Тэр эмээ

Тэр эмээ 80 наслахдаа тэтгэврийн мөнгөө гар дээрээ авч үзээгүй. Бараг л Монголын түүхийн ном, нийгмийн толь болсон тэрбээр тэтгэвэрт гарах үед ач зээгийнх нь оюутны төлбөр нэхэгдэж эхэлсэн тул үр хүүхдэдээ тус болох гээд ч юм уу, үр хүүхдийнхээ шахалт шаардлагаар ч юм уу тэтгэврийн зээлийн тойрогт орчихсон нь энэ.

Дайны дараах хүнд хэцүү цаг, хоол тэжээл хомс үеийнх болохоор ч тэр юм уу тэтгэврээ өөрөө авч зарцуулахгүй байгаадаа гомдоллож, харамсаад, хэл ам хийгээд  байдаггүй.

1960-1980-аад оны социализмын нийгэмд ажил хөдөлмөр, нэгдэл, үйлдвэр, сургууль, эмнэлэг гээд улсаас хаана ажилла гэж заасан тэр л газар нь ажиллаж, идэх хоолоо залгуулж байсан түүнд “Ажил хийвэл ам тосдоно” гэсэн хэлц л чиг баримжаа нь байв. Дараа нь 1990-ээд оны ардчилал, зах зээлийн шилжилттэй зэрэгцээд эмээ ч томоохон өөрчлөлттэй нүүр тулсан нь дамжиггүй.

Ажилгүйдэл, үнийн өсөлт нүүрлэж, амьдралын баталгаа алдагдсан тэр хүнд үеийг туулж, үр хүүхдээ идэх хоол, өмсөх хувцастай өсгөх нь л чухал байв. Ингэж явсаар тэрбээр тэтгэвэрт гарч, зах зээлийн нийгэмд дасан зохицон, хотжилт, технологийн эрин үетэй золгожээ. Өнөөдөр тэрбээр ёс уламжлал, тэсвэр хатуужил, хөдөлмөрч занг үлгэрлэн, Монголын нийгмийн хэд хэдэн өөр тогтолцооны амьд гэрч болон сууна.

Тэтгэвэрт гарахтай нь зэрэгцээд өвгөн нь монгол эрчүүдийн дундаж насанд ч хүрэлгүй “унаад” өгсөн аж. Түүнээс хойш хэдэн хүүхдийнхээрээ ээлжилж байдаг болсон нь энэ юм.

Сүүлийн хэдэн жилд бие нь насны эрхээр доройтож, хол зам туулах нь ярвигтай болсон тул нутаг явах нь бүү хэл байрны гадаа нарлаж, агаарлахад ч бэрх болжээ. Хүүхдүүддээ төвөг удахгүй гэсэндээ ийш тийш явъя, гаръя, оръё ч гэж хэлэхээ больж. Нэг удаа бүр агаарлах гэж гараад эргээд байраа олохгүй төөрч яваад ирснээ хэлж байсан юм.

Хүүхдүүд нь, ач зээ нь ажилдаа, ачинцар, зээнцрүүд нь хичээл, сургуульдаа явчихаар өдөржин гэртээ ганцаараа байдаг түүнд хүнтэй ярилцах хүсэл их. Хотын түгжрэлд стресстэж ирсэн хүүхдүүд нь хараа, сонсгол нь муудсан “эмгэнтэй” чанга хашхирч ярилцахаас залхана. Үүнийг эмээ ч мэддэг болсон тул хүүхдүүд, өөр хэн нэгэн түрүүлж яриа өдөхгүй л бол өөрөө ч дуугарахаа больжээ. “Ажилдаа ядарсан хүүхдүүдийг ахин ядраагаад яах вэ, унтаж амраг” гэж бодно. Түүний амьдрал хоолгүйгээс хоолтой хүртэлх Монголын бүх түүхийг өгүүлнэ. Гэвч тэр их биш ч тэтгэврээ гар дээрээ бүтэн авч байсангүй.

Уг нь 80 гарах гэж яваа эмгэний үрчгэр гар дээр 600 мянган төгрөгийг нь тавиад өөрөөр нь үрүүлчихэд үр хүүхдүүд нь дутагдаж, хоосроод байх тийм ч их мөнгө биш. Гэхдээ тийм ч их биш мөнгө нь хэзээ ч бүтэн очдоггүй. 80 наслахдаа нэг юм уу, хоёр удаа л тэтгэврээсээ багахан мөнгө авч үзсэн тэрбээр “Тэтгэврийн мөнгийг минь өгөөд аль” гэж хэзээ ч нэхэж байгаагүй. Угаас түүний тэтгэвэр хүүхдүүдийнх нь хэрэглээний ямар нэг зардалд аль хэдийн төлөвлөгдсөн байдаг учраас тэр.

Тэтгэвэр авч эхэлснээс хойших 10 жил нь хүүхдийнх нь оюутны төлбөрт, дараагийн жилүүдэд байрны урьдчилгаанд нэмэрлэх гэж, машин авах гэж, хэн нэгэн нь өвдөөд хагалгаанд орсон эмнэлгийн зардалд гээд л эмээгийн тэтгэвэр заавал өөр нэгний зардалд зориулагдах нь гачлантай. Том товчлууртай Nokia утсыг нь гашуун дарсанд орсон хүү нь хааяа ирэхээрээ аваад явчихдаг гэх. Одоо тийм утас авдаг ломбард байдаг л юм байх даа гэж бодох. Эсвэл нэг шил, бүр жижиг шилтэй архиар сольдог юм болов уу.

Утаатай хотын хаа нэгтээ аль нэг хүүхдийнхээ гэрт “Хэн ирж надтай юм ярих бол” хэмээн хүний мөрөөсөл болон суугаа тэр эмээ тэтгэвэрт гараад 25 жил болж байгаа ч тэтгэврээ гар дээрээ авч үзээгүй…

Төстэй мэдээлэл

Ахмадын тэтгэврийн зээлийн талаар эдийн засагч Л.Оюун дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр тэтгэврийн зээл байх ёсгүй, энэ нь ахмадуудыг хэрэглээгээ хангаж чадахгүйд хүргэж байгаа гэдгийг хэлсэн юм. Түүний байр суурийг хүргэж байна.

Аравдугаар сарын 1-нээс олгож эхэлсэн ипотекийн зургаан хувийн

Ерөнхий сайд асан С.Баяр 2022 оны 2-р сарын 24-ний өдөр твиттер хуудаснаа “Япон улсаас Украинд суугаа элчин сайд “Би Киевээс гарч явахгүй, суугаа орноо хамгаалах нь самурайн үүрэг” гэж мэдэгдээд түүнд өвлөгдөн үлдсэн эртний саймурайн өмсгөл, сэлэмтэй зургаараа пост хийж” хэмээн жиргэжээ. Энэхүү жиргээг 536 хүн таалж, 147 хэрэглэгч түгээсэн байна. Уг пост дээрх зураг […]

Товч агуулга Газрын тухай хуульд хамгийн сүүлд 2022.07.05-нд нэмэлт өөрчлөлт оруулсан ба дээр пост дахь агуулга бүхий заалт алга. Ж.Энхбаяр одоогоор парламентад дэвшиж, сонгогдоогүй буюу УИХ-ын гишүүн биш, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Уг бичлэг дорж хаяж хоёр жилийн өмнөх үйл явдлыг харуулж байна. Хөтлөгч Ezo Enhzorig нэртэй фэйсбүүк хаягаас 2022.09.15-ны […]

Товч агуулга: Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан тохиолдол нэмэгдсээр байна. Ялангуяа он гарснаас хойш дөрвөн алба хаагч гал унтраахаар ажиллаж байгаад эрсэджээ. Энэ талаарх тоон мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирлээ. Factcheck: Бид цахим орчинд нээлттэй мэдээллийг шүүж үзлээ. Ийнхүү үзэхэд гал унтраахаар ажиллаж байгаа амь насаа алдсан […]

“ҮНЭХЭЭР НИЙТЭЭРЭЭ ДУУСАЖ БАЙНА ДАА. ТЭМЦЭЭД БИД ДИЙЛЭХГҮЙ ЮМ. Ёстой эмгэнэл юм” гэсэн тайлбар бүхий матрас дээр хөнжил нөмрөн хэвтэж буй хүүхдийн зураг цахим орчинд тархсан. Уг зургийг иргэн Ч.Ганжавхлангийн 2017 онд Ид шидийн аяны хүрээнд бэлэг тараах, сайн үйлсийн аяны үеэр бичсэн постын хамт шэйрлэж байгаа бөгөөд уг зургийг нягталлаа. Энэхүү зургийг 2019 оны […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх