1 ба 3-р бүлгийн цустай хүмүүс Альфа антигентэй – ХУДАЛ

Gazarchin.org   гэх сайт 2022.01.04-ний өдөр “Дархлаа судлаач, эмч И.Цэрэнхүү: ШОК МЭДЭЭ. 1 ба 3-р бүлгийн цустай хүмүүс маскгүй явсан ч болно… Энд дарж унш” гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ.

Уг мэдээнд “Дархлаа судлаач, эмч И.Цэрэнхүү ШОК МЭДЭЭ хэмээн нэгэн сонирхолтой нийтлэл оруулжээ” гээд Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгчийн постоос эш татсан байна. Түүний постод “Оросын эрдэмтэн Анна Барановагийн нотлосноор бол 1ба3-р бүлгийн цустай хүмүүс маскгүй явсан ч болохоор юм байна. За омикрон бол бүр цаашаа л юм байна. Альфа антигентэй байдаг аж! Супер!” гэжээ.

Мөн “Та бүхэнд нэг сонирхолтой мэдээ өгье. Зарим хүн вакцин хийлгэсэндээ туйлийн харамсах л байх, жаахан эрт гарах нь яав даа энэ мэдээ гэж бодоод сууж байна.

Виржинийн Мейсоны ИС-ийн проф. Ссистемын биологич Анна Барановаг та бүхэнд урьд нь танилцуулж байсаан. Миний шүтэн биширдэг эрхмүүдийн нэг. Нөгөө “хятад хөх маск яахав дээ маск зүүсэн л харагдах юм биз дээ” гэж хошигносон эрдэмтэн.

Сүргийн дархлааны талаар маш их бүтээлтэй хүн. Унаган дархлаанд итгэдэг.

Проф. Барановагийн хийсэн мэдэгдэл шоконд оруулав.Коронавирусын халдвар мөн вакцинд хүний цусны бүлэг онцгой үүрэгтэй гэсэн яриа байдгийг удаан хугацааны туршилт судлагаа шинжилгээний үр дүнд “тийм” гэж нотлолоо. Германы эрдэмтэд бас ийм таамаглал дэвшүүлсэнийг би урьд нь дуу алдан мэдээлж билээ.

1 ба 3-р бүлгийн цустай хүмүүсийн цусанд А антиген байдаг аж. Энэ нь ямар ч вакцины үүсгэсэн эсрэг биетийн хэмжээнээс давах хамгаалалтын үүсгүүртэй. Тэгэхээр 1 ба 3-р бүлгийн цустай хүнд коронавирус халдварлаж чадахгүй, халдвар авлаа ч маш хөнгөн тусна гэсэн байна.

Харин энэ бүлгийн цустай хүмүүст вакцин хийхэд санаанд оромгүй хүнд тусна гэж мэдэгдлээ” гэсэн бас нэгэн постыг нь нийлүүлэн мэдээлэл бэлтгэжээ.

Дээрх агуулгыг нягталлаа.

Factcheck:

2021.04.05-нд танилцуулсан АНУ-ын Анагаах ухааны нийгэмлэгээс эрхлэн гаргадаг сэтгүүлд хэвлэгдсэн, Стэнфорд, Ютагийн Анагаах ухааны их сургууль болон Юта дахь Эрүүл мэндийн төвийн Зүрх судасны хүрээлэнгээс хамтран хийсэн судалгаагаар цусны бүлэг болон КОВИД-19 хоорондоо ямар нэгэн хамааралгүй болохыг тогтоожээ.

Судалгаанд КОВИД-19-ийн халдвартай нь батлагдсан 107,796 хүнийг хамруулсан бөгөөд үр дүнд нь өмнө нь Хятад, Итали, Испани, Дани зэрэг улсад хийсэн судалгааны үр дүн болох цусны бүлгийн хамаарлыг эцэслэж, ямар нэгэн нөлөөгүй гэдэг дүгнэлтийг хийсэн байна.

Түүнчлэн АНУ-ын Харвардын Их сургуулиас гаргасан Канад, Хятад, Франц, Америк зэрэг олон улсад хийсэн цусны бүлэг ба КОВИД-19 өвчний хамаарлыг судалсан олон судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэсэн өгүүлэлд цусны бүлэг КОВИД-19 өвчний хүндрэл, нас баралтад хамааралгүй байсныг дурьджээ.

Жорж Масон Их сургуулийн доктор Анка Баранова-тай холбоотой мэдэгдэлд Нэг ба гуравдугаар бүлгийн цусны А антигений эсрэгбие нь коронавирусийн антигений эсрэг нөлөөлж Ковидоор өвдөхгүй ба халдвар дамжуулах магадлал бага гэсэн өгүүлбэр байна. Цусны бүлгийг АВО системийн ангиллаар нэгдүгээр бүлэг (О буюу I), хоёр дугаар бүлэг (A буюу II), гурав дугаар бүлэг (B буюу III),  дөрөв дүгээр бүлэг (AB буюу IV) гэж 4 бүлэг болгон ангилдаг.

I бүлэг (О)-ийн цусны улаан эсийн гадаргууд А антиген илэрдэггүй. Харин III бүлэг (В)-ийн цусны улаан эсийн гадаргууд А биш В антиген илэрдэг. Тиймээс I болон III бүлгийн цусны улаан эсэд А антиген байхгүй. Харин I болон III бүлгийн цусны ийлдэст Анти-А эсрэгбие байдаг. Энэ Анти-А эсрэгбие нь олигосахарид (нүүрс ус) бүтэцтэй улаан эсийн гадаргуугийн А антигентай л харилцан үйлчлэх чадвартай.

Нүүрс ус бүтэцтэй антигентай холбогдох чадвартай Анти-А эсрэгбие нь Коронавирус (SARS-CoV-2)-ийн уураг ба пептид бүтэцтэй антигентай холбогдох чадваргүй учир Ковид өвчний эсрэг ямар нэг нөлөөтэй байх боломжгүй юм.

Эх сурвалжууд:


https://jamanetwork.com/journals/jamanetworkopen/fullarticle/2778155
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC8286549/
https://www.tellerreport.com/news/2022-01-02-biologist-baranova-has-identified-the-most-vulnerable-to-covid-19-blood-groups.HkecWJjJ3F.html
https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK2267/
https://www.clinisciences.com/en/buy/cat-sars-cov-2-antigens-proteins-and-5102.html

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга Батсайхан Амараа Амартүвшин гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.12.02-нд “Хэзээ ч 20 -30 жилийн дараах эрсдлээс хамгаалах вакцин дэлхий дахинд байхгүй!!! Умайн хүзүүний хорт хавдраас хэзээ ч папалома вирус илрээгүй!!!!” гэсэн пост оруулжээ. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. “Хэзээ ч 20 -30 жилийн дараах эрсдлээс хамгаалах вакцин дэлхий дахинд байхгүй!!!” Factcheck: Вакцинууд […]

Eagle News фэйсбүүк пэйж хуудсаар өнөөдөр өглөө БНЭУ-аас АстраЗенека вакцин хүлээн авах явцыг шууд дамжуулан хүргэжээ. Уг мэдээллийн төгсгөлд “Өнөөдөр орой 23:00 цаг орчимд БНХАУ-аас Файзер вакцин ирнэ” гэх мэдээллийг сэтгүүлч өгчээ. Уг мэдээллийг нягтлах хүсэлт уншигчаас ирсэн юм. Шууд мэдээллийн төгсгөлд “Өнөөдөр орой 23:00 цаг орчимд БНХАУ-аас 300,000 тун Файзер вакцин ирнэ. БНХАУ болон […]

Сэтгүүлч Баасанжавын Отгон 2023.11.16-нд “ХСҮТ-ийн Эрдэнэхүү эмч: 5 орны лабораторт элэгний хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн вирусыг шинжлүүлэхэд шахмал түлшнээс үүдэлтэй шинэ төрлийн вирус гарсан🥲Шинэ төрлийн вирусаар зөвхөн Монголчууд өвчилж байгаа” гэсэн пост оруулжээ. Уг постын шэйр нэг хоног хүрэхгүй хугацаанд 1.8К хүрч, 2.8К хүн хуваалцсан бөгөөд 500 гаруй сэтгэгдэл бичсэн байна. Нийт хариу үйлдлийн 117 […]

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан эхний 80 автобус Улаанбаатар хотод ирсэн ч 30 жилийн өмнөх хуучин автобус байна гэсэн шүүмжлэл иргэдийн дунд гарсан. Энэ талаар НИТХ дахь ХҮН намын төлөөлөгчид автобуснуудыг 318 тэрбум төгрөгөөр төрийн нууцад оруулж байгаад авсан талаар мэдээлсэн. Үүнийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хүлээн зөвшөөрсөн бол Улаанбаатар хотын авто […]

monopolnews.com гэх сайт 2021.11.01-нд “К.о.в.и.д тусаад эдгэрсэн хүмүүс эдгээрийг хэзээ ч хийж болохгүй. ЗААВАЛ УНШ!!!” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээнд коронавирусийн халдвар аваад эдгэсэн хүмүүс дараах зүйлсийг хийж болохгүй гэж мэдээлсэн байна. Тэдгээр зөвлөгөөг нягталлаа. Идэвхтэй дасгал сургуулилт бүү хий. Бүх эмч нар уушгины хатгалгаа, коронавирусийн дараа биедээ хэт их ачаалал өгч болохгүй, хагас […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх