Factcheck: Улс орнуудын уранаас авдаг АМНАТ

Монгол Улс ураны томоохон төсөл хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн.

Энэхүү хуулийн төсөлд уран олборлохтой холбоотой суурь АМНАТ ашигт малтмал борлуулалтын орлогын 5% байхаар, нэмэгдүүлэн тооцох АМНАТ нь ашигт малтмалын зах зээлийн үийн өсөлтөөс хамааран 0-9% байхаар, харин тусгай АМНАТ-ыг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинд нь харгалзан УИХ өөрөөр тогтоохоор тусгажээ.

Тэгвэл уран олборлогч орнуудад АМНАТ буюу ашигт малтмалын нөөц олборлосны татвар ямар байдаг талаар нягталлаа.

Дэлхийн 20 орчим улс уран олборлох үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрээс үйлдвэрлэлээ тэргүүлэгч зарим орны ураны уурхайд ногдуулж буй татварын хувь хэмжээг судалж үзлээ.

1. Казахстан

Казахстан бол ураны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байгаа орон. Тус улс 2008.12 сар хүртэл роялтиг нийт эргэлт буюу олборлосон ураныг борлуулах үнээр үржүүлсний 2.25%-аар тооцдог байжээ.

Харин 2009 онд роялтиг нийт эргэлтээс биш, олборлолтын зардлаар тооцдог Ашигт малтмалын олборлолтын татвараар сольсон байна. Ингэснээр тус улсад үйл ажиллагаа явуулж буй уран уурхай бүрээс 50-аас доошгүй хувийг эзэмшдэг, төрийн өмчит КазАтомПром компанийн эзэмшилд буй аж ахуйн нэгжүүдийн сүүлийн 10 жилийн эргэлтийн роялтийн хэмжээ дунджаар 5% байгаа гэсэн тооцоо байна. Гэвч энэ татварын тогтолцоо нь олборлолтын зардал өндөр байх тусам ашиг бага, АМОT-ын төлбөр өндөр байх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа хөрөнгө оруулагч талд сөрөг нөлөө бий болгож, зардал өндөртэй төслийг хэрэгжүүлэхээс зайлсхийх шалтгаан болсноор хэлэлцүүлгийн сэдэв болж байжээ.

Улмаар Казахстан улс энэ сөрөг байдлыг залруулах үүднээс 2023.01.01-нээс ураны АМНАТ-аа 6% болгон өөрчилсөн байна.

Энэ нь ашигт малтмалын олборлолтын татвар гэж явдаг бөгөөд олборлосон ураны үнэд ногдох орлогод суурилсан татвар юм.

Одоогийн байдлаар 6% байгаа уг татварыг 2025 онд 9% хүртэл өсгөх гэж байгаа юм байна. Ингэхдээ үйлдвэрлэлийн хэмжээ болон зах зээлээс хамаардаг болох буюу 4%-18%-д хэлбэлзэнэ хэмээн үзэж байна.

2. Канад

Канадын улсын Засгийн газар аливаа уул уурхайн үйл ажиллагаанд шууд эсвэл төрийн өмчит компаниар дамжуулан оролцдоггүйгээрээ онцлог байна.

Тус улс

  • Үндсэн роялти болгож, нийт борлуулалтын орлогын 5%
  • Нөөцийн нэмэгдэл хураамж гэж борлуулалтын орлогоос тээврийн зардал хассан дүн буюу шатаах зуухны цэвэр өгөөжийн 3%-ийг авдаг байна.  

Үүнээс гадна роялтигаас авах ашиг буюу хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зардал, ураны зах зээлийн үнэтэй уялдуулаад цэвэр ашгийн 10-15%-ийг авдаг байна. 2018-2022 онд л гэхэд эдгээр АМНАТ-ын хэмжээ нь Канадын уран олборлогч компаниудын эргэлтийн 8-9 орчим хувь байжээ.

3. Нигер

Нигер улс уран олборлох төслүүдэд одоогоор 5.5% орчмоор нөөц ашигласны төлбөр ногдуулдаг байна.

Гэхдээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татварын нөхцөл нь уул уурхайн компаниудтай хийсэн тусгай гэрээ хэлэлцээрээс гадна Засгийн газрын орлогын бусад арга хэмжээнд үндэслэн харилцан адилгүй буюу 5-12%-д хэлзэлзэж болдог ажээ.

4. Австрали

Австрали улсад мөн ураны нэг ч уурхайд төрийн оролцоо, хувь эзэмшил байдаггүй ажээ.

Харин хөрөнгө оруулалтын хэмжээнээс шалтгаалан монополийн эсрэг хяналт тавьдаг.

Роялти татварын хувьд

  • Шинэ уурхай борлуулалт хийснээс хойш эхний таван жилийн хугацаанд борлуулалтын 2%, дараа нь борлуулалтын 5%.
  • Ашиглалтад байгаа бүх уурхайн хувьд борлуулалтын 5% байдаг байна.

5. Узбекистан

Узбекистан улс гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн уул уурхайн салбар дахь өргөн хүрээг хамарсан шинэчлэлийнхээ хүрээнд 2024 онд ураны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг өмнөх жилүүдээс бууруулж, 8%-аар тогтоосон байна.

Узбекистаны уул уурхайн татварын бодлого, тэр дундаа алт, зэс, лити зэрэг уран болон бусад стратегийн ашигт малтмалын салбарт олон улсын түншлэлийг дэмжих, урамшуулах, ил тод болгох арга хэмжээг багтаасан томоохон шинэчлэл явуулж байгаагийн нэг нь энэ ажээ.

Монгол Улс

Манай улсын хувьд гуравдагч орны оролцоотой ураны томоохон төсөл хэрэгжүүлэх гэж байгаа нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Зөөвч-Овоо төсөл юм.

Уг ордыг ашиглах гэж байгаатай холбоотойгоор Цөмийн энергийн тухай хуулийн төсөлд АМНАТ-ыг суурь, нэмэгдүүлэн тооцох, тусгай гэсэн гурван ялгаатай байдлаар авахаар тусгаад байгааг дээр дурдсан.

Тодруулбал:

  • суурь АМНАТ ашигт малтмал борлуулалтын орлогын 5% байхаар,
  • нэмэгдүүлэн тооцох АМНАТ нь ашигт малтмалын зах зээлийн үийн өсөлтөөс хамааран 0-9% байхаар,
  • тусгай АМНАТ-ыг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинд нь харгалзан УИХ өөрөөр тогтоохоор тусгаад байгаа юм.

Харин дээрх орнуудын жишгээр суурь АМНАТ гэж тусдаа авдаггүй, хөрөнгө оруулалт, үйл ажиллагаатай нь уялдуулсан байдлаар л авдаг байна.

Эх сурвалж:

Төстэй мэдээлэл

Bayaraa Terbish гэх фэйсбүүк хэрэглэгч “Өнөөдөр гэр бүл бүр 800,000,000 хүртэлх тэтгэлэг авдаг. энэ луйвар биш. Үүнийг авахын тулд сэтгэгдэл дээр “ok” гэж бичээрэй” гэсэн пост оруулсны доор 28 хүн ок гэж бичжээ. Яг энэ агуулгатай пост өнгөрсөн оны сүүлчээс цахим орчин гарч эхэлсэн бөгөөд Gantul Saran гэх хэрэглэгчийн оруулсан постны доор 109 хүн “Ок” […]

Товч агуулга Дани улсын Эрүүл мэндийн яамнаас 18-аас доош насны хүмүүст COVID-19 вакциныг санал болгохоо больсон ч энэ насны бүлгийн вакцинжуулалтыг хориглоогүй. Данийн хүн амын 81% орчим буюу 5.8 сая хүн коронавирусийн эсрэг 2 тун вакцин хийлгэсэн бол 62% нь бүүстер тунд хамрагджээ. Огт вакцинд хамрагдаагүй иргэдээ тус улс вакцин хийлгэхийг зөвлөсөн хэвээр байна. Дани […]

Товч агуулга Хишигдалай Амартүвшин гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.10.13-ныд өдөр “Жирэмснээс хамгаалах эм  жороор олгогддог болжээ хө !” гэсэн пост оруулжээ. 924 хүн хариу үйлдлээ илэрхийлж, 245 хүн коммент бичин, 122 хүн шэйрэлсэн уг постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж […]

Коронавирусийн эсрэг Дархлаажуулалтын ажлын хэсгийн ахалж байгаа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Мэдээний урсгал” нэвтрүүлэгт орохдоо вакцины талаар мэдээлэл өгсөн. Эдгээр мэдээллийг нягтлан, худал мэдээллүүдийг хүргэж байна. “Шинжлэх ухааны үндэслэлээр шууд энэ өвчний эсрэг таны бие хамгаалалттай болсон гэдгийг үзүүлдэг нэг ч шинжилгээний арга байхгүй” Factcheck: ХУДАЛ Ковид19 өвчний үүсгэгч Коронавирусийн […]

Фэйсбүүк орчинд Мягмартогтох Далай нэртэй хэрэглэгч “Халдвартай хүнтэй хавьтал болсон хүн бүр өвдөж байна” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Цар тахлын үед коронавирустэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, шалгаж байхыг бид өмнө нь сануулж байсан. Шинэ коронавирусийн халдвар өдөртөө 20-30 шинэ тохиолдлоор нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч болзошгүй энэ үед иргэдийг айдаст автуулах эсвэл хэт худал мэдээлэл түгээх […]

Eagle News фэйсбүүк пэйж хуудсаар өнөөдөр өглөө БНЭУ-аас АстраЗенека вакцин хүлээн авах явцыг шууд дамжуулан хүргэжээ. Уг мэдээллийн төгсгөлд “Өнөөдөр орой 23:00 цаг орчимд БНХАУ-аас Файзер вакцин ирнэ” гэх мэдээллийг сэтгүүлч өгчээ. Уг мэдээллийг нягтлах хүсэлт уншигчаас ирсэн юм. Шууд мэдээллийн төгсгөлд “Өнөөдөр орой 23:00 цаг орчимд БНХАУ-аас 300,000 тун Файзер вакцин ирнэ. БНХАУ болон […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх