Гардасил вакцины найрлагад ийм хорнууд байна-ХУДАЛ

Товч агуулга

  • Вакцины найрлага дахь хөнгөн цагаан нь дархлаа тогтоцыг нэмэгдүүлж, урт хугацаанд хамгаалах тогтвортой хариу урвал үүсгэдэг.
  • Натрийн хлорид, L-гистидин нь дархлааг зохицуулах, антиоксидант, дархлааны Т эсийн Н2 рецепторыг идэвхжүүлдэг.
  • Полисорбат 80 нь вакцины хадгалах хүчинтэй хугацаанд вакцины найрлагад агуулагдах бусад бодисыг бэхжүүлдэг.
  • Натрийн борат нь нян үржихээс сэргийлэх үйлчилгээтэй байна.
  • Эдгээр бодис нь хүний биед ямар нэгэн гаж нөлөөгүй.

Жүрмэд Занаа гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.28-нд “ГАРДАСИЛ ВАКЦИНЫ НАЙРЛАГАД ИЙМ ХОРНУУД БАЙНА!!!!! ИЙМ ЮМААР ДАРХЛАА ТОГТООДОГ ГЭДЭГ ҮЛГЭРТ БҮҮ ИТГЭЦГЭЭЭ,, ХҮМҮҮС ЭЭЭЭЭ!!!!!!!!!” гэсэн пост оруулжээ.

Уг пост дахь агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

“Амин хүчил, аморф хөнгөн цагаан гидроксифосфат сульфат, нүүрс ус, L-гистидин, эрдэс давс, полисорбат 80, натрийн борат, витамин, мөөгөнцрийн уураг

  • Amino acids –
  • amorphous aluminium hydroxyphosphate sulfate, аморф хөнгөн цагаан гидроксифосфатын сульфат. ГАЖ НӨЛӨӨ НЬ:
  • АЛЦХАЙМЕР ӨВЧИН
  • ХОЖМЫН АМИОТРОФИК СКЛЕРОЗ
  • АНЕМИЯ
  • ЛЕКОЦИД
  • КОЛИТ
  • ШҮДНИЙ БУУЛЬ ӨРӨВСӨХ
  • БӨӨРНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА МУУДАХ
  • ЭЛЭГНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА МУУДАХ
  • МЭДРЭЛИЙН БУЛЧИНГИЙН ХЯМРАЛ
  • ОСТИОМАЛАСИЯ
  • ПАРКИНСОНЫ ӨВЧИН
  • ИДЭЭТ ӨРӨВСӨЛ
  • carbohydrates,
  • L-histidine,
  • mineral salts,
  • polysorbate 80″ гэжээ.

Монгол Улсад ашиглаж байгаа, ХПВ-ийн эсрэг вакцин нь АНУ-ын Мэрк Шарп & Дом Корпорацын Нидерланд улс дахь үйлдвэрт үйлдвэрлэгдсэн. Гардасил (Gardasil™) вакцины нэг хүн тун нь дараах найрлагатай байна. Үүнд дөрвөн хэв шинжийн L1 уураг болон нэмэлтээр Хөнгөн цагаан 225 мкг, Натрийн хлорид 9.56 мг, L-гистидин 0.78 мг, Полисорбат-80 50мкг, Натрийн борат 35 мкг агуулагдаж байна. Харин антибиотек болон нөөшлөгч бодис агуулаагүй.

Гардасил вакцинд L1 уургийн вирус төст мэдээллийг агуулдаг.

Вакцины найрлага дахь хөнгөн цагаан нь дархлаа тогтоцыг нэмэгдүүлж, урт хугацаанд хамгаалах тогтвортой хариу урвал үүсгэдэг

Натрийн хлорид 9.56 мг, L-гистидин 0.78 мг нь дархлааг зохицуулах, антиоксидант, дархлааны Т эсийн Н2 рецепторыг идэвхжүүлдэг.

Полисорбат 80 – 50 мкг нь вакцины хадгалах хүчинтэй хугацаанд вакцины найрлагад агуулагдах бусад бодисыг бэхжүүлдэг Натрийн борат нь нян үржихээс сэргийлэх үйлчилгээтэй байна.

Эдгээр бодис нь хүний биед ямар нэгэн гаж нөлөөгүй юм. Тухайлбал, вакцины найрлага дахь хөнгөн цагаан нь бидний өдөр тутмын хоол хүнс, бусад хэрэглээнээс авч байгаа хөнгөн цагааны хэмжээнээс хамаагүй бага байна.

Дээр дурдсан өвчлөлүүдтэй Хүний папилломавирусийн эсрэг Гардасил вакцин нь холбоотой гэсэн нотолгоо, үндэслэл алга. Харин уг вакцины аюулгүй байдал болон үр дүнг ДЭМБ болон олон улсад хийсэн судалгаа харуулж байна.

Вакцины найрлагын талаар өмнө нь баримт нягталсан мэдээллийг ЭНД дарж ээс уншина уу.

Иймд дээрх пост нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН ташаа мэдээлэл байна.

Эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээллийг албан ёсны, баталгаатай эх сурвалжаас авч, үргэлж нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байгаа билээ.

Эх сурвалж:

  • ДЭМБ
  • АНУ-ын Хүнс болон эмийн агентлаг
  • Халдварт өвчин судлал, хяналтын төв
  • ХСҮТ
  • ХӨСҮТ
  • ЭМЯ

Төстэй мэдээлэл

Чойдогийн Туул нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Монголд товлолт вакцинаас, 20 мянган хүүхэд аутизматай болж байна. Дөнгөж төрсөн нярайд хийж хорлодог. Вакцины бизнесчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдиг бурхны бэлэг, сорио нтр гэж мунхруулж, яаж асрах вэ энээ тэрээ гэхээс яагаад ийм болов гэдэг, асуудлын мөн чанарыг таниулдаггүй, судлуулдаггүй. Жич: эмч нар дэлхийн эмнэлэг, эмийн салбар бол бизнес болсон, […]

Цар тахлын хүнд үед хүн бүрийн данс руу 20,000 төгрөг хийх тухай “МАХН албан ёсны хуудас” нэртэй пэйжид оруулсан постыг 3.1 мянган хүн шэйрлэжээ. Тодруулбал, “Сайн байцгаана уу Энэ хүнд цар тахлын үеэр боломжийг атгах хүн бүрт туслаахаар боллоо. Хүн Бүрийн данс руу 20000 Төгрөг хийхээр боллоо Та Манай Махн албан ёсны хуудсыг дарж нэгдээд […]

УИХ-ын 2024 оны сонгуулийн 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт Ардчилсан Намаас нэр дэвшиж буй Ч.Лодойсамбуу болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар саунд сууж буй зураг цахим орчинд тараад байна. Уг зургийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Энэхүү зургийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар Нийслэл гэх цахим хаягнаас “Таны бодол?” гэсэн […]

Xemnel.com фэйсбүүк хуудаст “ХҮҮХЭД 7 НАСТАЙГААС СУРГУУЛЬД ОРУУЛАХ

УИХ-ын гишүүн асан М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа 2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны 18:55 цагт “ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал гаргасан байна” хэмээн мэдээлжээ. Бид энэхүү мэдээллийг үнэн эсэхийг холбогдох газруудаас тодрууллаа. Улсын онцгой комисст энэ санал ирсэн эсэх талаар Шадар сайдын хэвлэлээс 21:27 цагт тодруулахад “Хөл хориог сунгах эсэх талаар бүх яамдаас санал […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх