“МАН 2024 оны сонгуульд дэлхийд ганцаараа олонхын санал авсан” – ХУДАЛ

Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг 2025.10.10-ны Баасан гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн. Энэ үеэр өмнөх Засгийн газрын тэргүүн, экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “МАН 2024 оны сонгуульд дэлхийд ганцаараа олонхын санал авсан. Өөр ийм эрх баригч хүчин байгаагүй” хэмээн хэлсэн.

Энэхүү мэдээллийг нягтлуулах хүсэлт ирсний дагуу нягталлаа.

2024 он бол хамгийн олон сонгуультай жил байсан. Үндэсний парламентуудын дэлхийн датаг нэгтгэн гаргадаг Парламент хоорондын холбооноос гаргасан мэдээллээр 2024 онд 65 болсноос 55 нь УИХ-ын буюу парламентын сонгууль байжээ. Үүний нэг нь Монгол Улсын Их Хурлын сонгууль байв.

Манай улс анх удаа 126 гишүүнтэй парламент байгуулахаар сонгууль явуулж, МАН 68 суудал буюу 54%-аар ялалт байгуулсан ба энэ нь нийт сонгогчдын 35%-ийн санал юм.

Эх сурвалж: iKon.mn

Бусад орны зарим жишээг харвал

Тухайлбал, Малдивын Парламент 93 суудалтай бөгөөд Ардын үндэсний конгресс нам нь 66 суудал буюу сонгогчдынхоо 47.48%-ийн саналыг авснаар ялалт байгуулж дахин эрх барих болсон байна.

Эль Сальвадорт эрх баригч Nuevas Ideas нам 2024 оны сонгуулиар ассамблейн 60-аас 54 суудал авч үнэмлэхүй олонхоо хадгалсан байна.

Энэ мэт олон оронд болсон парламентын сонгуульд үнэмлэхүй олонхын саналаар сонгогдсон намууд байна. Тиймээс экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг ХУДАЛ байна.

Эх сурвалжууд:

Төстэй мэдээлэл

Товч агуулга mRNA болон уламжлалт вакцин аль аль нь тухайн өвчнийг үүсгэхгүй, халдвар тээгч болохгүй, зөвхөн биеийн дархлааны хариу урвалыг өдөөдөг. Хүүхэд байхдаа хийлгэдэг товлолт вакцинуудын үр дүнд жил бүр 4 сая хүний амь аврагддаг. КОВИД-19 вакцины үр дүнд жилд 14.4 сая хүн нас барахаас сэргийлсэн. 5-11 насныхныг 22,521,778 тунгаар дархлаажуулахад миокардитийн 23 баталгаажсан тохиолдол […]

Монгол Улс шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад АстраЗенека вакциныг ашиглахыг түр хугацаагаар хойшлуулсан талаарх мэдээллийг цахим орчинд түгээж эхэллээ. Дани, Норвеги, Исланд улс Оксфордын их сургууль болон Англи-Шведийн “АстраЗенека” компанийн хамтран боловсруулсан вакцины хэрэглээг түр зогсоож, уг вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгаа эсэхийг судлахаар болсон талаарх мэдээллийг өнөөдөр өглөө ВВС мэдээлсэн. Уг мэдээлэлтэй холбоотойгоор манай […]

ОХУ-ын олон нийтийн цахим талбар болох vk.com сайтад Алтай видеолор гэх хэрэглэгч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх буу барьсан цэргүүдийн хамт зогсож байгаа зургийг нийтлээд “👍ОХУ-ыг дэмжин Хойд цэргийн тойрогт оролцохоор Монголоос 92 цэрэг (тусгай хүчин) илгээсэн 🇷🇺✊ (Монгол Улсын Ерөнхийлөгчтэй 🇲🇳 зураг)” гэсэн текст бичжээ. Уг постыг няталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Фото […]

Товч агуулга Хүүхдүүд 100% хөхөөр хооллож байсан, ээжүүд нь КОВИД-19 вакцины бүрэн тунтай гэсэн агуулгыг дэмжих нотолгоо огт байхгүй. 5-аас доош насны хүүхдүүд КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан тохиолдол байхгүй. Вакцин тариулсан ээжүүд хүүхдээ хөхөөр хооллохтой холбоотой өвчлөл үүсэх шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Хүүхдүүдэд илэрсэн аденовирус нь Оксфордын АстраЗенека вакцинд ашигласан аденовирусээс тэс өөр. Их Британид […]

КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүс вакцинаас үүдэлтэй дархлалын

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх