Серби руу НАТО халдан довтоллоо – ХУДАЛ

Товч агуулга

  • НАТО Серби рүү халдан довтлоогүй.
  • Сербийн жагсагчидтай Косовогийн захиргааны байрыг хамгаалж байсан НАТО-гийн олон улсын 25 цэрэг шархадсан.
  • Сербиүд сонгуулийг бойкотолсноос сербиүдийн олонх болсон дөрвөн хотын даргын сонгуульд албаничууд ялалт байгуулжээ.

Tserenkhuu Ishtseden нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Серби (Косово) руу НАТО (квинты-G7) халдан довтоллоо Украин нээх сонин биш болсоон Нөгөө манай НоВар гэсэн дэлдгэрүүд амьдуу хөөш? Орос Хятад орвол дайн дэгдэнэ!” гэх мэдээллийг нийтэлжээ.

Түүний уг постод 508 хүн хариу үйлдэл үзүүлж, 112 хүн сэтгэгдлээ бичин, 86 хүн шэйрлэжээ. Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн дийлэнх нь энэ мэдээлэлд итгэн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Уг мэдээллийг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа.

2023 оны тавдугаар сарын 29-ний өдөр НАТО-ийн Косово дахь энхийг сахиулагчид руу халдаж, олон улсын 25 орчим цэрэг шархадсан талаарх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гарчээ. Тухайлбал, Reuters, Al Jazeera, The Guardian, France24 гэх мэт хэвлэлүүдэд үйл явдлын талаар мэдээллийг гаргасан байна.

НАТО-гийн тэргүүлсэн энхийг сахиулах хүчний 25 цэрэг Косовогийн хойд хэсэгт гурван хотын захиргааны байрыг хамгаалж байх үед сербиүдтэй мөргөлдөж шархадсан байна.

2023 оны дөрөвдүгээр сард сербиүд орон нутгийн сонгуульд оролцохоос татгалзаж, Албани үндэстний нэр дэвшигчид 3.5 хувийн ирцтэйгээр сербиүдийн олонх болсон дөрвөн хотын даргын сонгуульд ялалт байгуулжээ. Сербиүд Косовогийн засгийн газраас угсаатны албани хотын дарга нарыг хотын захиргаанаас огцруулж, Белградаас санхүүждэг орон нутгийн захиргаанд ажилдаа эргэн орохыг зөвшөөрөхийг шаардаж жагсаж эхэлжээ. Үүний улмаас ийнхүү зэвсэгт мөргөлдөөн гарсан байна.

Сербийн жагсагчид НАТО-гийн цэргүүд рүү нулимс асгаруулагч хий, дуу алдуулагч гранат шидэж, НАТО-гийн машинуудыг Украины дайнд ашигласан Оросын тэмдэг болох Z үсэгтэй будгаар будсан тухай Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

Өөрөөр хэлбэл НАТО Серби рүү довтолсон гэдэг мэдээлэл ХУДАЛ, харин захиргааны байрыг хамгаалах явцдаа жагсагчидтай мөргөлдөж шархадсан байна.

Төстэй мэдээлэл

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар энэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, гурван улирлаар хичээллүүлэх болсон. Тиймээс амралтын хуваарьт ч өөрчлөлт ороод буй. Тодруулбал, нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 21-нээс эхлэх юм. Сүүлийн хэд хоногт нийгмийн сүлжээгээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдын амралтын хугацааг наашлуулах санал асуулга явуулж буй […]

Товч агуулга УИХ-ын чуулганы 2024.10.31-ний өдрийн хуралдаанаар Францын Орано групптэй хийх хэлэлцээртэй холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар байр сууриа илэрхийлэхдээ “Монголчууд хямдхан цахилгаантай болж чадах уу. Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо” […]

Товч агуулга Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.23-ны өдөр “Бидний үр хүүхэд туршилтын харх биш !!!” гэсэн лайв бичлэг оруулжээ. Хүний папиллома вирусийн эсрэг болон бусад товлолт вакцины талаар ярьсан уг видеог нягталж өгөх хүсэл ирсний дагуу нягталлаа. “Гардасил вакцины найрлагад орсон хөхөнцөр вирус нь тархины судасны хоригийг нэвтэрдэг бөгөөд өөрийнх нь төрөлх дархлаа буруу […]

Дахин нийтлэв… Товч агуулга: ОХУ-ын эхлүүлсэн дайнтай зэрэгцээд тус улсын суртал ухуулга цахим орчныг дамжин дэлхийн нийтийг хэрж байгаа билээ. Монгол Улсын хувьд Оросын хуурамч мэдээлэл, пропаганда цахим орчинд мөн идэвхтэй явсныг Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-ийн хийсэн мониторингийн судалгаа харуулав. Анх 2022 оны гуравдугаар сард ОХУ Украин руу дайн хийсний дараа MCIR цахим орчин […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх