Эмчийн жоргүйгээр шприц, өвчин намдаах эм зэргийг авах боломжгүй болно-ХУДАЛ

Товч агуулга

  • Эмийн зохицуулалтад огцом өөрчлөлт ороогүй.
  • Монгол Улсад бүртгэлтэй 4200 гаруй эмийн 1100 орчмыг жоргүй олгохоор заасан.
  • Жороор олгоно гэж заасан эмийг эмчээр жороо бичүүлж авна.
  • Тариур, дуслын систем нь эмнэлгийн хэрэгсэл учир жортой огт хамаагүй.

Ivoice.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар 2024.10.10-ны өдөр “Эмчийн жоргүйгээр шприц, өвчин намдаах эм зэргийг авах боломжгүй болно” гэсэн мэдээлэл нийтэлжээ.

Уг мэдээллийг 53 хүн шэйрэлж, 134 хариу үйлдэл, 298 коммент авсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Энхтуяа “Эмийн зохицуулалтад хуучнаасаа огцом өөрчлөгдсөн, шинээр оруулсан зүйл байхгүй. Монгол Улс тусдаа шинэ журам гаргаад, хууль баталж үйл ажиллагааг нь хаасан зүйл байхгүй.

Тухайн хүнийг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эмч тухай өвчний онцлогт тохируулж эмийг эмийг бичиж байж зөв хэрэглэх ёстой. Гэтэл иргэд жоргүй эмийг авснаар иргэдийн эрүүл мэндэд нь эрсдэл учруулах, өвчнөө хүндрүүлэх, эмийн гаж нөлөө үүсгэх эрсдэлтэй. Тиймээс иргэд жороор олгоно гэж заасан эм байгаа тохиолдолд тэрийг эмчээрээ стандартын дагуу жороо бичүүлж авна. Эмийн сангууд жоргүй олгох эмээ жоргүй өгөх ёстой.

Монгол Улсад бүртгэлтэй нийт хүчинтэй байгаа 4200 гаруй эмийн 1100 орчим нь жоргүй олгохоор заасан. Тэр эмүүдийг иргэд эмийн сангаас жоргүй авах боломжтой. Жороор олгоно гэсэн бол жороо бичүүлээд авах ёстой” гэсэн тайлбар өглөө.

Мөн шприц буюу тариурын талаар ЭЭХХЗГ-аас тодруулахад “Тариур, дуслын систем нь эмнэлгийн хэрэгсэл учир жортой огт хамаагүй. Жор бол зөвхөн эмэнд хамаатай” гэлээ.

Тиймээс Ivoice.mn сайтын мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлсэн ХУДАЛ мэдээлэл байна.

Иргэд та бүхэн аливаа мэдээллийг заавал шалгаж, нягталж, баталгаатай эх сурвалжаас авахыг Factcheck.mn сайтаас зөвлөж байна.

Эх сурвалж:

  • ЭМЯ
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
Төстэй мэдээлэл

Эдийн засагч Д.Жаргалсайханы царайг ашиглан, AI-аар хийсэн видеог цахим орчинд төлбөртэйгөөр түгээжээ. Уг видеог нягталлаа.  Factcheck: Видеог эдийн засагч Д.Жаргалсайхан оросоор ярьж байгаагаар хийсэн бөгөөд орос текстийг мөн оруулжээ. Агуулга нь “Манай улсын эдийн засгийн гол асуудал бол төгрөгийн үнэ цэнийг унагаж буй инфляци юм. Гэхдээ мөнгөө дэрэн дороо хадгалах, эсвэл банканд хадгалуулах нь хамгийн […]

Ж.Даржаагийнх ам бүл долуулаа. Тэрбээр өдгөө 42 настай. Сүүлийн 15 жил түлээ,  нүүрс зарж, амьдралаа авч яваа гэнэ. Харин эхнэр Б.Дөлгөөн нь 39 настай, бага ангийн багшаар 10 гаруй жил ажиллаж буй. Том хүү Д.Төгөлдөр энэ жил 17 настай, 11 дүгээр ангид сурдаг бол удаах хүү Д.Билгүүн нь дөрөвдүгээр ангийн сурагч. Харин бага охин Д.Номин […]

Тэтгэвэр авч байгаа ахмадуудын 60% нь тэтгэврийн зээлтэй. Тэдгээр ахмадын 70 хувь нь 800 мянга хүрэхгүй тэтгэвэртэй байна. Энэ зээл чухам юунд зарцуулагддаг вэ гэдгийг тодорхойлж гаргасан судалгаа одоогоор байхгүй. Хамгийн сүүлд 2022 онд Фридрих-Эбертийн сангаас 2022 онд хийсэн “Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо” сэдэвт судалгаанд ахмадуудын талаас илүү хувь нь тэтгэврийн зээлтэй бөгөөд […]

Товч агуулга: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон УИХ-ын гишүүн асан З.Энхболд нар АН болон МАН-ын эрх барих жилүүдэд тавьсан замын талаар цахим орчинд маргаан өрнүүлжээ. Тэдний оруулсан мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. УИХ-ын гишүүн асан З.Энхболд X платформд “Дарханы 200-хон км замыг 8 жил засаад дуусгаж чадаагүй МАН метро […]

Манай улсад залуу үеийнхний электрон тамхины хэрэглээ огцом өсөж буйтай холбогдуулан Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн эмч Н.Алтанхуягаас нөхцөл байдлыг тодруулан ярилцлаа.  Тэрбээр электрон болон янжуур тамхинаас шалтгаалсан өвчлөлийн тоон мэдээллийг хооронд нь харьцуулахад бага зэрэг төвөгтэй байдгийг онцолсон. Учир нь уламжлалт тамхины хор уршгийн талаарх судалгаа, бүртгэл харьцангуй өргөн байдаг бол электрон […]

Сошиал орчинд өдөр бүр тааралдах “Орос ах”, “Агуу Орос” гэх энгийн мэт үгс үнэндээ санамсаргүй тархдаггүй. Тэдний ард Монголын стратегийн томоохон төслүүдийг онилсон, илүү нарийссан, системтэй мэдээллийн урсгал байгааг сүүлийн судалгаанууд харуулж байна. Эх сурвалжгүй, хувь хүний байр суурь хэлбэртэй, сэтгэл хөдлөлд тулгуурласан ийм постууд бодит мэдээллээс хэд дахин хурдтай тархаж, олон нийтийн хандлага, ойлголтод […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх