Factcheck: Ураны хайгуул, олборлолт усны чанарт нөлөөлөөгүй

Товч агуулга

  • Дорноговь аймгийн гүний ус байгалиасаа эрдэсжилт ихтэй нь тогтоогдсон.
  • Зөөвч-Овоо төслийн эргэн тойрны хөрс болон усалгаанд ашигладаг 18 худгийн усыг шинжлэхэд хөрс, ургамал, малын мах, сүүний дээжид хортой био идэвхт металл хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээгээр илрээгүй.
  • Тухайн газар нутгийн хөрс болон байгаль экологийн тогтолцоо бохирдоогүй.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа.

“Ураны хайгуул ба туршилтын олборлолт малчдын худгуудын усны чанарыг муутгасан. Малчид цэвэр усаа холоос авч байна”. 

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг, Зөөвч-Овоо ордод 1996 оноос хойш хайгуулын ажил хийж, 2013 онд ураны ордын нөөцийг албажуулан бүртгүүлсэн байдаг. Улмаар 2021-2023 онд Зөөвч-Овоо ордод газар доор уусган олборлох үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай гүйцэтгэж, үр дүнгээ танилцуулсан. Үүнээс өмнө 2011 онд газар доор хүхрийн хүчлийн сулруулсан уусмалаар уусгалт хийх технологиийн туршилт явуулсан байдаг.

30 орчим жилийн энэ хугацаанд Засгийг газраас гурван ч удаа Ажлын хэсэг байгуулж, “Бадрах Энержи” компанийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд ямар нэгэн нөлөөлөл үзүүлж буй эсэхийг шалгаж байв.

Эндээс 2020 онд байгуулсан Ажлын хэсэг 2011 онд явуулсан туршилтаас ус, хөрсөнд ямар нэг нөлөөлөл үүссэн эсэхийг тогтоохоос гадна ерөнхийдөө тухайн бүс нутгийн хөрс, усны суурь нөхцөл ямар байгааг тогтоох зорилгоор ажилласан байдаг. Ингэхдээ дээжийг шинжилгээний олон лабораторид хийсэн бөгөөд Дорноговь аймгийн гүний ус байгалиасаа эрдэсжилт ихтэй нь тогтоогдсон байдаг. Мөн хүхрийн хүчлийн сулруулсан уусмалаар газрын доорх ус бохирдсон гэсэн үндэслэл тогтоогдоогүй болохыг нийтэд мэдээлж байв.

Мөн Засгийн газраас үүрэг болгосны дагуу ШУА-ийн Ажлыг хэсгийн гишүүд 2021.07.21-25-нд “Бадрах Энержи” компанийн үйлдвэрлэлийн талбайд ирж төсөл хэрэгжиж буй газрын хөрснөөс 62 дээж авч шинжлэх, иргэдийн унд болон малын усалгаанд ашигладаг 18 худгийг хамруулан усны судалгаа хийсэн байдаг.

Судалгаагаар олборлолт хийхээр төлөвлөж буй талбайн хөрс, ургамал, малын мах, сүүний дээжид хортой био идэвхт металл хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээгээр илрээгүй.

Тухайн газар нутгийн хөрс болон байгаль экологийн тогтолцоо бохирдоогүй. Хүн, малын ундны усны худгуудын усанд фтор, хүнцэл, ураны агуулга байгалиасаа өндөр, ундны усны стандартын шаардлагыг хангадаггүй гэж үзсэн байна.

Тиймээс ураны хайгуул судалгаа усны чанарыг муутгасан нь үндэслэлгүй байна. Үүнийг “Бадрах Энержи” компанийн үйл ажиллагаанд Засгийн газраас гурван удаа байгуулсан Ажлын хэсгийн шалгалтын дүн нотолж байна. 

Иймд ураны хайгуул усны чанарыг муутгасан гэдэг нь нотлогдохгүй, ТАШАА мэдээлэл байна.

Эх сурвалжууд:

  • Шинжлэх Ухааны Академи
  • Засгийн газрын Ажлын хэсгийн мэдээлэл
  • Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын мэдээлэл
  • iKon.mn
  • Arslan.mn

Төстэй мэдээлэл

@z_munkhsaikhan гэх твиттер хаягтай иргэн 2023.09.27-нд барилгын газар олголттой холбоотой дараах жиргээг оруулжээ. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн жиргээний доор “Сайдаа УБ хотод ийм газарт 15-23 давхар барилга барих зөвшөөрлийг 2023/09 сард ичихгүй өгсөн байна. Авилга 2 барилга гэж харж байна. Юун түгжрэл шийдэх. Үүндээр анхаарч өгөөч.” гээд доорх зургийг хавсаргасан байна. Энэхүү мэдээллийг нягтлах хүсэлт […]

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгалан өнөөдөр тохиож буй Улаанбаатар хот үүсэж хөгжсөний түүхт 381 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэхдээ “Түүнчлэн онцлон нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд, Нийслэлчүүд бид өмнөө тулгамдсан хамгийн том асуудал болох утаанаасаа салсан бахдам амжилттайгаар 381 жилийн ойтойгоо золгож байна” хэмээн дурдсан юм. Мэндчилгээнд дурдсан “УТААНААС САЛСАН БАХДАМ АМЖИЛТ” гэсэн үгс үнэхээр бодит байдалтай нийцэж […]

Товч агуулга Jamts Dugar гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.10.19-нд “ФРАНЦ 30 ЖИЛД МОНГОЛД УРААНААР 3 ТЭРБУМ $ БАЙХАД, ОРОС ЖИЛ БҮР МОНГОЛД ХИЙН ХООЛОЙГООР 3 ТЭРБУМ $ ӨГЬЕ ГЭЖ БАЙНА ! СПАСИБО ❤” гэсэн постыг оруулсныг 470 хүн цааш түгээсэн байна. Энэхүү постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Франц улсын төрийн өмчит “Орано” группийн […]

Товч агуулга Аль ч вакцин хүний ДНХ-тэй харилцан үйлчлэлд орж, ямар нэгэн өөрчлөлт үзүүлэх боломжгүй. Тийм учраас хавдар үүсгэж чадахгүй. КОВИД-19-ийн эсрэг вакцин биш, харин коронавирусийн халдвар нь үрэвсэл болон цусны бүлэгнэл бөгөөд зүрхний шигдээсээс эхлээд цус харвалт, эрхтнүүдийг гэмтээх хүртэл хүндрэл үүсгэдэг. Эх Оронч Бүсгүйчүүд гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.09.10-ны өдөр “Вакцин хийлгүүлсэн хүмүүс цусаа […]

2021 оны аравдугаар сарын 9-ний өдөр Miniih – Минийх нэртэй фэйсбүүк хуудаст “Ажилгүй залууст 1 сая төгрөгийн тэтгэмж өгч эхэллээ” гэсэн гарчиг бүхий мэдээллийг оруулжээ. Уг мэдээллийн доор хүмүүс халамжийн бодлогоо зогсоох талаар, ажил хийж буй хүмүүсийн татварын мөнгөөр ажилгүй хүмүүсийг тэтгэж байгаа тул зогсоохыг шаардсан агуулга бүхий сэтгэгдлүүдийг үлдээжээ. Дээрх мэдээллийг нягталлаа. Уг мэдээллийн […]

Товч агуулга: Factcheck: Франц улсад үйлдвэрлэсэн энэхүү бүтээгдэхүүн нь боломжит хүнд металлын илүүдэл, эрдэс бодис, элемент, витамин болон исэлдэлтийн стрессийн биологийн хүртээмжийн бодит үнэлгээг хийдэг гэжээ. Гэхдээ тус бүтээгдэхүүний албан ёсны вэбсайтын доорх хэсэгт “SoCheck нь эмнэлгийн бүтээгдэхүүн биш, харин хүн бүр эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сайжруулах боломжийг олгодог амьдралын хэв маягийн бүтээгдэхүүн юм. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх