100тн шорооноос ердөө 1% ураныг ялган авдаг – ТАШАА

Товч агуулга

  • Нигер улсын Сомаир уурхай 50-60 метрийн гүнээс ураныг ил аргаар олборлодог бөгөөд агуулга нь дунджаар нэг тонн тутамд 2.8 кг байдаг бол Казахстаны КАТКО газар доор уусган олборлох технологи ашиглан 400-500 метрийн гүнээс тонн хүдэр тутамд 0.8 кг уран олборлодог.
  • Дорноговь дахь Зөөвч-Овоо уурхай 170-200 метрийн гүнээс уусган олборлох аргаар уран олборлох ба нэг тонн хүдэрт дунджаар 0.2 кг уран агуулагддаг байна.
  • Өдгөө дэлхий дээр олборлож байгаа нийт ураны 70% орчмыг ГДУО аргаар гарган авч байна.
  • Газар доор уусган олборлох технологи нь газар дээр ил овоолго шороо гаргахгүй, хөрс хөндөж, бохирдол үүсгэдэггүй гэдгээрээ байгаль орчинд хор багатай аргад тооцогддог.

Цогбадрахын Болор-Эрдэнэ гэх фэйсбүүк хэрэглэгч 2025.01.02-ны өдөр “Ураны хүдрийн агууламжаас хамаарч 100тн шорооноос ердөө 1% ураныг ялган авдаг ба 99% нь цацраг овоолого хаягдал болж үлддэг” гэсэн пост оруулжээ.

Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Монгол Улсын Засгийн газартай хамтран уран олборлох төсөл хэрэгжүүлэх гэж буй “Орано майнинг” группийн үйл ажиллагаа явуулдаг уурхайнуудын ураны агуулгын талаарх мэдээллийг шалгалаа.

Нигер улсын Сомаир уурхайд газрын хөрснөөс 50-60 метрийн гүнээс ураныг ил аргаар олборлодог бөгөөд агуулга нь дунджаар нэг тонн тутамд 2.8 кг уран байдаг байна.

Коминакийн уурхай нь гүний уурхай бөгөөд нэг тонн хүдэр дэх ураны агууламж нь 3.15 кг аж.

Казахстан улс дахь КАТКО уурхай газар доор уусган олборлох технологи ашиглан 400-500 метрийн гүнээс уран олборлодог. Тус уурхайн ураны агууламж тонн хүдэр тутамд 0.8 кг ажээ.

Канад улс дахь MакАртур Риверийн Ки Лейкийн уурхай бүр 600 метрийн гүнээс уран олборлодог бөгөөд тонн хүдэр дэх ураны агуулга 82 кг байна.

Сигар Лейк уурхай мөн 450 метрийн гүнээс уран олборлодог ба нэг тонн хүдрээс дунджаар 126 кг уран гарган авдаг ажээ.

Харин Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь Зөөвч-Овоо уурхайд 170-200 метрийн гүнээс уран олборлох гэж буй. Тус ордын ураны агуулга нэг тонн хүдэрт дунджаар 0.2 кг ажээ.

Тус төсвийн хувьд “Бадрах Энержи” компани газар доор уусган олборлох буюу дэлхийн нийт ураны 70 орчим хувийг олборлож буй, байгаль орчинд хамгийн сөрөг нөлөө багатай технологи ашиглан олборлолт явуулах юм.

Өөрөөр хэлбэл, нэг литр тутамд 1 мг хүхрийн хүчил хольсон уусмалыг газрын гүн рүү тусгайлан гаргасан, үл нэвчих цооногоор шахаж, ураны хүдрээс ураныг уусган буцаан соруулж авах битүү цикль ашиглан олборлох юм. Тиймээс газар дээр ил овоолго шороо гаргахгүй, хөрс хөндөж, бохирдол үүсгэхгүй юм.

Тиймээс Цогбадрахын Болор-Эрдэнэ гэх фэйсбүүк хэрэглэгчийн оруулсан пост дахь агуулга олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН ташаа мэдээлэл байна.

Эх сурвалж:

  • Дэлхийн цөмийн ассоциац
  • “Орано Майнинг” групп
  • “Бадрах Энержи” ХХК

Төстэй мэдээлэл

Товч агуулга Bolormaa Natsagdorj гэх фэйсбүүк хэрэглэгч “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин туршиж бгаад Гейтсийн сан Энэтхэгээс хөөгдөж бсан юм бна. Сөрөг нөлөөнөөс нь охид амиа алдаж, зарим нь эмгэгтэй болжээ” гэсэн пост нийтэлжээ. Уг постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: 2007 онд Энэтхэгийн Засгийн газрын Анагаах ухааны судалгааны зөвлөл болон хоёр […]

Товч агуулга Украинд АНУ-ын ажиллуулдаг, биологийн зэвсгийн ямар ч лаборатори байхгүй. АНУ-ын Батлан хамгаалах яам болон Украины Эрүүл мэндийн яам 2005 оноос хойш нийгмийн эрүүл мэндийн лабораториудыг сайжруулах, халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэ нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Бүгд Найрамдах улсуудад хэрэгжиж байсан үй олноор хөнөөх зэвсгийн аюулыг бууруулах зорилгоор […]

Жижиг, дунд үйлдвэрийн газар хэвлэл мэдээллийн 10 байгууллагатай 1.78 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан баримт цахим орчинд ил болоод буй. Уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу уг гэрээнд багтсан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Шилэн дансанд байршуулсан энэхүү гэрээ нь “Шинэ хоршоо хөдөлгөөний бодлого, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт болон цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг […]

FactCheck.mn сайттай ижил нэр бүхий facebook хуудаст “Эрдэнэс

news.mn сайт 2021.12.21-ний өдөр “Хятад улс албан ёсоор крипто валютыг гаргав” гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ. Уг мэдээнд “Дэлхийн олон улсын засгийн газар болон томоохон банкнуудын айдас биеллээ олжээ. Учир нь Хятад улс крипто валют, блокчэйн технологийн салбарт нэг алхам урагшилж, өөрсдийн албан ёсны койноо гаргав. Хятадын засгийн газраас уг шинэ койныхоо маркетинг, худалдан авалтыг “YuanPay […]

Pfizer компанийн ажилчдын цахим шуудан задарч, тус компанийн

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх