ОХУ-ын ГЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Захарова биднийг үг хэлэх эрхгүй фашистууд гэж хэлсэн-ХУДАЛ

Товч агуулга

  • Энэхүү агуулгаар хайлт хийхэд ОХУ-ын дотоод цахим платформ VK.com-оос өөр илэрц олдсонгүй.
  • Уг постыг нийтэлсэн ИА «Панорама» гэх суваг нь баталгаагүй эх сурвалж болохыг анхааруулж байна.
  • ОХУ-ын ГЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Захарова биднийг үг хэлэх эрхгүй фашистууд гэж хэлсэн гэх агуулга ХУДАЛ байна.

@ShirnenM гэх жиргээч 2024.02.14-нд “Оросын ГЯны хэвлэлийн төлөөлөгч Захарова биднийг үг дугарах эрхгүй онигор фашистууд гэнэ” гэсэн жиргээг оруулжээ.

Тус агуулгыг нягталж өгөх хүсэлт иргэнээс ирсний дагуу нягталлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын нэг гол мэдээллийн суваг болох Fox News-ийн хөтлөгч асан Такер Карлсонтой ярилцахдаа түүхэн хил хязгаарыг сэргээх оролдлого хийснийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж шүүмжилж, Х буюу Твиттерт байр сууриа илэрхийлсэн нь Монголын төдийгүй олон улсын анхаарлыг татаад буй.

Монголын түүхэн газрын зураг бүхий түүний жиргээг эш татаад “Косорылым фашистам слова не давали: Мария Захарова отвергла претензии экс-президента Молнголии на российские территории” гэсэн гарчигтай мэдээ бүхий постыг  @ShirnenM болон бусад Х хэрэглэгчид шэйрэлжээ.

Энэхүү агуулгаар хайлт хийж үзвэл ОХУ-ын дотоод цахим сүлжээний платформ болох VK.com дахь ИА «Панорама» гэх суваг уг постыг 02.12-нд түгээснээс өөр илэрц гарч ирсэнгүй. Уг постыг 15К хүн уншиж, 169 хэрэглэгч цааш түгээсэн байна.

ИА «Панорама» гэх хаягт хандаж үзвэл “Panorama.pub холбоос сэжигтэй харагдаж байна. Ямар нэгэн эрсдэлээс зайлсхийхийн тулд найзаасаа илгээсэн байсан ч бүү нээ.

Хэрэв та холбоосыг дагахаар шийдсэн бол нууц үг, утасны дугаар, дебит картын мэдээлэл болон бусад хувийн мэдээллээ бүү оруулаарай.” гэсэн анхааруулга гарч ирж байна.

Өөрөөр хэлбэл, тус хаяг нь хуурамч болон тоглоом тохуу хийсэн мэдээлэл түгээдэг тул ийнхүү үнэлж, олон нийтийг ташаа мэдээлэлд автахаас сэргийлжээ.

Тиймээс ОХУ-ын ГЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Захарова биднийг үг хэлэх эрхгүй фашистууд гэж хэлсэн гэх агуулга нотлогдсонгүй буюу олон нийтийг төөрөгдүүлсэн ХУДАЛ мэдээлэл байна.

Аливаа мэдээллийн эх сурвалжийг нягталж, баталгаатай эх сурвалжаас авч байхыг Factcheck.mn сануулсаар байна.

Эх сурвалжууд:
Төстэй мэдээлэл

Фэйсбүүкт Tserenkhuu Ishtseden хаягтай хэрэглэгч “Сэрэмжлүүлэг. Синофармын вакцин бол коронавирус мөн болохыг Сейшлийн арлууд гэдэг улс нотолчихлоо! Манайх ч гэсэн! Хүүхдэд вакцин шахах нь эрсдэлтэй байна” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: 100 мянган хүнтэй, Африк тивд харьяалагдах Сейшелийн арлууд улс нь хүн амынхаа 60-с дээш хувийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалтын хувиараа дэлхийд тэргүүлж буй боловч сүүлийн […]

“Украины дээгүүр иргэний ямар ч улсын агаарын тээвэр нисэхгүй байгаа юм байна. Буудчихна гээд. Тэгсэн чинь ганц онгоц нисэж байсан нь манай “МИАТ” гэнэ ээ. Хөөрхөн үү?” гэсэн постыг ulsturch.mn гэх фэйсбүүк хуудас өчигдөр оруулсан. Украины агаарын замыг тойрсон шар онгоцууд дунд Украины агаарын хилээр явж буй цэнхэр онгоц бүхий зурагтай энэхүү мэдээлэл өнөөдөр олон […]

Товч агуулга ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам болон бусад өндөр албан тушаалтнууд Украины нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй автомашины дүрс бичлэгт хоёр хүнийг үхсэн украинчуудын дүрд тоглуулан харуулсан байна. Тэд Telegram болон Twitter дээр энэ тухай мэдээлэхдээ нэг хүн гараа хөдөлгөж байхад нөгөө хүн машины толинд сууж байгаа дүрс бичлэгийг харуулсан гэж нийтийг төөрөгдүүлжээ. Энэ үеийн […]

Фэйсбүүк дэх “1072 huvitsaa” гэх хаягт нэгдүгээр сарын

Өдөрт олон амьсгалах нь зүрхний шигдээс болох эрсдлийг

Билгүүн номч Бямбын Ринчен, Домогт “Битлз” хамтлагийн гишүүн асан, хөгжимчин, ая зохиогч Жон Леннон нарын зураг ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр түгээд буй.  Уг зургийг бид нягтлахад эвлүүлэг болох нь нотлогдлоо. Тодруулбал, Жон Ленноны уг зураг нь 1974 оны наймдугаар сарын 29-нд Нью-Йорк хотноо гэрэл зурагчин Боб Груэний авсан зураг ажээ. Боб Груэн энэ зургийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх