани ICMM-ийн удирдамжийг баримталж, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу уурхай хаахаас гурван жилийн өмнө нөхөн сэргээлтийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, улсын эрх бүхий байгууллагаар батлуулна.
  • Олон улсын болон “Бадрах Энержи” компанийн үйлдвэрлэлийн туршилтад үндэслээд байгалийн горимоор хяналттай нөхөн сэргээхэд багадаа 10, хамгийн их магадлалтай нь 20 жил шаардагдана гэж тооцоолжээ.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй.

Тэдгээр мэдээллээс бид нягталлаа.

Оператор компани нөхөн сэргээлтийг зохих ёсоор хийхгүй. Тэд олборлолт хийгдсэн талбайг цооногийн толгойн хэсгийг аваад л тэр чигээр нь орхино. Хяналттай байгалийн аясаар нөхөн сэргээлт хийнэ гэдэг нь нөхөн сэргээлт биш.

Байгалийн аясаар нь нөхөн сэргээх нь уул уурхайн нөхөн сэргээлтийн нэг нэг аргад тооцогддог. Энэ аргыг байгаль орчинд сөрөг нөгөө багатайгаар үйл ажиллагаа явуулсан уурхайнууд ихэвчлэн ашигладаг бөгөөд Зөөвч-Овоо төслийн хүрээнд энэ аргыг оновчтой гэж үзсэн байна.

Өдгөө дэлхий дээр уул уурхайн компаниудыг уурхайн бүхий л явцад хаалтыг үр дүнтэй гүйцэтгэх нэгдсэн удирдлагаар хангадаг гол байгууллага бол Уул уурхай ба металлын олон улсын зөвлөл(ICMM). Тус байгууллагын зөвлөмжийг уул уурхайн хариуцлагатай хаалтын хэм хэмжээ хэмээн дэлхийд хүлээн зөвшөөрдөг байна.

Тийм ч учраас BHP, Rio Tinto, Anglo American зэрэг уул уурхайн үндэстэн дамнасан томоохон компаниуд төлөвлөлтийн эхний үе шатаас эхлээд уурхайг хаах, нөхөн сэргээх хүртэл байгаль орчин, нийгэм, засаглалын тэнцвэрийг хангах үүднээс уг удирдамжийг ашигладаг байна.

“Бадрах Энержи” компанийн хувьд мөн ICMM-ийн удирдамжийг баримтлах юм байна. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу уурхай хаахаас гурван жилийн өмнө нөхөн сэргээлтийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, улсын эрх бүхий байгууллагаар батлуулах шаардлагатай. Гэхдээ олборлолт эхлэхээс ч өмнө олборлолтын дараах нөхөн сэргээлтийг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд дэлгэрэнгүй тусгаж 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамаар батлуулж байсан бол ирэх 2025 онд нарийвчилсан үнэлгээнд нэмэлт тодотгол оруулах дахин батлуулах ажлаа эхлээд явж байгаа гэсэн мэдээлэл байна.

Нөхөн сэргээлтийн зардлыг төсөл эхлэхтэй зэрэгцээд Монголбанкны валютын тусгай данс эсвэл олон улсын банк санхүүгийн хэрэгсэлд бэлнээр байршуулахыг УИХ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-нд баталсан Цөмийн энергийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хуульчлаад буй. 

Тус компанийн хувьд газрын доорх усны чанарыг олборлолтын өмнөх нөхцөлд оруулж сэргээхээс гадна тусгай зөвшөөрөлтэй талбайн гаднах газрын доорх усанд ямар нэг нөлөө үзүүлэхгүй байхаар нөхөн сэргээлтийг хийх зорилт тавьжээ. Батлагдсан нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний дагуу хийгдсэн ажлын тайланг Монголын төрийн байгууллагуудад тайлагнах юм байна. 

Олон улсын болон “Бадрах Энержи” компанийн үйлдвэрлэлийн туршилтад үндэслээд байгалийн горимоор хяналттай нөхөн сэргээхэд багадаа 10, хамгийн их магадлалтай нь 20 жил шаардагдана гэж тооцоолж байгаа аж. 

Байгалийн горимоор хяналттай нөхөн сэргэх явцад нэмэлт арга хэмжээ хэрэгтэй тохиолдолд тухайн ажилд зориулж нэмэлт санхүүжилт гаргахаас төлөвлөсөн байна.

Эх сурвалж:

  • Уул уурхай ба металлын олон улсын зөвлөл
  • “Бадрах Энержи” компани
  • Science direct

Төстэй мэдээлэл

“Архангай аймагт ажилласан техникийн тосыг нэрж, бензин гаргаж байна. Гаргасан АИ-92 бензинийг аймгийн колонкод шахах биз. Хүн, мал хордох вий” гэсэн агуулгатай  пост, видео бичлэг тус аймгийн тодотголтой “Бид Архангайчууд”, “Архангай аймгийн зарын нэгдсэн групп” зэрэг 10 гаруй фэйсбүүк бүлгүүдэд түгсэн юм. Бичлэгт нэг давхар цагаан байшингаас өтгөн хар утаа суунаглаж байсан нь мэдээллийг үнэн […]

Pfizer компанийн ажилчдын цахим шуудан задарч, тус компанийн

Тэнгэрийн Гүнж нэртэй фейсбүүк хэрэглэгчийн “Богд уул, бугын ам” гэх уг зураг цахим орчинд таран 11 цагийн дотор 8200 лайк, 217 удаа дахин түгээгджээ.  Энэхүү зургийг Гүүглийн зургийн хайлтаар нягталж шалгавал энэ нь Монголд биш бөгөөд АНУ-ын Вайоминг мужийн Жексон Хоулд байрлах зэрлэг ан амьтдын National Elk Refuge хэмээх газар ажээ. Энэ газар нь 1912 онд амьтдын амьдрах […]

Дахин нийтлэв… Товч агуулга Handaa Byamba гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.23-нд “7 жилийн өмнө 2018 онд судлаач, эдийн засагч Х. Болорболд, доктор Б.Жаргалмаа нар умайн хүзүүний хорт хавдрын эсрэг гэх АНУ-ын вакцины талаар ийнхүү ярьсныг Юутуб дээрх Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш нэртэй ярилцлагаас хэсэгчлэн орууллаа” гээд видео хуваалцжээ. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: 9:02 минут үргэлжлэх уг […]

Товч агуулга Bolormaa Natsagdorj гэх фэйсбүүк хэрэглэгч “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин туршиж бгаад Гейтсийн сан Энэтхэгээс хөөгдөж бсан юм бна. Сөрөг нөлөөнөөс нь охид амиа алдаж, зарим нь эмгэгтэй болжээ” гэсэн пост нийтэлжээ. Уг постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: 2007 онд Энэтхэгийн Засгийн газрын Анагаах ухааны судалгааны зөвлөл болон хоёр […]

Товч агуулга ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам болон бусад өндөр албан тушаалтнууд Украины нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй автомашины дүрс бичлэгт хоёр хүнийг үхсэн украинчуудын дүрд тоглуулан харуулсан байна. Тэд Telegram болон Twitter дээр энэ тухай мэдээлэхдээ нэг хүн гараа хөдөлгөж байхад нөгөө хүн машины толинд сууж байгаа дүрс бичлэгийг харуулсан гэж нийтийг төөрөгдүүлжээ. Энэ үеийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх