Нэр дэвшигч Г.Сайханбаярыг эргүүлэн татах МАН-ын шийдвэр эрх зүйн БОЛОМЖГҮЙ

Товч агуулга:

  • Улс төрийн нам ч тэр нэр дэвшигч ч өөрийн хүсэлтээр нэрээ татах боломжгүй бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан нэрийг нь татаж байна гэсэн нь хуульд нийцэхгүй буюу хэрэгжих боломжгүй байна.
  • УИХ-ын сонгуулийн тухай хуульд 5.3.Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй өгөхөд нь хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно гэж заажээ.
  • СЕХ-нд одоогоор МАН-ын зүгээс албан бичиг ирүүлээгүй байна.

Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан Намын дарга Б бусдын гарт амиа алдсан хэрэг энэ сарын 15-16-ны хооронд гарсан.

Уг хэргийн талаар Ардчилсан Намаас мэдээлэл хийсэн бөгөөд үүний дараа Цагдаагийн ерөнхий газраас уг хэрэгт холбогдогч нь МАН-аас нэр дэвшигчийн ухуулагч байсныг мэдээлсэн.

Үүний дараа МАН-ыг төлөөлөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ “Гэмт хэрэгт шалгагдаж буй П нь I тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан тул Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татах улс төрийн шийдвэрийг МАН-ын сонгуулийн төв штабаас гаргасан” гэсэн юм.

Энэ шийдвэр эрх зүйн хувьд боломжтой, боломжгүй гэсэн маргаан нийгэмд үүсээд байна. Иймд бид боломжтой эсэхийг нягталлаа.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд ийнхүү заажээ.

75 дугаар зүйл.Нэр дэвшигчийг хасах

  • 75.1.Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.
  • 75.2.Нэр дэвшигч энэ хуулийн 35.3 (Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараахыг хориглоно), 38.2 (Нам, эвслээс нэр дэвшигч тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно), 48.1 (Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно), 48.5.1 (энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх), 48.5.2 (зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх), 56.2 (Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ)-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гаргахаас өмнө тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.
  • 75.3.Саналын хуудас хэвлэгдэхээс өмнө нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол түүний нэрийг саналын хуудаст бичихгүй.
  • 75.4.Саналын хуудас хэвлэгдсэний дараа нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол саналын хуудсыг дахин хэвлэх бөгөөд дахин хэвлэх боломжгүй бол уг саналын хуудсаар санал авч, хасагдсан нэр дэвшигчид өгсөн саналыг санал хураалтын дүнд оруулан тооцохгүй гэжээ.

Мөн тус хуулийн

34 дүгээр зүйл.Нөхөн нэр дэвшүүлэх

  • 34.1.Дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно:
  • 34.1.2.нэр дэвшигч нас барсан;
  • 34.1.3.нэр дэвшигч шүүхээр ял шийтгүүлсэн.
  • 34.2.Сонгуулийн ерөнхий хороо нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 32.12-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ хэмээн заасан байна.

Өөрөөр хэлбэл улс төрийн нам ч тэр нэр дэвшигч ч өөрийн хүсэлтээр нэрээ татах боломжгүй бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан нэрийг нь татаж байна гэсэн нь хуульд нийцэхгүй буюу хэрэгжих боломжгүй байна.

Энэ талаар хууль Л.Галбаатараас мөн тайлбар авлаа. Тэрбээр:

  • Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд 7.3.7.хуульд заасан үндэслэлээр Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгох гэж заалт бий.
  • Гэвч УИХ-ын сонгуулийн тухай хуульд 5.3.Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй өгөхөд нь хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.
  • 32.14.Нэр дэвшигчийн эрх нь үнэмлэх авснаар эхэлж, санал хураалтын албан ёсны дүн гарснаар дуусгавар болно гэж заасан.

Тиймээс нам нь тийм мэдэгдэл гаргах, СЕХ нэр дэвшигчээс хасах боломжгүй байна гэсэн юм.

СЕХ-ноос мөн тодруулахад одоогоор МАН-ын зүгээс албан бичиг ирүүлээгүй байгаа тул тайлбар өгөх боломжгүй болохоо хэллээ.

Тиймээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын хүрээнд сонгуульд нэр дэвшигчийг эргүүлэн татах боломжгүй байна.

Эх сурвалжууд:
  • Legalinfo.mn
  • Хуульч Л.Галбаатар
  • Сонгуулийн Ерөнхий хороо
Төстэй мэдээлэл

Товч агуулга: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг болгож, иргэн бүрд 116,000 орчим төгрөгийн Цагаан сараас өмнө бэлнээр олгохоор төлөвлөж байгаа талаар тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат УИХ-ын чуулганы үеэр мэдээлэв. Энэ нь тус компанийн 2022 оны ногдол ашиг ажээ. 2024 оны УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэддээ ийнхүү ээлжит […]

Урьд шөнө хичээнгүйлэн бэлдсэн цэцэгс гэх зураг Монголд биш Arslan.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудаст 2022 оны 9-р сарын 2-ны өдөр “Урьд шөнө хичээнгүйлэн бэлдсэн цэцэгс“ гэсэн тайлбар бүхий хогийн саванд хийсэн баглаатай цэцэгсийн зургийг оруулжээ. Уг постод 10 цагийн дотор 1100 хүн хариу үйлдэл үзүүлсний 515 нь уйлж буй, 205 нь ууртай эможи дарсан […]

ОХУ-д барууны орнууд эдийн засгийн хориг тавьж буйтай холбоотойгоор цахим сүлжээнд “Орос Монголд эдийн засгийн хориг арга хэмжээ авсантай адил байж”, “Оростой хийж буй худалдаа экспортын 1.3%, сүүлийн 20, 30-н жилийн гадаад худалдааны нийт алдагдал бараг ДНБ-тэй тэнцэнэ”, “Канад Орос, Беларусийн бараанд 35% ийн татвар нэмсэн нь Оросоос манайд ногдуулдаг татвараас даруй 2 дахин бага” […]

Цар тахлын энэ хүнд үед Монголд төдийгүй дэлхий

Олон улсын цэргүүд коронавирусийн эсрэг Монголын төрийн далбаан дор нэгдэж хийсэн гэх видео бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа билээ.    Олон нийт энэхүү бичлэгийг шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш зориуд хийсэн хэмээн ойлгож байгаа тул фактчек буюу баримтыг нягталж, бичлэгийг анх цацсан “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” фэйсбүүк хуудсаар дамжуулан эх сурвалжтай холбогдож энэ талаар тодруулсан юм. Тэгвэл […]

Bachi Nyangar гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.01.31-нд “Америкийн моргийн ажилтан вакцинтай хүн гэнэт нас барсан хүний бие судас дотроос 1-2 метрийн урт үл мэдэх резин шиг шимэгч олдож байгаа” гэсэн пост оруулаад гурван зураг хавсаргажээ. Уг постыг 157 хүн шэйрэлж, 199 хүн лайк дарсан байна. Энэхүү постыг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа. Factcheck: Юуны […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх