“Казакстан. Уран олборлосон бүс нутаг. Хүний мөргүй, үхмэл орчин” гэх бичлэг ХУДАЛ

Аясаар Аясаар  (О.Цэнгэлсайхан) гэх фэйсбүүк хэрэглэгч 2025.02.12-нд  “Казакстан. Уран олборлосон бүс нутаг. Хүний мөргүй, үхмэл орчин. Монголчууд!!! ҮҮНИЙГ ХЭРХЭВЧ ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ …” гэсэн гарчигтай видеог постолжээ.

6.5К хүн шэйрлэсэн энэхүү бичлэгийг бид нягталлаа.

Google хайлтаар уг бичлэгийн хэсгийг хайж үзвэл 2023.03.04-нд Esen Media хэмээх youtube сувагт нэрээрээ тамгалж бичлэгийг хуваалцсан байна.

Уг суваг нь казах соёл, уламжлалын талаарх контентыг түгээдэг бөгөөд дээрх бичлэгийг оруулахдаа “Бидний зүрх сэтгэл үхэшгүй. Худал хуурмагийн тайтгарлыг харж байна. Толгой дээр чинь унах аз жаргалын цас, Энэ нь биелэх болно, хэзээ нэгэн цагт чи аз жаргалтай байх болно” гэсэн мөртийг казах хэлээр бичиж оруулжээ.

Харин Yandex хэрэгслийг ашиглан шалгавал 2023.01.08-ны өдөр Оросын сошиал медиа суваг болох VK-д Казахстаны мэдээллийн Lada.kz сайтаас уг бичлэгийг хуваалцсан байна.

Тус сайт уг бичлэгийг өөрийн инстаграм хуудаст 2023.01.03-нд нийтэлсэн бөгөөд тайлбартаа бичлэг дээрх газрыг 1898 онд Каспийн тэнгисийн зүүн эрэгт загас агнуур, далайн хавын үйлдвэрлэл явуулах зорилгоор байгуулсан, Караган гэдэг нэртэй жижиг суурин болохыг бичсэн байна. 1930 онд тус сууринд загасчдын артель байгуулагдаж байсан бол 1963 онд хамтын фермүүд хаагдаж, загасчид нүүж, суурин эзгүй хоосорсон талаар бичжээ.

Тиймээс Аясаар Аясаар  (О.Цэнгэлсайхан) гэх фэйсбүүк хэрэглэгчийн “Казакстан. Уран олборлосон бүс нутаг. Хүний мөргүй, үхмэл орчин. Монголчууд!!! ҮҮНИЙГ ХЭРХЭВЧ ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ …” гэх мэдээлэл нь батлагдсангүй.

Эх сурвалжууд:

  • Google
  • Yandex
  • Youtube
  • VK
  • Lada.kz

Төстэй мэдээлэл

НҮБ-ийн хүн амын сангийн Монгол дахь шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа “Монголын 10-15 насны 100 хүүхдийн 11 нь амиа хорлож байна. Энэ тоо бол Ази бүсдээ 5 дахин илүү үзүүлэлттэй байгаа” хэмээн МҮОНТВ-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа. Factcheck: ДЭМБ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран “Эрүүл мэндийн үзүүлэлт” сэдэвтэй […]

Өчигдөр буюу аравдугаар сарын 21-ний өдөр нэр бүхий сайтуудад Төрийн ордны баруун талын хашааг мөргөсөн осол гарсан бөгөөд жолооч нь цагдаагийн алба хаагч байсан талаар мэдээ гарсан. Уг мэдээлэлд “Аравдугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын ордны баруун талын хашааг автомашинаар мөргөсөн тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу хэргийг шалгахад, 25 настай М гэгч нь согтуурсан […]

Өнөөдөр цахим орчинд #nodain гэсэн бичиг бүхий шар даавуу барин Төрийн ордны зүүн талаар жагсаж буй иргэдийн зураг тархсан. “No double standart” иргэдийн хөдөлгөөний зохицуулагч  Д.Монголхүү мэдээлэл хийнэ гэх зарын дараа энэхүү зураг олон нийтийн сүлжээнд тархсан юм. Энэхүү зургийг нягталлаа. Юун түрүүнд тухайн зургийг хайлтын системд оруулахад 2021 оны наймдугаар сарын 9-ний өдөр Өдрийн сонины […]

Товч агуулга: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг болгож, иргэн бүрд 116,000 орчим төгрөгийн Цагаан сараас өмнө бэлнээр олгохоор төлөвлөж байгаа талаар тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат УИХ-ын чуулганы үеэр мэдээлэв. Энэ нь тус компанийн 2022 оны ногдол ашиг ажээ. 2024 оны УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэддээ ийнхүү ээлжит […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх