Та тамхи татдаггүй ч тамхи таныг татсаар…

Fatcheck.mn сайт дөрөвдүгээр сарын “1 сар 1 сэдэв”-ээрээ тамхидалтын асуудлыг сонгов.

Тамхи. Хоол хүнс шиг энгийн хэрэглээ болтлоо тархаж, нийгмээрээ тамхинд донтож байгаа нь нүдний өмнө ил. Харин үүнийг зохицуулж, иргэдийнхээ эрүүл мэндийн хамгаалах үүрэгтэй төр 2012 оноос хойш Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэхгүй явсаар өнөөдөр хяналтаасаа бараг алдаж, шинэ төрлийн электрон тамхины хэрэглээ бага ангийн сурагчдын дунд хүртэл тархаад байна.

Монгол Улсад тамхидалд хэрхэн ихсэж, өсвөр насныхны дунд хурдацтай тархаж байгаа болон сэтгэл түгшээм зарим тоо, баримтуудыг харъя.

ЭМЯ, ХӨСҮТ-ийн 2019 онд хийсэн Глобал залуучуудын тамхины судалгаа (GYTS)-аар 13-15 насны сурагчдын 14% нь янжуур, 3.5% нь электрон тамхи хэрэглэдэг гэсэн үр дүн гарч байжээ. Харин 2023 онд 13-17 насныхны дунд хийсэн судалгаагаар сурагчдын 19.9% нь янжуур, 24.8 хувь нь электрон тамхи хэрэглэж байгаа нь тогтоогдов. Өөрөөр хэлбэл, өсвөр насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгаа гэсэн статистик гарсан байна. Монгол Улсад тамхидалтын тархалт 10% давж өсөөд байгаа энэ үр дүнгээс хамгийн сэтгэл эмзэглүүлэх тоо нь өсвөр насныхны тамхидалт нэмэгдсэний зэрэгцээ эмэгтэйчүүдийн тамхины хэрэглээ 4 дахин нэмэгдэж, насны хувьд гурван насаар залуужжээ. Харин энэ судалгаанаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд эрх зүйн хувьд ямар нэгэн зохицуулалт огт хийгээгүй хэвээр байгаа тул хамрах хүрээ улам нэмэгдсэн байх бүрэн боломжтой. 

Тэгвэл тамхинаас болж манай улсад ямар хор хохирол нүүрлээд байгаа вэ? 

Жил бүр 4,300 орчим хүн тамхины шалтгаанаар нас барж байгаа нь Монгол Улс жил болгон Булган аймгийн Хангал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нийт хүн амыг бүхэлд нь алдаж байгаатай адил гэсэн үг.

Харин улсын хэмжээний нийт нас баралтыг авч үзвэл, жилд нийт нас барж байгаа 4 хүн тутмын нэг нь тамхинаас болж амиа алдаж байгаа хэрэг. Энэ бол Эрүүл мэндийн үзүүлэлт, үнэлгээний хүрээлэн (Institute for Health Metrics and Evaluation)-гээс 2019 онд буюу хамгийн сүүлд хийгдээд буй өвчний дарамтын судалгааны үр дүн. Тэгэхээр энэ тоо өнөөдөр мөн л нэмэгдсэн нь гарцаагүй. Хэрэв эдийн засгийн утгаар нь авч үзвэл жил болгон тамхины хэрэглээнээс шалтгаалж Монгол Улс 801 тэрбум төгрөг (тамхинаас үүдэлтэй эрүүл мэндийн зардал нь 87 тэрбум, тамхинаас үүдэлтэй ажиллах хүчний бүтээмжийн алдагдал 214 тэрбум) буюу ДНБ-ий 2.1%-ийг алдаж байгаа гэсэн ДЭМБ-ын тооцоо байна. Энэ нь тамхины албан татвараас олж байгаа мөнгөнөөс 22 дахин их дүн ажээ. 

Харин нийтлэлийн эхэнд дурдсанчлан Монгол Улс 2012 оноос Тамхины хяналтын тухай хуулиа огт шинэчлээгүй байгаа юм. Үүний цаана дэлхий дахинд тархсан шинэ төрлийн электрон болон бусад төрлийн тамхи хэрэглээнд хүчтэй нэвтэрч байгаа ба ямар ч хуулийн зохицуулалтгүй, хэн дуртай нь, хүссэн газраа хэрэглэж, хэн ч худалдаж авах, сурталчлах боломжтой байсаар байгаа билээ.  

Тиймээс өсвөр насны хүүхдүүд, ирээдүйн иргэдээ, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын тулд зайлшгүй зохицуулалт хийж, тамхидалтын тархалтыг бууруулах шаардлагатай олон улсын байгууллагууд ч зөвлөж, анхааруулсаар байна. 

Янжуур ч, электрон тамхи ч аль аль нь эрүүл мэндэд хортой сөрөг нөлөөтэй тул бүх төрлийн тамхинаас хүүхдүүдээ хамгаалъя. 

Төстэй мэдээлэл

“Үүрийн зургаан цагт босоод ус, тэжээл өгөөд, өдөр жүчээндээ байлгана, орой бас морины ажлаа хийгээд их оройтож гэртээ ордог. Тэр хооронд зав гарахаар л тоглодог” гэж 9 настай унаач хүүхэд ярьжээ.  Та 9 настайдаа ямар ажил хийдэг байсан бэ? “Хүүхэд ажил хийнэ гэж юу гэсэн үг вэ, сурч боловсрох, тоглож наадах, ээж аавдаа эрхлээд гүйж […]

Анх 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн Нефть боловсруулах төслийг 2022 онд ашиглалтад оруулна гэж байв. Гэвч цар тахлын улмаас хойшилсоор 2025 онд ашиглалтад оруулахаар байгаагаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар мэдээлж байсан. Энэ тухай тухайн үеийн Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал шатахууны үнэ, нөөцийн талаар мэдээлэл өгөх үеэрээ “Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 онд ашиглалтад […]

Хотын экс дарга С.Амарсайхан 2021 оны зургаадугаар сард ашиглалтад оруулна хэмээн мэдэгдэж байсан дүүжин тээвэр мөн л цар тахалтай холбоотой 2025 онд ашиглалтад орохоор болж хойшилсон. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны намраас туршилтыг эхлүүлнэ гэж мэдээлсэн бөгөөд тус төслийн ажил 2025 онд дөнгөж эхлээд байна.

Товч агуулга: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг болгож, иргэн бүрд 116,000 орчим төгрөгийн Цагаан сараас өмнө бэлнээр олгохоор төлөвлөж байгаа талаар тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат УИХ-ын чуулганы үеэр мэдээлэв. Энэ нь тус компанийн 2022 оны ногдол ашиг ажээ. 2024 оны УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэддээ ийнхүү ээлжит […]

Монголчууд үдээс өмнө, үдээс хойш гэдэг хоёр цагтай. Яг үүн шиг хуульдаа хүртэл тийм тоймлосон үгтэй ажээ. Жишээ нь, Зар сурталчилгааны тухай хуульд “Чихэр, давс, транс болон ханасан тос ихээр агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хүүхэд оролцуулахыг хориглоно” гэжээ. Ихээр агуулсан. “Их” гэдэгт хэр их хэмжээг илэрхийлж байгаа нь тодорхойгүй. Ахиад ч бий. Телевизээр […]

Харин Монгол Улс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ буюу шууд эмчилгээний санхүүжилтэд зөвхөн 2024 онд 1.73 их наяд төгрөг төсөвлөсний 887.8 тэрбум төгрөг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж, үйлчилгээ байсан бол 837.7 тэрбум төгрөг нь төрөөс хариусан буюу тусламж үйлчилгээнд төсвөөс санхүүжүүлэх дүн байсан юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндэд төсөвлөж байгаатай дүйх хэмжээний мөнгөөр […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх