10 ахмадын 6 нь хамгийн доод түвшний тэтгэвэр авч байна

…Хорлоо гуай нэгдүгээр сарын эхний ажлын өдөр эртлэн банк руу иржээ. Тэтгэврийг бага зэрэг нэмсэн сургаар тэрээр зөрүү мөнгөө авахаар ирж буй нь энэ аж. Ямар ч байсан энэ оноос сар бүр 80,000 төгрөг гар дээрээ авахаар болсондоо баярлаж байгааг нь манай нийгмийн эмгэнэл гэлтэй. Өнгөрсөн онд хүүхдүүддээ нэмэр болох гээд тэтгэврээ жилээр нь 100% зээлээд авчихсан учраас ийнхүү гар дээрээ одоо л мөнгө авч байгаа нь энэ аж…

Ахмад настнуудын хувьд тэтгэвэр бол нийгмийн баталгаа байх ёстой ч өнөөдөр Монголд аав, ээж, эмээ, өвөө нь тэтгэврийн зээл аваагүй айл өрх ховор болжээ.

Ахмад настны тухай хуулиар 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй иргэнийг Ахмад настан гэж тодорхойлсон байдаг. 2024 оны байдлаар манай улсын хүн амын 11.5% нь ахмад настан бөгөөд одоогоор 518,700 иргэн өндөр насны тэтгэвэр авч байна.

Энэ онд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689,000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 579,000 төгрөг байгаа ба энэ дүнг жил бүр Засгийн газрын тогтоолоор баталдаг. Тэгвэл нийт тэтгэвэр авагчдын 59.3% буюу талаас илүү нь энэхүү тогтоосон хамгийн доод дүнгээр тэтгэвэр авч байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр

  • 35.5% нь 689,001-1,499,999 төгрөг
  • 5.2% нь 1.5 сая төгрөгөөс дээш тэтгэвэр авч байна.

“Дундаж тэтгэврийн хэмжээ 848 мянган төгрөг байгаа ба ийм хэмжээний тэтгэврийг нийт ахмадын 27% орчим нь авч байна. Медиан тэтгэврийн хэмжээг одоогоор гаргаагүй байна” хэмээн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал хэлж байв.

Эндээс харвал, тэтгэврийн доод хэмжээ болон дундаж дүнгээр авдаг хүний тоо нийт ахмадын 87% буюу 10 ахмад тутмын 9 нь 848 мянга ба түүнээс доош тэтгэвэр авч байна байгаа гэсэн үг.

Тэгвэл ахмадуудын талаас илүү хувийнх нь авч байгаа 580-690 мянган төгрөг амьдралд хүрэлцээтэй байж чадах уу?

2025 оны нэгдүгээр сард мэдээлж байснаар ахмад настнуудын 60 орчим хувь нь тэтгэврийн зээлтэй талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээлж байсан.

Тухайн оны нэгдүгээр улиралд тэтгэврийн зээл өмнөх оны мөн үеэсээ 39%-аар өссөнийг Монголбанк, Эдийн засаг, хөгжлийн яамны тайлангаас харж болно. Өөрөөр хэлбэл, эдгээр мэдээлэл ахмадуудын тэтгэвэр амьжиргаанд нь хангалттай хүрэлцэхгүй, нийгмийн баталгаа болж чадахгүй байгааг илтгэж байна.

Монгол Улсын өрхийн орлого нэмэгдээгүй тохиолдолд үнийн өсөлт, инфляц 1 хувиар нэмэгдвэл 24 мянга орчим хүн ядууралд өртөх эрсдэлтэй гэж тооцсоныг УИХ-ын чуулганы үеэр дурдаж байв. Арилжааны банкууд тэтгэврийн зээлийг 100%-аар нь, 24 сар хүртэлх хугацаатай олгож байсан ба энэ нь ахмадууд санхүүгийн хүндрэлд орох шалтгаан болж, ядууралд өртөмтгий байдлыг нэмэгдүүлж байгаа юм. Гэвч авч байгаа тэтгэвэр нь угаасаа хүрэлцэхгүй байгаа учраас ахмадууд “Тэтгэврийн зээлээ 36 сараар авдаг болъё” хэмээн Төрийн ордны гадна жагссаар 2025 оныг үдэж, эцэстээ Монголбанк 36 сараар 100%-аар олгох нөхцөлийг бүрдүүлсэн юм.

Гэвч энэ нь шийдэл байсан уу? Ахмадууд Хорлоо гуай шиг хоёр жил биш, гурван жил гар дээрээ мөнгө авахгүй амьдрах нь ээ.

Factcheck.mn нэгдүгээр сарын турш ахмад настнуудын тэтгэврийн асуудлыг олон талаас нь хөндөх болно.

Төстэй мэдээлэл

…”Хойд Цэнхэрийн агуй”, “Ишгэн толгойн хадны зураг” анхны байгалийн яруу найраг юм. Түүнийг таньж мэдэхийн тулд одоогийн соёлт хүн төрөлхтөн бас чиг урт хугацааг элээжээ. О.Дашбалбарын “Гол ус намуухан урсана” эсээний хэсгээс. Хэдхэн жилийн өмнө Ховд аймгийн Манхан сумд орших Ишгэн толгойн хадны яг орой дээр үүрэн холбооны үйлчилгээний нэгэн компани сүлжээний цамхгаа байрлуулж, олны […]

Бага насны хүүхдийн өдөрт авах сахрын хэмжээ 5 гр. Гэтэл дээрх бэлэгнүүдэд агуулагдаж буй сахар хамгийн бага нь 147 гр, хамгийн их нь 383 гр сахар байгаа юм. Тодруулбал, 147 гр сахар агуулсан бэлгэнд 29 өдөр авах сахар байгаа бол 383 гр сахар агуулсан бэлэнд 76 өдөр авах сахрын хэмжээг агуулжээ. Эдгээр дээр нэмээд тосны […]

Өглөөний хичээл эхлэхээс өмнө сургуулийн ариун цэврийн өрөөнд хэдэн хүүхэд дугуйран зогсоно. Гар дээрээ өнгөлөг савлагаатай, жимсний үнэртэй жижиг төхөөрөмж барьжээ. Нэг нь “энэ мангоны амттай”, нөгөө нь “никотингүй” гэж тайлбарлана. Удалгүй утаа суунаглаж, хүүхдүүд ээлжлэн сорцгооно. Энэ бол өнөөдрийн Монголын сургуулиудад улам энгийн үзэгдэл болж буй электрон тамхины бодит дүр зураг. Нэг үе зөвхөн […]

Монголчууд үдээс өмнө, үдээс хойш гэдэг хоёр цагтай. Яг үүн шиг хуульдаа хүртэл тийм тоймлосон үгтэй ажээ. Жишээ нь, Зар сурталчилгааны тухай хуульд “Чихэр, давс, транс болон ханасан тос ихээр агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хүүхэд оролцуулахыг хориглоно” гэжээ. Ихээр агуулсан. “Их” гэдэгт хэр их хэмжээг илэрхийлж байгаа нь тодорхойгүй. Ахиад ч бий. Телевизээр […]

Тамхины хяналтын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Төсвийн байнгын хороо хэлэлцэх үеэр ЭМЯ-ны Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан шинжээч Д.Ганзориг гишүүдийг эргэлзүүлсэн мэдээлэл өгснийг нягталлаа. Эргэлзээтэй мэдээлэл: Д.Ганзориг: Шинэ төрлийн тамхинууд нь янжуур, утаат тамхинаас эрсдэл багатай гэж байгаа вэ гэхээр никотиныг нь яриагүй юм аа. Эрүүл мэндийн эрсдэл нь тэр нүүрсхүчлийн хий, хавдар үүсгэгч бодисууд, […]

Товч агуулга: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон УИХ-ын гишүүн асан З.Энхболд нар АН болон МАН-ын эрх барих жилүүдэд тавьсан замын талаар цахим орчинд маргаан өрнүүлжээ. Тэдний оруулсан мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. УИХ-ын гишүүн асан З.Энхболд X платформд “Дарханы 200-хон км замыг 8 жил засаад дуусгаж чадаагүй МАН метро […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх