Гардасил тархины судасны хоригийг нэвтэлдэг бөгөөд саажилт үүсгэдэг-ХУДАЛ

Товч агуулга

  • Гардасил вакцин нь амьд болон идэвхжүүлсэн вирус агуулдаггүй тул вакцинаас үүдэж халдвар авах, эсвэл өвчлөх үндэслэлгүй.
  • Гардасил вакцин нь цусан дахь хорт бодисыг тархинд нэвтрүүлэх хэмжээний хүчтэй бодис агуулдаггүй.
  • Гардасил вакцины аюулгүй байдлын талаарх судалгаануудаар тархи, мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөтэй ямар нэгэн нотолгоо байхгүй.
  • Уг вакцин нь ХПВ-тэй холбоотой хорт хавдрын эрсдэлийг эрс бууруулдаг, аюулгүй бөгөөд үр дүнтэй болох нь нотлогдсон.

Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.23-ны өдөр “Бидний үр хүүхэд туршилтын харх биш !!!” гэсэн лайв бичлэг оруулжээ.

Хүний папиллома вирусийн эсрэг болон бусад товлолт вакцины талаар ярьсан уг видеог нягталж өгөх хүсэл ирсний дагуу нягталлаа.

“Гардасил вакцины найрлагад орсон хөхөнцөр вирус нь тархины судасны хоригийг нэвтэрдэг бөгөөд өөрийнх нь төрөлх дархлаа буруу ажиллаж, тархины эд, тархины судасны ханыг гэмтээдэг бөгөөд саажилт үүсгэдэг, амь насанд аюул учруулдаг болохыг олон улсын судалгааны баримтууд байна.

Эм тариа бол тархины хоригийг нэвтэрдэггүй. Тархины хориг гэдэг нь тухайн бие эрхтэнд орж ирсэн гаднын биетүүдийг дархлааны эсүүдээрээ дамжуулан хянаж байдаг. Энэ тогтолцоог нь болохоор хөхөнцөр вирус нь нэвтэрдэг буюу аюулгүйн санд нэвтэрдэг. Тархины хоригийг нэвтэрч цусанд орох бөгөөд ингэснээр тархины судасны ханыг гэмтээдэг, хүний биеийн дархлаа буруу ажиллаж, гаднаас орж ирж байгаа гадны биетийг идэх явцдаа ханаа гэмтээдэг, хүний мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг”.

Гардасил вакцин нь амьд болон идэвхжүүлсэн вирус агуулдаггүй. Зөвхөн хүний пипилломавирусийн гадаргуугийн L1 уургийн вирус төст мэдээллийг агуулсан хэсгээс уг вакциныг бэлтгэдэг байна. Тиймээс вакцинаас үүдэж халдвар авах, эсвэл өвчлөх үндэслэлгүй байна.

Видеонд яригдаад буй тархины хориг гэж хэлсэн нь blood-brain barrier буюу цусан дахь хорт бодисыг тархинд нэвтрэхээс сэргийлэх механизм бүхий мембран ажээ. Харин Гардасил вакцины найрлагад энэхүү механизмыг эвдэж, нэвтлэх хэмжээний хортой бодис агуулагддаггүй байна.

Мөн Гардасил вакцины аюулгүй байдлын талаарх судалгаануудаар тархи, мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөтэй ямар нэгэн нотолгоо гараагүй ажээ. 2013 онд л гэхэд нэг сая охид Гардасил вакцинд хамрагдсанаас ийм тохиолдол бүртгэгдээгүй байна.

Мөн Даллас дахь Техасын их сургуулийн механик инженерчлэлийн дэд профессор Жэнпэн Цинь цусны судас, эд эсийн сүлжээгээр тийм амар дамжих өнгөрдөггүй болох тухай AFP агентлагийн баримт нягтлагчдад тайлбарлажээ.

ХПВ-ийн эсрэг вакцинд хамрагдалтын 10 сая гаруй тайланд үндэслэн судлахад саажилт үүсгэсэн гэсэн тохиолдол ховор буюу 22 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс гурван тохиолдлыг хамаатуулж ол дээр эрсдэавч үзэж болох ч нотлох баримт маш сул байсан гэдгийг тэмдэглэжээ. Энэ нь вакцин хийсэн хүмүүсийн тоотой харьцуулахад маш бага дүн юм.

Гардасил бол ХПВ-тэй холбоотой хорт хавдрын эрсдэлийг эрс бууруулдаг, аюулгүй бөгөөд үр дүнтэй вакцин болох нь нотлогдсон.

Иймд дээрх агуулга нь олон нийтийг төөрөгдүүлсэн ХУДАЛ мэдээлэл байна.

Эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээллийг албан ёсны, баталгаатай эх сурвалжаас авч, үргэлж нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байгаа билээ.

  • Эх сурвалжууд:
  • ЭМЯ
  • ХӨСҮТ
  • АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв
  • AFP агентлаг
  • АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төв

Төстэй мэдээлэл

Дэлхийн улс орнууд вакцинаа зогсоож эхэлсэн гэсэн пост сүүлийн үед цахим орчинд гараад байна. Тухайлбал, Sanjaajamts Chimgee гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.01.25-нд “ХУУРАМЧ ТАХАЛ ГЕНОЦИТ НЬ ИЛЧЛЭГДЭЖ ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ВАКЦИНАА ЗОГСООЖ БХАД МОНГОЛЧУУД МУТАЦЫН ҮЛГЭРТ НЬ ИТГЭЖ ХОРОО ШАХУУЛЖ БДАГ АРАГГҮЙ МУНХАГ АЙМХАЙ ХУВИА ХИЧЭЭГЧ АРД ТҮМЭН ЮМАА” гэсэн пост оруулсныг 110 хүн шэйрэлжээ. Энэ […]

Товч агуулга Хүүхдийн хөгжлийн гаж нөлөөтэй холбоотойгоор КОВИД-19-ийн

Дахин нийтлэв… Товч агуулга Handaa Byamba гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.23-нд “7 жилийн өмнө 2018 онд судлаач, эдийн засагч Х. Болорболд, доктор Б.Жаргалмаа нар умайн хүзүүний хорт хавдрын эсрэг гэх АНУ-ын вакцины талаар ийнхүү ярьсныг Юутуб дээрх Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш нэртэй ярилцлагаас хэсэгчлэн орууллаа” гээд видео хуваалцжээ. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: 9:02 минут үргэлжлэх уг […]

Товч агуулга mRNA болон уламжлалт вакцин аль аль нь тухайн өвчнийг үүсгэхгүй, халдвар тээгч болохгүй, зөвхөн биеийн дархлааны хариу урвалыг өдөөдөг. Хүүхэд байхдаа хийлгэдэг товлолт вакцинуудын үр дүнд жил бүр 4 сая хүний амь аврагддаг. КОВИД-19 вакцины үр дүнд жилд 14.4 сая хүн нас барахаас сэргийлсэн. 5-11 насныхныг 22,521,778 тунгаар дархлаажуулахад миокардитийн 23 баталгаажсан тохиолдол […]

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахад цөөн хоног үлдээд байна. Factcheck.mn сайт нэр дэвшигчид болон намуудын сонгогчдод ярьсан зүйлээс нягтлан хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Бүгд найрамдах намын дарга, энэ удаагийн сонгуульд ШИНЭ-ээс өрсөлдөж буй Б.Жаргалсайхан тус эвслийн нэр дэвшигчдийн уулзалтын үеэр хэлсэн үгийг нягталж шалгалаа. Тэрбээр Сүхбаатар дүүрэг буюу 24-р тойрогт ШИНЭ эвслээс […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх