Өнөөдрөөс автомашин шинээр худалдан авч байгаа иргэдэд УБ хотын серийн дугаар олгохгүй – ХУДАЛ

Товч агуулга

  • Өнөөдрөөс шинэ авто машин худалдан авч байгаа иргэдэд Улаанбаатар хотын серийн дугаар олгохгүй гэдэг худал.
  • Дугаар худалдан авах хүсэлт 300,000 төгрөгөөс эхэлнэ гэх мэдээлэл мөн худал.

2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр paparazzi.mn болон Arslan.mn сайтуудын фэйсбүүк хуудаст “Өнөөдрөөс автомашин шинээр худалдан авч байгаа иргэдэд УБ хотын серийн дугаар олгохгүй. Худалдан авах хүсэлт ₮300,000 эхэлнэ” гэх мэдээллийг оруулжээ.

Энэхүү мэдээллийг хүмүүс шэйрлэж, эсэргүүцэж байна. Тухайлбал, paparazzi.mn сайтын фэйсбүүк хуудаст оруулсан постод 1200 хүн хариу үйлдэл үзүүлсний 677 нь уурласан эможи дарсан байх бөгөөд 299 хүн шэйрлэж эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн энэхүү мэдээллийг фэйсбүүк орчинд иргэд пост болгон түгээсээр байгаа бөгөөд нягталж өгөх хүсэлт ирсэн юм.

Иймд тус мэдээллийг холбогдох байгууллагаас нь тодрууллаа.

Авто тээврийн үндэсний төвөөс энэ мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд худал мэдээлэл гэдгийг хэлсэн юм. Импортоор орж ирж буй тээврийн хэрэгсэл дугаараа захиалаад хэвийн авч байгаа болохыг мэдээллээ.

Мөн дугаар худалдан авах хүсэлт 300,000 төгрөгөөс эхэлж байна гэх мэдээллийг мөн үгүйсгэсэн юм.

Эх сурвалжууд:

АТҮТ

https://www.facebook.com/photo/?fbid=952051412962011&set=a.710138947153260

Төстэй мэдээлэл

Цөмийн энергийн тухай хуульд уурхайн нөхөн сэргээлтийн буюу 30-40 жилийн дараа ашиглах зардлыг энэ цаг үед бэлэн мөнгөөр төрийн тусгай санд байршуулах тухай заалт оруулах гэж байгаа талаарх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор бусад улс орон ийм туршлага ашигладаг эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Дэлхий даяар улс орнууд байгаль орчны эрсдэлийг бууруулах, талбайн […]

ОХУ дэлхий нийтийг цочирдуулсан дайны ажиллагааг Украинд эхлүүлээд 13 сарын нүүр үзэж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд дайнтай зэрэгцээд олон нийтийн сүлжээнд мэдээллийн асар том “дайн” өрнөсөн билээ. Оросын зүгээс Украин болон барууныхан олон нийтийн тархийг угааж байна гэсэн тайлбар цөөнгүй хийсэн бол эсрэгээрээ барууны орнууд болон Украин улс ОХУ-ыг хуурамч мэдээлэл ихээр түгээж байна […]

УИХ-ын гишүүн асан М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа 2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны 18:55 цагт “ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал гаргасан байна” хэмээн мэдээлжээ. Бид энэхүү мэдээллийг үнэн эсэхийг холбогдох газруудаас тодрууллаа. Улсын онцгой комисст энэ санал ирсэн эсэх талаар Шадар сайдын хэвлэлээс 21:27 цагт тодруулахад “Хөл хориог сунгах эсэх талаар бүх яамдаас санал […]

“Карантинаас архи олж уугаад Энхтайваны гүүрийг машинаараа өчигдөр шөнө мөргөсөн гэнэ” гэх мэдээлэл цахим орчинд гараад байна. Энэхүү мэдээллийг бид Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Осол гарсан нь үнэн. Гэхдээ тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан үзлэгээр тогтоогдсон. Халтиргаанаас үүдэн гулгаад осол гарсан” гэсэн мэдээллийг өглөө. Согтуу жолооч гүүр мөргөсөн гэх энэхүү мэдээлэл худал болох […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх