Хэзээ ч вирусээр хорт хавдар үүссэн тухай нотолгоо байхгүй!!!” – ХУДАЛ

Товч агуулга

  • Зарим вирус шууд болон шууд бусаар хорт хавдар үүсгэдэг болохыг шинжлэх ухаан хэдийн тогтоосон.
  • Улаанбурхан, улаанууд, салхин цэцэг гэх мэт зарим вакцин олон арван жил, бүр насан туршийн дархлааг бий болгодог.
  • ХПВ-ийн халдварын эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрүүд нь дархлаажуулж буй нас, хэрэгжилт зэрэг хүчин зүйлээс хамаарч умайн хүзүүний хорт хавдрын түвшинг улс орнуудад 63-90%-иар бууруулж чаддаг болох нь нотлогдсон.
  • Монгол Улсад 2012 онд ХПВ-ийн вакцинд хамрагдсан охид ХПВ-16, 18-р хэв шинжийн эсрэг 90%-100% дархлаатай, хамгаалагдсан хэвээр байна.

Батсайхан Амараа Амартүвшин гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.12.02-нд вакцины талаарх дараах постыг оруулжээ.

Уг постод “Хэзээ ч вирусээр хорт хавдар үүссэн тухай нотолгоо байхгүй!!!

2-3 жилээс илүү хугацаанд хүний дархлаанд санамж үлдээх шу байхгүй!!!

100к хүүхдэд тарьж хордуулж байж 3 хүүхдийг 30-40 жилийн дараа үүсэж магадгүй хавдрыг 66-83% тай бууруулна ийм тэнэглэлд итгэх үү???

Умайн хүзүүний хорт хавдрын 200 хэв шинжээс 4 хэв шинжид нь нөлөөлөх вакцин нэртэй хор : чамайг насан туршдаа эм эмнэлэгийн хамааралтай явдаг үхдэл болгож бүх олсон мөнгийг чинь эм эмчилгээнд сорж идэх боолчлолын бодлого!!!

Олон хүүхдүүдийг аврах хэрэгтэй байна” гэжээ.

Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

“Хэзээ ч вирусээр хорт хавдар үүссэн тухай нотолгоо байхгүй!!!”

Зарим вирус шууд болон шууд бусаар хорт хавдар үүсгэдэг болохыг шинжлэх ухааны судалгаагаар хэдийн тогтоосон. Тухайлбал, дараах вирусүүд эсийн механизмыг өөрчлөх, архаг үрэвслийг дэмждэг ба энэ нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Хавдар үүсэх шалтгаан болдог вирусүүдээс дурдвал:

Хүний папилломавирус (ХПВ):

Хүний папилломавирусийн мэдэгдэж байгаа 200 хэв шинж байдаг. Үүнээс ХПВ-16, ХПВ-18 нь хамгийн өндөр эрсдэлтэй хэв шинжүүд бөгөөд нь умайн хүзүү, шулуун гэдэс, ам залгиур зэрэг эрхтэний хорт хавдар үүсгэдэг.

Гепатит В (HBV), Гепатит С (HCV):

Эдгээр вирус нь элэгний хорт хавдартай хамаатай. Гепатит В, С-ийн архаг халдвар нь элэгний эсэд үрэвсэл үүсгэж, ДНХ-г гэмтээж, улмаар элэгний цирроз мөн хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Эпштейн-Барр вирус (EBV):

Хамар залгиурын, цусны цагаан эсийн хорт хавдар үүсгэдэг.

ХДХВ (Хүний дархлал хомсдолын вирус):

ХДХВ нь шууд хорт хавдар үүсгэдэггүй ч дархлааны системийг сулруулснаар Капошигийн саркома буюу арьс, ам хамар, хоолой, тунгалгийн судас болон умайн хүзүүний хорт хавдар зэрэг бусад вирусийн гаралтай хорт хавдарт өртөмтгий болгодог.

Меркелийн эсийн полиомавирус:

Энэ вирус нь Меркелийн эсийн хорт хавдар гэж нэрлэгддэг ховор, арьсны хорт хавдартай холбоотой.

“2-3 жилээс илүү хугацаанд хүний дархлаанд санамж үлдээх шу байхгүй!!!”

Вакцинууд нь голцуу санах ойн В эс(эсрэг биет үүсгэдэг) болон Т эс(удаан хугацааны дархлааг дэмждэг)-үүдээр дамжуулан эмгэг төрүүлэгчийн урт хугацааны ой санамжийг хөгжүүлэх дархлааны системийг өдөөх зорилготой юм. Энэ санах ойн үргэлжлэх хугацаа нь вакцины төрөл, эмгэг төрүүлэгч болон хувь хүний ​​дархлааны хариу урвалаас хамаарна.

Дархлаа судлалын санах ойн үргэлжлэх хугацаа:

Дархлаа судлалын санах ойд В эс , Т эсүүдийг хоёуланг нь хамардаг. Улаанбурхан, улаанууд, салхин цэцэг гэх мэт зарим вакцинууд нь санах ойн эсийн хүчтэй хариу урвалаар дамжуулан олон арван жил эсвэл бүр насан туршийн дархлааг бий болгодог.

SARS-CoV-2-ийн судалгаагаар дархлааны хариу урвал хэдэн жил үргэлжилдэг болохыг харуулсан. Хэдийгээр эсрэг биеийн түвшин цаг хугацааны явцад буурч байгаа ч Т эсийн хариу урвал ерөнхийдөө хүчтэй хэвээр байна.

Урт хугацааны вакцины дархлааны тухайд:

Гепатит В, хүний ​​папиллома вирүс (ХПВ) зэрэг вирусийн эсрэг вакцинууд нь дархлааны санах ойг дэмждэг бөгөөд уг дархлаа нь 2-3 жилээс хавьгүй удаан үргэлжилдэг болох нь тогтоогдсон.

SARS-CoV-1-ийн судалгаагаар 17 жил хүртэл үргэлжилдэг Т эсийн санах ойг тогтоосон нь коронавирустэй төстэй бусад урт хугацааны дархлаа үүсгэж чаддагийг харуулж байна.

“100к хүүхдэд тарьж хордуулж байж 3 хүүхдийг 30-40 жилийн дараа үүсэж магадгүй хавдрыг 66-83% тай бууруулна ийм тэнэглэлд итгэх үү???”

ХПВ-ийн вакцинжуулалт нь эмэгтэй хүйсэнд хамгийн их тархалттай, өвчний дарамт болдог ХПВ-ийн шалтгаантай умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлийг эрс бууруулдаг төдийгүй 2 хүйсэнд бүртгэгддэг ам залгиур, хошногоны хавдар зэрэг бусад хавдрын эрсдлийг бууруулдаг. Уг вирусийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрүүд нь дархлаажуулж буй нас, хэрэгжилт зэрэг хүчин зүйлээс хамаарч умайн хүзүүний хорт хавдрын түвшинг улс орнуудад 63-90%-иар бууруулж чаддаг болох нь нотлогдсон.

Тухайлбал, Швед улсад хийсэн судалгаагаар вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийн дунд хийлгээгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад умайн хүзүүний хорт хавдар 63 хувиар буурсан байна.

Мөн 2008 онд бага насны охидод зориулсан вакцинжуулалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн Их Британи улсад хийсэн судалгаагаар өсвөр насандаа вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх тохиолдол 90% буурсан нь урт хугацааны үр дүнтэй болохыг харуулж байна.

Монгол Улсын хувьд 2012 онд сонгогдсон аймаг дүүрэгт ХПВ-ийн вакцинд хамрагдсан охидыг зарим судлаачид,  Хавдрын Үндэсний зөвлөлөөс тандан судлахад ХПВ-ийн эсрэг 3 тун вакцин хийснээс 5, 11 жилийн дараах үр дүн ХПВ-16, 18-р хэв шинжийн эсрэг 90%-100% дархлаатай, хамгаалагдсан хэвээр байна.

Иймд Батсайхан Амараа Амартүвшиний дээрх пост дахь мэдээлэл нь бүхэлдээ ХУДАЛ байна.

Нэмэлт мэдээлэл

Манай улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшнээрээ 2022 оны байдлаар дэлхийн 185 орноос 53-рт эрэмбэлэгдэж, дэлхийн дунджаас 3 дахин, Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудын, Зүүн Азийн орнуудын дунджаас 1.5 дахин өндөр байна.

Харин нас баралтын түвшнээр дэлхийн 185 орноос 69-рт эрэмбэлэгдэж дэлхийн дунджаас 1.3 дахин, Ази номхон далайн баруун бүсийн орнууд, Зүүн Азийн орнуудын дунджаас 2 дахин өндөр байна.

2023 онд 425 эмэгтэй энэ халдвараар оношлогдож, 160 эмэгтэй УХХХ-ын шалтгаанаар нас барж байна.

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг дэлхийн 140 гаруй улс нэвтрүүлсэн бөгөөд 76 нь сургуульд суурилсан байдлаар зохион байгуулж байна.

Эрүүл ахуйн ердийн арга хэмжээ нь ХПВ-ийн халдвар дамжихаас урьдчилан сэргийлэхэд үр дүнгүй болох нь батлагдсан тул вакцин чухал ач холбогдолтой болох нь нотлогдсон.

Эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, албан ёсны баталгаатай эх сурвалжаас авч байхыг Factcheck.mn сануулж байна.

Эх сурвалжууд:

  • Халдварт өвчин судлал, хяналтын төв
  • ХСҮТ
  • ХӨСҮТ
  • ЭМЯ
  • Хавдрын Үндэсний зөвлөл
  • Дана-Фарбер Хавдар судлалын хүрээлэн
  • АНУ-ын Хавдрын Үндэсний Институт
Төстэй мэдээлэл

Фэйсбүүк дэх “1072 huvitsaa” гэх хаягт нэгдүгээр сарын

Дэлхийн улс орнууд вакцинаа зогсоож эхэлсэн гэсэн пост сүүлийн үед цахим орчинд гараад байна. Тухайлбал, Sanjaajamts Chimgee гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.01.25-нд “ХУУРАМЧ ТАХАЛ ГЕНОЦИТ НЬ ИЛЧЛЭГДЭЖ ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ВАКЦИНАА ЗОГСООЖ БХАД МОНГОЛЧУУД МУТАЦЫН ҮЛГЭРТ НЬ ИТГЭЖ ХОРОО ШАХУУЛЖ БДАГ АРАГГҮЙ МУНХАГ АЙМХАЙ ХУВИА ХИЧЭЭГЧ АРД ТҮМЭН ЮМАА” гэсэн пост оруулсныг 110 хүн шэйрэлжээ. Энэ […]

Bayarmaa Alex Александра зеленская буюу хар тамхичин нацист зеленскийн охин украйнаас дүрвэжээ гэсэн пост оруулжээ. Уг постыг 96 хүн шэйрлэж, 300 хүн хариу үйлдэл үзүүлсний 189 нь лайк, 51 нь гайхсан, 14 нь гунигласан, 7 нь уурласан буюу дийлэнх нь итгэсэн байгаа юм. Тус постод “Польш руу гарсан охин нь хар тамхичин эцгийнхээ талаар бодит […]

Австрали улсад тамхины сав баглаан дээр цусны бүлэгнэлтийн талаар шинэ анхааруулга нэмэгдсэн нь КОВИД-19-ийн эсрэг вакцинтай холбоотой гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархжээ. Энэ тухай нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Ийм агуулгатай пост олон нийтийн сүлжээгээр маш их явсан тул AFP агентлагийн баримтыг нягтлагчид мэдээллийг шалгаж, олон нийтэд хүргэжээ. Тухайлбал, доорх ширгээг 2000 […]

Bachi Nyangar гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.03.10-нд “Pfizer дуусаа!

УИХ-ын гишүүн асан Содномзундуйн Эрдэнэд эмгэнэл илэрхийлсэн постер 2022 оны 2-р сарын 7-ны өдөр нийгмийн сүлжээнд тавигдав. Түүнийг элэгний хорт хавдар болон Ковид-19 вирусийн хавсарсан хүндрэлийн улмаас таалал төгссөн хэмээн уг эмгэнэлд дурджээ. Энэхүү эмгэнэлийг фэйсбүүк болон твиттер хуудаснаа түгээсэн байна. Ингэхдээ “С.Эрдэнэ маань хандив тусламжаа хүлээж амжилгүй бурханы оронд дэвшжээ. Ум сайн амгалан болтугай” […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх