Л.Оюун: Монголд эрт тэтгэвэрт гарсан нь жил өнгөрөх тусам хар аяндаа ядуурал руу гулсаж ордог тогтолцоо бий болчихсон

Ахмадын тэтгэврийн зээлийн талаар эдийн засагч Л.Оюун дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр тэтгэврийн зээл байх ёсгүй, энэ нь ахмадуудыг хэрэглээгээ хангаж чадахгүйд хүргэж байгаа гэдгийг хэлсэн юм.

Түүний байр суурийг хүргэж байна.

  • Монгол Улс тэтгэврийн буруу тогтолцоотой яваад байна. Шударга биш тогтолцоотой байна. Тэтгэврийг тухайн хүний хөдөлмөр эрхэлж байхдаа төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд үндэслэж ялгавартай тогтоож байгаа шүү дээ. Тэр ялгаврыг индексжүүлээд, байнга барьж явах ёстой байдаг. Ингэвэл шударга тогтолцоо бий болдог.
  • Зөв индексжүүлэлтийг жил бүр хийх ёстой. Түүнийг тайлбарлая. 10 жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүнд тэр үед нь тогтоосон тэтгэвэр, өнөөдөр яг тэр хүний ажлыг хийж байгаад тэтгэвэрт гарч байгаа хүний тэтгэвэр хоёрын зөрүү ялгаатай болчхоод байгаа юм. Энэ буруу. Одоогийн тэтгэвэр нэмэгдүүлж байгаа аргачлал буруу. Буруу учраас шударга биш байдал үүсэж байна.
  • Гэтэл ингэж индексжүүлэхгүй байгаагаас болоод эхлээд тэтгэвэрт гарсан хүн яг ижил ажил хийж байгаад одоо тэтгэвэрт гарч байгаа хүнтэй харьцуулахад маш бага тэтгэвэр аваад байгаа юм. Зүй нь тэр хүний тэтгэвэрт гарч байх үеийнх нь албан тушаалын ч юм уу, НДШ төлсөн хувийг өнөөдөр яг тэр ажлын байрнаас тэтгэвэрт гарч байгаа хүн хоёрын тэтгэврийн хэмжээ зөрж, ялгарах ёсгүй. Ийм байж чадвал тэтгэврийн шударга тогтолцоо байх болно. Ингэхгүй болохоор өндөр настай болох тусмаа авч байгаа тэтгэвэр нь улам багасах үндэс бүрдчихээд байгаа. 
  • Монголд хэн эрт тэтгэвэрт гарч байна, тэр хүн жил хугацаа өнгөрөх тусам хар аяндаа ядуурал руу гулсаж ордог тогтолцоо бий болчихсон байгаа. Ижил албан тушаал, ижил төрлийн ажил хийж байсан хүмүүс тэтгэвэрт хэзээ гарснаас үл хамааран ойролцоо хэмжээний тэтгэвэр авах зарчмыг индексжүүлдэг ёстой. Өмнө нь тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг жил бүр тухайн албан тушаалын цалингийн өсөлттэй уялдуулж, шинэчилж байх нь шударга тогтолцоо болно. Өндөр цалин авч, их шимтгэл төлж байсан хүн нь нийгэмд илүү их үүрэг, хариуцлага хүлээж ажилласны илрэл тул тэтгэвэрт нь ч энэ ялгаа хадгалагдах ёстой.
  • ТЭТГЭВРИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ БОДИТООР ХЭР ИХ, ХЭДИЙ ХУГАЦААНД ТӨЛСНӨӨС НЬ ХАМААРУУЛЖ ИНДЕКСЖҮҮЛЭХ ЁСТОЙ.
  • Манай улсын өнөөдөр ашиглаж байгаа бодлого буруу. Огтоосоо буруу. Тэтгэврийг индексжүүлж байгаа аргачлал нь буруу байна. Тэтгэвэр нэмэхдээ бага тэтгэвэр авч байгаа хүнд их хэмжээгээр, их хэмжээний тэтгэвэр авч байгаа хүнд нэмэлтийг бага нэмнэ гэж байна. Ийм аргаар тэтэгэврийн зөрүүг нь багасгана гэдэг бодлого буруу.  Тийм зүйл ерөөсөө байж болохгүй. Ийм байдлаар тэтгэврийн хэмжээг тэгшитгэх, тэтгэврийн зөрүүг багасгах бодлого барьж байна. Тэтгэвэр зөрүүтэй байх ёстой.
  • Тэтгэврийн НДС нь хөрөнгө оруулалтын сан байх ёстой. Тэтгэврийг тогтмол индексжүүлж байхын тулд НДС-ийн хөрөнгө байнга өсөж байх ёстой. Энэ өсөлтийг НДС хөрөнгө оруулалтын сан болж байж хэрэгжүүлнэ. НДС-ийн мөнгө ингээд өсөх нөхцөл бүрдвэл сан нь өөрөө өөрийгөө санхүүжүүлж, индексжүүлэх мөнгийг бий болгоно. НДС-ийн мөнгийг улсын төсвөөр дамжуулан зарцуулж болохгүй, НДС-д улсын төсвөөс мөнгө гаргах ёсгүй. Одоогийн тогтолцоо шиг ажиллаж болохгүй. Төсвийн алдагдлыг НДС-аас авч нөхдөггүй юм.  Өөрөөр хэлбэл, тэтгэврийг индексжүүлэхэд шаардлагатай мөнгийг хөрөнгө оруулалтын сан өөрөө өсгөж, үржүүлээд, өссөн дүнгээрээ хүмүүсийнхээ тэтгэврийн ялгааг индексжүүлээд, орлогыг нь тогтвортой хангаад явж байх ёстой гэсэн үг. Гаднын орнуудад тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүст зориулсан, тэтгэврийг шударга байлгах, тэтгэврийн ялгааг багасгахын тулд мөнгийг нь өсгөж өгдөг хөрөнгө оруулалтын сан ажиллаж байдаг.
  • Одоогийн тогтолцоонд тэтгэврийг ихэвчлэн сүүлийн 5 жилийн цалингаар тогтоодог нь өмнөх олон жилийн хөдөлмөр, шимтгэлийг үгүйсгэж байгаа хэлбэр учраас шударга бус. Насан турш төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг үндэслэх хэрэгтэй. Өндөр цалин авсан 5 жилээр тооцно гэхээр угаасаа жил бүр цалин нэмэгдэж (Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг албан ёсоор инфляцыг тооцоолон нэмэгдүүлдэг хуультай) байдаг учраас яалт ч үгүй сүүлийн 5 жилийн цалингаа нэмэгдсэн байдлаар тэтгэврээ тогтоох боломж олгож байгаа нь буруу.
  • Тэтгэвэрт гарсан хүн ажил хийж болно гэдэг. Ажилласан жил тутамд н эхний тогтоосон тэтгэврийн хэмжээний 1.5 хувь нэмнэ гэдэг.  Энэ нь тогтмол, хэзээ ч өөрчлөгддөггүй мөнгөн дүн байдаг. Энэ 1.5 хувийг өөрчилж байх ёстой. Хөдөлмөрийн чадвартай, ажил хийгээд, нийгмийн даатгалд шимтгэл мөнгө төлж байгаа бол тэтгэвэрт гарсан хойноо авч байгаа цалин, түүнтэй харгалзан төлж байгаа НДШ -тэй харьцуулан нэмж байх ёстой юм.  Тэтгэвэрт гараад НД-д мөнгө төлж байгаа бол тэтгэврээ нэмүүлэх ёстой. Гэтэл тэтгэвэр нь инфляцад идэгдээд, энэ нэмэгдэл ямар ч нэмэргүй болдог.
  • Тэтгэвэрт гарахын өмнөх жилүүдэд зориуд өндөр шимтгэл төлж, хуулийн цоорхой ашиглан тэтгэврээ өсгөх боломж олгож байгаа одоогийн хууль эрх зүйн тогтолцоо нь мэргэжил, туршлага, улс нийгэмд оруулсан хувь нэмрийн ялгааг үгүйсгэж, шударга бус байдлыг үүсгэж байгаа юм. Хүн ажилласан нийт хугацаандаа ямар шимтгэл төлсөн, ямар ажил эрхэлж байсан нь тэтгэврийн хэмжээнд шууд тусах ёстой. Түүнээс биш сүүлийн 5 жилд их шимтгэл төлөөд их шимтгэл төлөөд өндөр тэтгэвэр авч болохгүй. Илүү их хөдөлмөрлөж, илүү их хариуцлага хүлээсэн хүн бага ачаалалтай ажил хийсэн хүнээс бага тэтгэвэр авах ёсгүй.
  • Тэтгэврийн зээл байх ёсгүй. Учир нь тэтгэврийн зориулалт нь өндөр настай гавьяаныхаа амралтад байгаа хүмүүсийн хэрэглээнд очиж байх ёстой мөнгө. Гэтэл зээлчихээр зээлийн хугацаа дуустал тэр хүмүүсийг бүр хэрэглээнд зориулах мөнгөгүй, бүр ядуу болгоод байгаа юм.

Төстэй мэдээлэл

2021 оны долдугаар сарын 19-ний өдөр фэйсбүүк орчинд

Товч агуулга Хишигдалай Амартүвшин гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.10.13-ныд өдөр “Жирэмснээс хамгаалах эм  жороор олгогддог болжээ хө !” гэсэн пост оруулжээ. 924 хүн хариу үйлдлээ илэрхийлж, 245 хүн коммент бичин, 122 хүн шэйрэлсэн уг постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж […]

Хөгжлийн банкнаас зээл авсан “Мон цемент” компани үйлдвэрээ улсын комисст хүлээлгэн өгөөгүй гэсэн мэдээлэл гарсан. Тодруулбал, Zarig.mn сайт 2022.02.19-нд “Мон цемент, МАК цементийн үйлдвэрүүдийг улсын комисст хүлээлгэж өгөөгүйн цаад шалтгаан” гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ. Уг мэдээнд “Монполимет ХХК болон МАК цемент ХХК-ийн төслүүд амжилттай хэрэгжсэн ч тэд барьсан үйлдвэрээ улсын комисст хүлээлгэж өгдөггүй гэх мэдээлэл […]

…Тэтгэврийн зээл авмааргүй байдаг ч авахаас өөр аргагүй байх юм. Нуруу өвдөөд эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан учраас тэтгэврийн зээлээ авч байгаад эмчилгээний ор авчихсан. Эмчилгээ, шинжилгээ хийлгэх гэхээр мөнгөгүй л бол болохгүй юм. Ахмад насны эмнэлэгт үнэгүй хэвтэх боломжтой ч үнэгүйд нь тааруулаад эмчилсэн болоод л гаргадаг болохоор төвийн том эмнэлгээ бараадмаар байдаг. Гэтэл оочир […]

Ankhnybayar Bilegsaikhan гэх фэйсбүүк хэрэглэгч “Хөвсгөл далайг хашаалаад дуусгах юм байна” гэсэн пост 2022.08.03-нд оруулсныг 101 хүн шэйрлэж, 72 хүн лайк дарж, 37 коммент бичсэн байна. Тухайн пост бичсэн хүн хашааг нурааж байгаа талаар мэдээлэлтэй бөгөөд “хашаалаад дуусах юм байна л даа” гэсэн агуулгаар постоо оруулжээ. Гэвч тухайн постод коммент бичсэн цөөнгүй хүн “хашаалж байгаа” […]

“Цан сан тиан ий”, “Дун юань хаа” ХХК гэх Хятад компаниудын үйлдвэрлэсэн НӨӨЦИЙН МАХ-ны шошго бүхий зураг, хятадуудаар стратегийн хүнсээ бэлдүүлэхийг эсэргүүцсэн пост, сэтгэгдлүүд сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр тарж байна. Дурьдвал: “Монголчууд биднийг маш дорд үзэж, гол хүнс болох махыг маань Хужаа нараар бэлтгүүлж, аюулгүй байдалд заналхийлж байна. Мах бол Монголчуудын гол хүнс. Гэвч тэрхүү […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх