Даржаагийнх

Ж.Даржаагийнх ам бүл долуулаа. Тэрбээр өдгөө 42 настай. Сүүлийн 15 жил түлээ,  нүүрс зарж, амьдралаа авч яваа гэнэ. Харин эхнэр Б.Дөлгөөн нь 39 настай, бага ангийн багшаар 10 гаруй жил ажиллаж буй. Том хүү Д.Төгөлдөр энэ жил 17 настай, 11 дүгээр ангид сурдаг бол удаах хүү Д.Билгүүн нь дөрөвдүгээр ангийн сурагч. Харин бага охин Д.Номин таван настай, цэцэрлэгийн ахлах бүлэг. Ирэх жил нэгдүгээр ангид элсэн орно. Ж.Даржаагийн аав Ц.Жамбаа орон нутагт бууриа сахиж, эрэгтэй дүүгийнх нь хамт амьдардаг бол Б.Дөлгөөний ээж өвгөнөөсөө хойш хүүхдүүдээ бараадан, арын ажилд нь ирж хааяа тус болон амьдарч байгаа.

Энэ айлын сарын орлого:

  • Ж.Даржаагийн орлого – 2.5 – 3 сая
  • Б.Дөлгөөний цалин – 2,100,000
  • Хүүхдийн мөнгө – 300,000

Ингээд сардаа тогтмол 5 сая төгрөгөөр тасардаггүй айл.

Монгол Улс 2026 оны Төсвийн тухай хууль болон дагалдах хуулиудаа батлахаар хэлэлцэж буй. 2025 оны тухайд улс 25 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн ч зардлаа 26.5 их наяд төгрөгөөр тооцсон. Өөрөөр хэлбэл, төсөв 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Энэхүү алдагдлыг гаднын донор байгууллагуудын зээл, тусламжаар шийдэж ирсэн бол ийм бүтцээр олон жил төсвөө төлөвлөж ирсэн. Ирэх 2026 онд мөн л төсөвт төвлөрүүлэх тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд, төсвийн нийт зарлага 33 их наяд төгрөг байхаар буюу 1.38 их наяд төгрөг байхаар тусгаад байна.

Харин зарлагыг харвал арай өөр дүр зураг харагдана.

Ж.Даржаа гэр бүлээсээ гадна аав, дүү хоёроо хүссэн хүсээгүй “чирч” явдаг. Дүү нь тогтсон тодорхой ажилгүй, боломж гарвал балгачихдаг.

Б.Дөлгөөний тухайд ээжийнх нь тэтгэвэр хамгийн багаар тогтоогдсон тул хаанаа ч хүрдэггүй. Ил нэг, далд нэг өгнө. Ингээд сардаа Ж.Даржаагийн гэр бүлийн орлогоос 1.7 сая төгрөг нь хоёр тийш явчихдаг.

Том хүү нь удахгүй сургуулиа төгсөх гэж байгаа тул давтлага, дүү нарынх нь секц, дугуйлан, ангийн фондны мөнгө, баяр ёслол гэх зэргээр 500 орчим мянган  төгрөг нь зарцуулагдана. Эмээ, өвөөгийн эм тариа, хааяа хүүхдүүд ханиад хүрэх зэргээр гардаг зардлыг нэмбэл сар бүр 750 орчим мянган төгрөг элбэг үрэгдэнэ. Хүний нүдэнд аятайхан харагдаж, бусдаас дутахгүй гэсэндээ эднийх өнгөрсөн зун наадмын өмнө он хуучин “Ланд-200”-г өр тавьж авч унажээ. Хүүхдүүдээ тохитой тухтай болгох гээд өмнөх онд нь байшингаа засаж, гадна талыг нь будаад цахилгаан халаалт тавьчихсан. Бүр хүндэрсэн үед гал алдахгүй тул мэдээж нүүрснээсээ түлнэ. Ингээд цахилгаан, түлээ нүүрс, ус, шатахуун, утасны төлбөр, хичээлийн хэрэгслээс гадна том болж байгаа хүүхдүүд нь бараг л улирал бүр хувцсаа солих шаардлага гарна. Эдгээр зардалд 1 сая төгрөг хүрэхтэй, үгүйтэй.

Харин Улсын төсвийн зарлагыг төрлөөр нь харвал:

  • Халамж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө – 35.9%
  • Боловсрол, эрүүл мэнд – 1.6%
  • Дэд бүтэц, хөрөнгө оруулалт – 15%
  • Төрийн үйлчилгээ, цалин, зардал -37%
  • Өрийн үйлчилгээ (зээл, хүү, буцаан төлөлт)  10% орчим байна. 

Монгол Улсын ийм бүтцээр олон жил явж ирсэн билээ. Ирээдүйг хэт өөдрөгөөр төсөөлж, үнийн өсөлтийг бага байхаар тооцоолдог. Тэрхүү гэгээлэг төсөөлөлдөө нийцүүлэн орлогоо өндрөөр тавьдаг. Гэвч түүхий эд, ялангуяа нүүрсний үнээс хэт хамааралтай төсөвтэй манай улсын эдийн засаг эмзэг бөгөөд үнэ унахад дагаад орлого тасалдахад хүрдэг. Жилээс жилд төсвийн алдагдал өр болж, үүнийгээ санхүүжүүлэхээр зээл тусламж авах зэргээр явсаар өнөөдөр

Нүүрсний үнэ өмнөх онд овоо өндөр байсан учраас орлого ч дажгүй нэмэгдэж байсных, эмэгтэйчүүдийн баяраар эхнэрээ баярлуулах гээд iPhone-16 лизингээр аваад өгчихсөн.

Ингээд Ж.Даржаагийнх өнөөдрийн байдлаар 35 сая төгрөгийн зээлтэй. Сард зээлийн төлбөрт 500 орчим мянган төгрөг төлдгөөс 180 орчим мянга нь хүүгийн төлбөр.

Энэ мэтээр зардал урссаар сар бүр орлогоосоо хамгийн багадаа 100,000 төгрөгөөр давчихна. Байнга хүнээс гуйгаад байх хэцүү учраас хүү нь өндөр ч аппликэйшний зээлээр шийдчихнэ.

Өнгөрсөн жилүүдийн хуримтлагдсан өрөө дуусгаж амжилгүй дараагийн өр, зээл үргэлжилж, олсон хэд нь үнийн өсөлтийн хурдыг гүйцэхгүй байгаа тул хуримтлал хийх талаар бодох ч сөхөөгүй өдөр хоног өнгөрсөөр. Ер нь л өрхийн сарын орлогын 10% орчим нь зээл төлөхөд зарцуулагдаж байгаа ба орлого нь тогтвортой тулдаа л энэ бүхнийг давж буй ажээ.

Үүний  хажуугаар байсхийгээд л бензин шатахуун, махнаас авахуулаад үнэ нь байнга өсөх болсон. Тухайлбал,

Ж.Даржаагийнх саяхан л 2018 онд хонины ястай мах 5,000, үхрийн цул мах 7,900 төгрөг байсан гээд бод доо. Сарын хүнсээ 180-200 мянган төгрөгт хангалттай авдаг байсан бол 2022 онд 350 орчим мянган төгрөгөөр авдаг болжээ. Тэгвэл өнөөдөр 200 мянган төгрөгийн хүнс нь долоо хоногт хүрэхтэй, үгүйтэй болжээ.

Энэ бол манай улсын жирийн нэгэн гэр бүлийн амьдралын нийтлэг дүр зураг ба томруулж харвал Монгол Улс юм. Өнөөдөр манай улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа, хөдөлмөр эрхлэх насны 2.3 сая иргэн байгаагаас 1.36 сая хүн идэвхтэй ажиллаж байгааг Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харж болно.

Манай улс зарлагын бүтэцтэй төсөвтэй болсон нь

Монгол Улс төсвийг хуулиар хэлэлцэж баталдаг. Төсвөө үр ашигтай байлгахын тулд 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж баталсан. Уг хуулиар улс орлогодоо нийцүүлэн дээд тал нь хэдий хэмжээний зардал гаргах боломжтой хязгаарыг тавьж өгдөг. Тэгвэл зөвхөн 2022 оноос хойших төсвийн зардлын хязгаар болон гүйцэтгэл хоёрыг харъя.

Бидний зарцуулах боломжтой дээд хязгаар болон гүйцэтгэл хэрхэн явж ирснийг Сангийн яамны эх сурвалжаас сүүлийн хэдэн жилээр нь харвал:

Харьцуулалт20222023202420252026
Зардлын хязгаар(тэрбум₮)11,514.918,986.522,378.531,317.531,496.9
Нийт зарлага ба цэвэр зээлийн дүн(тэрбум₮)18,159.722,50930,591.131,573.932,980
Зөрүү6,644.83,522.58,212.6256.41,483.1

Энэ ч бас олон жил үргэлжилж ирсэн дүр зураг.

Яамд, агентлагууд төсвийн төслөө Сангийн яаманд хүргүүлэхдээ заасан хязгаараас дандаа давуулсан санал илгээдэг гэсэн үг. “Юмыг яаж мэдэх вэ” гэсэн монгол хандлагаараа хууль зөрчиж саналаа ийн ирүүлдэг бөгөөд Сангийн яам нэг сарын хугацаанд бүгдийг нь үнэлж, дүгнэх боломжгүйгээс гадна тойргоо гэж ирсэн гишүүдийн сонирхол зэргээс хамаараад зарах мөнгөнөөсөө илүү ихийг хийхийг хүсэж, төсөвтөө жагсаадаг манай улсын бодит байдал юм.

Төсвийн нийт зарлага улам их өссөөр байгааг доорх тоо харуулна.

ДНБ-д эзлэх төсвийн нийт зарлагын хэмжээ

Улсын нэгдсэн төсвийн урсгал зардлын жилийн дундаж өсөлт энэ хандлагаар үргэлжилбэл 2028 онд урсгал зардлын ДНБ-д эзлэх хувь 30 хувиас хэтрэхээр байна гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, хэдхэн жилийн дараа гэхэд төсвийн орлого зөвхөн урсгал зардлаа даах төдий хэмжээнд хүрч, төсвийн мөнгөөр эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлого барих боломж хумигдана гэсэн үг.

Тэгвэл төсвийн зардалд юу тэгж их том дүн эзлээд байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирж байгаа биз?

Төсвийн ерөнхийлөн захирагчид болох Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, нийслэл, орон нутгийн Засаг дарга нарын зардал 2026 оны төсвийн төсөлд хэрхэн туссаныг харвал

  • Гэр  бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зардал 28.4
  • Эрүүл мэндийн сайдын зардал 10.3
  • Боловсролын сайдын зардал 10.9
  • Сангийн сайдын зардал 10.5
  • орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын зардал 19 хувь буюу

нийт зарлагын 79.2 хувийг эзэлж байна.

Төсвийн урсгал зардлын 82 хувийг мөн эдгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардалд зарцуулж байгаа юм.

Товчхондоо Монгол Улс нийгмийн халамж, хамгааллын улс болсныг энэ дүн илтгэнэ.

“Нийт халамж, тэтгэвэр тэтгэмжид 2.6 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Үр ашиггүй үрэлгэн зардлаа багасгаж, жилийн төсвийг Сангийн яам, Монголбанк хийх биш, дунд, урт хугацааны бодлого боловсруулдаг институт байх ёстой” хэмээн эдийн засагч Б.Энхбаяр 2020 онд хэлж байсан, өнөөдөр ч энэ үгээ хэлсээр байна. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг бага хэвээр байгаа юм.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Ivoice.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар 2024.10.10-ны өдөр “Эмчийн жоргүйгээр шприц, өвчин намдаах эм зэргийг авах боломжгүй болно” гэсэн мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээллийг 53 хүн шэйрэлж, 134 хариу үйлдэл, 298 коммент авсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Энхтуяа “Эмийн зохицуулалтад хуучнаасаа огцом өөрчлөгдсөн, шинээр […]

Товч агуулга: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон УИХ-ын гишүүн асан З.Энхболд нар АН болон МАН-ын эрх барих жилүүдэд тавьсан замын талаар цахим орчинд маргаан өрнүүлжээ. Тэдний оруулсан мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. УИХ-ын гишүүн асан З.Энхболд X платформд “Дарханы 200-хон км замыг 8 жил засаад дуусгаж чадаагүй МАН метро […]

“…Вакцины хоруу чанар маш их нэмэгдэж, мөнгөн ус болон хүнд металлын орц агуулж, хуучныхтай огт адилгүй болсныг бүх дэлхийгээрээ ярьж бичиж, манайхаас бусад бараг бүх хэл дээр эрдэмтэн эмч судлаачид нь ном, нийтлэл бичиж, барууны эцэг эхчүүд нь зөндөө эсэргүүцэж тэмцээд байхад гуравхан сая бид мэдрэлгүй мэт гөлийгөөд геноцид хийлгээд байх уу?????!!!!!…” Энэхүү агуулгыг нягтаж […]

Товч агуулга: Баасанжавын Отгон сэтгүүлч өөрийн фэйсбүүк хуудсаараа 2024.01.14-нд “3000 уурхай ашиглуулчихаад 32 тэрбум долларын өрөнд ороод, 3000 гаруй булаг шанд тойром гол усаа ширгээчихээд Баялагтаа эзэн гэж орилж суухаар УХААРААЧ” гэсэн пост оруулжээ. Уг постод 4.8К хүн хариу үйлдэл үзүүлснээс 3.2К нь цааш түгээсэн байна. Энэхүү агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: […]

Цэмбийтэл цэвэрлэсэн анги, ханаар нь дүүрэн үзүүлэн, тараах материал, хөөрхөн жижигхэн сандал, ширээ жирийтэл өрөөстэй. Уг нь энд хүүхдийн дуу цангинаж, Улаанбаатарын утаа, гэртээ тулгарах том, жижиг асуудлуудаас түр ч гэсэн холдоод эрдэм номд шамдаад сууж байх ёстой юм. Гэтэл гар дээрээ 1,480,000 төгрөгийн үндсэн цалин авдаг багш нар илүү цаг ажиллаад ажиллаад хоёр сая […]

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраас гаргав. Энэ бол Украинтай хийж байгаа дайнтай холбоотойгоор цэргийн дэглэм тогтоож, орон даяар дайчилгаа явуулах шинэ дүрэм журам хэрэгжиж эхлэх гэж буй тухай байсан юм.  2022.09.21-ний 09:00 буюу Монголынхоор 14:00 цагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин орон даяар цэргийн хагас дайчилгаа зарлаж, зарлигт гарын үсэг зурсан […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх