Умайн хүзүүний хорт хавдраар анхаарал татсан орон биш – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Товч агуулга

  • Умайн хүзүүний хорт хавдрын нийт тохиолдлын 60 хувь нь Ази тив бүртгэгддэг.
  • Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөр Азидаа 4, хавдрын шалтгаант үхлийн тохиолдлоор 5-д бичигджээ.
  • Манай улс 100,000 хүн тутамд умайн хүзүүний хорт хавдрын 20.2 тохиолдлоор дэлхийд 53-т бичигдсэн байна.
  • Эдгээр нь дээрх өвчлөл анхаарал татах хэмжээнд байгааг илтгэж байна.

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.19-нд

“Дэлхийн улс орнуудын 100к хүн тутамд ноогдох умайн хорт хавдарын жагсаалтыг олж үзлээ Эхний 50д л лав МОНГОЛ УЛС алга Яахав дээ бас 1юмаар ч гэсэн анхаарал татсан орон биш л юм байна” гэсэн пост оруулжээ.

Уг постыг нягталлаа.

Умайн хүзүүний хорт хавдрын нийт тохиолдлын 60 хувийг Ази тив эзэлдэг бол Ази тивдээ Монгол Улс дөрөвдүгээрт бичигдэж байгаа нь бахархах үзүүлэлт огт биш байна.

Тодруулбал, 2022 оны байдлаар дэлхий даяар умайн хүзүүний хорт хавдрын 662,301 тохиолдол бүтгэгдсэнээс 60 хувь нь буюу 397,082 нь Азид бүртгэгдсэн байна. Харин Азийн орнуудаас Монгол Улс 100,000 хүн тутамд ноогдох хавдрын тохиолдлоор 4-т, хавдрын шалтгаант үхлийн тохиолдлоор 5-д бичигджээ.

ДЭМБ-ын Хорт хавдрын судалгааны Олон улсын агентлагаас гаргадаг хорт хавдрын ажиглалтын жагсаалтыг 2022 оны байдлаар гаргасан бөгөөд Монгол Улс 100,000 хүн тутамд умайн хүзүүний хорт хавдрын 20.2 тохиолдлоор дэлхийд 53-т бичигдсэн байна.

2022 оны байдлаар дэлхий даяар умайн хүзүүний хорт хавдрын 662,301 тохиолдол бүтгэгдсэний 60 хувь буюу 397,082 нь Азид бүртгэгджээ.

Харин Азийн орнуудаас Монгол Улс 100,000 хүн тутамд ноогдох хавдрын тохиолдлоор 4-т, хавдрын шалтгаант үхлийн  тохиолдлоор 5-д бичигдсэн нь Азидаа тэргүүлж байгаа орнуудын нэг байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөрөө Азид эхний тав, дэлхийн 190 гаруй орноос 53-т эрэмбэлэгдэж байгаа нь анхаарал татахуйц ноцтой хэмжээнд байгааг илтгэж байна.

Иймд Tserenkhuu Ishtseden-ийн нийтэлсэн пост дахь дээрх агуулга олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

Эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээллийг албан ёсны, баталгаатай эх сурвалжаас авч, үргэлж нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байгаа билээ.

Эх сурвалжууд:

  • ДЭМБ
  • Хорт хавдрын судалгааны Олон улсын агентлаг
  • ЭМЯ
  • ХӨСҮТ

Төстэй мэдээлэл

Tserenkhuu Ishtseden нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “16.07.21 ПАЛ ХИЙСЭН МЭДЭЭ” гэсэн нэгэн линкийг постолжээ. Тэрбээр “Жунгаа вакцины үр дүн хүмүүс өөрсдөө халдвар аваад эдгэснээс үүссэн эсрэг биетэд ч хүрэхгүй байгааг эцсийн байдлаар тогтоожээ. Энэ тухай бараг бүх агентлагууд мэдээлж байна. Хятад улс энийгээ хүлээн зөвшөөрсөн нь “хохь чинь” гэж байгаа юм шиг… БиоНТех вакцинаас 10 дахин […]

Товч агуулга Хишигдалай Амартүвшин гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.10.13-ныд өдөр “Жирэмснээс хамгаалах эм  жороор олгогддог болжээ хө !” гэсэн пост оруулжээ. 924 хүн хариу үйлдлээ илэрхийлж, 245 хүн коммент бичин, 122 хүн шэйрэлсэн уг постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж […]

Товч агуулга Ganbayar Batsuuri гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.04-ний өдөр “УРАНЫГ ГАЗРЫН #ГҮНД УУСГАН ОЛБОРЛОХ АРГЫН ТУХАЙ ‼” гэсэн пост нийтэлжээ. Уг пост дахь агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Пост дахь мэдээллийг хүргэвэл: “Газрын гүн рүү өрөмдөж гаргасан цооногоор ураны чулуулаг руу хүхрийн хүчил устай хамт шахаад хэдэн сар болгодог. Газрын гүнд хүхрийн хүчил […]

Товч агуулга Мягмартогтох Далай гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.10.15-ны өдөр “Мана-4 гэдэг танг хүртэл жороор олгодог болжээ” гэсэн пост оруулжээ. Уг пост нийтлэгсэн дөрвөн цагийн хугацаанд 62 хүн хариу үйлдэл үзүүлж, нэг хүн цааш түгээж, 19 хүн сэтгэгдэл бичжээ. Дээрх агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 […]

Tulga Dandii хэмээн фэйсбүүк хаягнаас “Хятад вакцины 2-р тун бол үхлийн аюултай эрсдэл” гэсэн постыг тавдугаар сарын 17-нд хуваалцжээ. Уг постыг 1.8К хүн шэйрлэж, 147 хүн коммент бичиж, 143 хүн лайк дарсан байна.  Тус постод “Хятад вакцины найрлагад хялгасан судасны дотор талын ханын гялгар гадаргуу үүсгэгч эд эсийг идэмхий натри шиг идэн хялгасан судасны цусны […]

Товч агуулга Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хаягтай эмэгтэй “Урьдчилан сэргийлэх нэрээр Өвчин тарихаа ЗОГСОО л доо !!! ГАРДАСИЛ-ыг нөхөн тарихыг чинь эсэргүүцэж бна !!! ШЭЙР …” гэсэн гарчигтай лайв видеог 2024.12.05-нд нийтэлжээ. Уг лайвын үеэр ярьсан мэдээллүүдийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. “Аутизмтай хүүхдүүд Монголд маш их болж байгаа. Уг нь ховор байсан. Үүний […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх